|
Viewing 1 - 9 out of 140 Blogs.
Page:
1 |
|
|
|
|
munh huh tenger etugen gazar shoroo minu , etseg uvguduus uvluj irsen ariun golomtoo er bieniihee chadlaar hamgaalay , hoich uedee uvluulen uldeey zadarsan noydiin tolgoid tsahiur hagalahaas buzahgui yadarsan olnoo umguuluhuu yos huuli gej uzne geriin hoimort hevtej eriin hiimoriig gundaahgui eviin zangiag taslahgui eriin tangarag nyatsahgui tasiin jiguur met devj has turuu tushne , urgevel toosondoo ergene uregdvel yasandaa tsuglarna uztugei iveetuge (Za daraa yag butneer ni bichne ee saya amjsangui )
Айшшигийн өгүүллэг. ЗООРЬ XXI хэсэг
Галсан элий балай амьтан ухаан мэдрэлгүй шахам жолоочийн хажууд суун осолдохгүй л амьсгалж байлаа. Гар утасных нь цэнэг дуусч байгаа дохио өгөн хаанах нь мэдэгдэхгүй нэг хэлээр жаахан хүүхэд нэг юм хэлнэ. Бодвол утасны чинь цэнэг дуусч байна гэж л хэлээд байгаа бололтой. Үүнийг сонссон таксины жолооч Галсангийн гар утсыг ёстой амаа олохгүй магтаж гарах нь тэр. -Манай охин яг чинийх шиг ийм утастай болмооор байна гээд л намайг ердөө амраадаггүй шүү. Ер нь наад утас чинь ямар үнэтэй байдаг вэ? -Мэдэхгүй ээ. Манай талийгаач эхнэр л худалдаж авсан. Чи намайг гэрт минь үнэгүй хүргэж өгөөд жаахан бензин нэмээд өгчих. Тэгээд энэ утсыг өөртөө ав тэгэх үү. Одоо надад хэрэггүй, охиндоо өгнө биз. -Үнэн ярьж байгаа биздээ найз минь хэмээн жолооч санамсаргүй хожоотой наймаа хийх болсондоо урамшин инээд алдан асуулаа. -Би худлаа яриагүй ээ, үнэн. Галсан ингэж хэлж жолоочийн санааг амраагаад гэртээ нэлээн дөхөж ирснээ сая анзаарч бас одоо оройн 17 цаг болох дөхөж байгааг мэдэж авав. Хоолойноос нь цус олгойдож байсан эхнэрийн нь үхэл нүдэнд нь харагдах шиг болж гэнэт огиудас нь хүрэв. Бас Оюунчимэгийн өөрийгөө хоолойгоо шилээр дүрж хороосон нь ч санаанд нь оров. Ингээд Галсан жолоочид машинаа зогсоо гэж бараг л хашхирах шахам хэлээд зогсоов. Жолооч ч амласан ёсоор багаажиндаа хадгалж явсан таван литрийн хуванцар савтай бензинийг Галсангийн гарт атгуулахад Галсан оронд нь гар утсаа өгөв. Ингээд Галсанг хүргэж ирсэн таксины жолооч эр түүнийг бодлоо өөрчлөх вий гэсэн шиг ум хумгүй ирсэн замаараа буцаад давхиж одлоо. Галсан яг одоо үхэхийг үнэхээр их хүсч байлаа. Гэхдээ үхэхээсээ өмнө амьдралыг нь орвонгоор нь эргүүлсэн махчны сүнс шүглэсэн гэгдээд байгаа муу ёрын байшинг шатааж өшөөгөө авах зорилго өмнөө тавьжээ. Түрүүний эмнэлэгт уулзсан энэ муу ёрын байшинг барьсан эр “Муу ёрын сүнсний орогносон газрыг хурдхан шатаахгүй бол тэр сүнс нь биежчихнэ” гэсэн үг Галсангийн чихэнд цуурайтсаар байлаа. Галсан маш ихээр тамирдан ядарчээ. Тэрээр таван литрийн саваар дүүрэн бензинийг арай ядан өргөсөөр гэр лүүгээ бага багаар дөхөж байв. Гэтэл Галсангийн араас нэг эмэгтэй хүн “Хүүе Саруулын аав аа” хэмээн дуудах нь тэр. Саруул гэсэн охиныхоо нэрийг сонссон Галсан сандарч догдолсон нүдээр эргэн харахад өнөөх өмнө нь гэрт нь ирж байсан охиных нь ангийн багш Ганцэцэг байв. Тэрээр Галсан руу дөхөж ирээд -Охиноос чинь одоо болтол сураг гараагүй л байна уу? Хэмээн асуулаа -Үгүй ээ гараагүй л байна -Ээжийн нь санаа зовоод сүйд болж байгаа байх даа? -Ээж нь өөд болсон -Өө яана аа. Уучлаарай би мэдсэнгүй. Их эвгүй юм асуучихлаа. -Зүгээр дээ. Санаа зоволтгүй. Тэр муу хараал идсэн байшингаас л болж байгаà нь тэр. Ганцэцэг ГАлсангийн саяын үгийг сонсоод бага зэрэг бодолд автсан мэт царайлав. Тэрээр Галсантай зэрэгцэн маш удаанаар алхаж байснаа -Нээрээ ч тийм байж мэднэ. Танай тэр байшинд ердөө айл тогтдоггүй гэж хүмүүс ярилцдаг юм билээ. -Энэ байшинг баригдахаас өмнө тэнд юу байсан юм бэ? Галсан ингэж асуухдаа Ганцэцэг рүү огтхон ч харсангүй зөвхөн өмнөх замаа л ширтэн алхана. Тэрээр одоо юу ч сонссон сонирхохгүй байсан бөгөөд хурдхан шиг л очиж амьдралыг нь балласан муу ёрын байшингаас өшөөгөө авахын түүс болж байлаа. Ганцэцэг Галсангийн асуултанд хариулах гэж байгаа бололтой ээрч түгдэрч байснаа ярилаа. -Өмнө нь тэр газар өнөөх Цэнгэл гэдэг охин чинь аавтайгаа амьдардаг байсан юм билээ. Одоогийнх шиг ингэж олон айл тэр газар бууж зүрхэлдэггүй байсан. Тэр охин дандаа л нэг хэвийн дүрэмт хувцастай явдаг, тэр нь хог шороонд хутгалдчихсан, заримдаа бүр цус болчихсон харагдах нь элбэг тохиолдоно. Энэ хавийнхан тэр хоёрт их дургүй байдаг байсан юм. Учир нь тэр аав охин хоёрыг цогцосоор хооллодог гэж ярилцдаг байсан. Харин нэг удаа хүүхдээ энэ энгэрт нутаглуулсан эцэг эх ах дүү нар нь шарилыг нь эргэхээр очтол өнөөх аав охин хоёр чинь шарилыг нь ухаж аваад идэж байсан гэдэг. Үнэхээр аймшигтай. Тэгээд л олон хүмүүс сэжиглээд тэр махчин аавыг нь алаад шатаачихсан, охиныг нь ч гэсэн хороогоод ноорхой гэрийн нь тэр буурин дээр хамтад нь газар ухаад булчихсан гэдэг. Гэхдээ энэ бол цуу яриа л даа. Ямартай ч бараг арваад жилийн өмнө үнэхээр л Цэнгэл гэдэг охин манай сургууль дээр үе үе ирдэг байсан юм. Аймар муухай өмхий үнэртэй гээд хүүхдүүд их сэжиглэж тойрч гүйлддэг байсан санагддаг. Тэр үед би дунд ангид сурч байсан тухайгаа танд дээр хэлсэн шүү дээ. Галсан Ганцэцэгийн энэ хэлсэн бүгдийг нэг бүрчлэн сонсож авлаа. Галсанд бүх юм тодорхой болсон мэт санагдана. Гэхдээ ганцхан зүйл л одоо болтол таавар хэвээр үлдээд байгаа нь Саруулын сураг өнөөг хэр нь гараагүй явдал байв. Галсан Саруулын ангийн багш Ганцэцэгт баяртай ч гэж хэлэлгүй зам салан гудамж тойрон эргэлээ. Галсан цогцосоор хооллодог махчин хүмүүсийн сүнсэнд манай гэр бүл нэг мөсөн хорлогджээ хэмээн амандаа үглэн байшин руугаа бага багаар дөхсөөр байв. Түүнийг бага байхад нь эмээгийн нь ярьдаг байсан “Муу хүний сүнс төөрч будилаад бусдад гай болдог юм” гэдэг үг одоо л үнэн юм шиг Галсанд санагдаж байлаа. Галсанд өнөөх амьдралыг нь сүйтгэсэн ад зэтгэрийн байшин одоо тодхон харагдахаар болжээ. Тэрээр “хэдэн мөчийн дараа чамаас юу ч үлдэхгүй болтол шатахыг чинь харна аа” хэмээн амандаа үглэн эцсийн хүчээ шавхан алхсаар байв. Түүний толгойд энэ хараал идэж махчин этгээдийн сүнс орогносон байшинг газрын хөрснөөс арчиж хаяхгүй бол дараачийн удаа олон хүнд гай болно гэсэн бодол төрж тэр бодол нь өөрийгөө эцсийн хүчээ шавхан алхахад хүргэж байлаа. Галсан бүр аргагүй тамирдан ядарчээ. Хэрлэн Оюунчимэг хоёрын үхэл нүдэнд нь харагдаж Батжаргалын аврал эрэн зоорь луу унаж байсан хар дарсан зүүд нь хүртэл санаанд нь давхар давхар орж ирж байлаа. Энэ мөчдөө Галсан газар дээр ганц хайртай охиноо амьд мэнд байгаасай хэмээн эрхгүй хүсч байгаагаа мэдэрч байв. Магадгүй энэ ертөнц дээр өөрийн үр удмаа үлдээх гэсэн түүний энэ санаа сүүлчийн нь хүсэл байсан биз. Галсан хашаандаа хүрэхэд арваадхан алхам үлдээд байгаа энэ үедээ таварцаглан ойчиход авч яваа савтай бензинийх нь таг мултарч асгарав. Галсан уг бензинийг асгахгүйг хичээн хамаг тэнхээгээ шавхан өндийж саваа өргөх гэсээр байтал бараг тал газар асгарчээ. Гэхдээ үлдсэн тал нь байшинг шатаахад хангалттай хүрнэ гэж өөртөө хэлсээр хашааныхаа хаалганд тулж ирэв. “Чамайг даа” хэмээн шүд зуун хэлсээр Галсан хашаандаа ороод шууд л байшингаа тойруулан бензинээ цацаж гарлаа. Байшин дотроо ч орсонгүй. Магадгүй дотроос нь ямар нэгэн юм авах хэрэг ч түүнд байсангүй бололтой. Энэ байшинг шатаагаад дараа нь амиа хорлон энэ новшийн амьдралаас хагацна гэж бодож байгаа түүнд ямар нэгэн эд юмны хэрэг байхгүй нь ч аргагүй биз ээ. Ингээд Галсан байшингаа тойруулж бензинээ цацаж дуусаад үргэлж халаасандаа авч явдаг асаагуураа гаргаж ирэх мөчид “Зогс, бүү хөдөл” гэсэн захирангуй дуу ард нь сонсогдох нь тэр. Цагдаа нар түүний байшинг отож байжээ. Хашааны гадна талаас бас байшингийн булан тойроод өч төчнөөн зэвсэглэсэн цагдаа нар гарч ирэхэд өнөөх өчигдрийн аллагын гэрч болсон хажуу айлын өгөр эмгэн ч хамт гарч ирж харагдав. Галсан тэднийг үнэндээ огтхон ч тоолгүй нэг гайхаж харснаа асаагуураа гаргаж асаахыг завдтал буун дуу тасхийж Галсан асаагуураа алдлаа. Цагдаа түүний гар луу нь бууджээ. Гэсэн ч Галсан дахин тонгойж нөгөө гараараа асаагуурыг авах гэхэд цагдаа нар түүнийг барьж аваад дарж унаган гавлалаа. Галсан эцсийнхээ хүчийг шавхан тэмцэж байшинг шатаахыг хичээсэн ч яаж ч чадсангүй. Энэ үед хашааны үүдэн дээр хэд хэдэн цагдаагийн машин дохиогоо хангинуулсаар ирж зогслоо. Галсан байшинг шатаагаад өгөөч хэмээн байдгаараа хашхиран орилсоор. Түүний үгийг цагдаа нар сонссон ч үгүй. Харин дарга нь бололтой нэгэн энгийн хувцастай махлаг эр “амаа тат” гээд шанаанд нь улаа бутартал цохиод авав. Тэгснээ нөгөө гартаа барьсан станцаараа “Нөгөө хоёр хүний хоолойг огтолж алсан онц ноцтой гэмт хэрэгтнийг баривчиллаа. Хэрэгтэн хэргийн газраа шатаахыг завдсан ч манай мэргэн бууч үйлдлийг газар дээр нь таслан зогсоосон” хэмээн мэдэгдээд хэрэгтэнг машинд суулга гэж тушаав. Гэтэл энэ үед Галсангийн нөгөө эчнээ танил болоод бүр загнуулаад амжсан хэсгийн цагдаа хүрч ирээд Галсанг цохисон саяын даргад илтгэлээ. Гэмт хэрэгтэн Галсангийн ор сураггүй алга болсон гэгдэж байсан охин Саруулын цогцсыг оршуулгын газрын ойролцоогоос оллоо. Хэрэгтэн охиноо зориуд төөрүүлж алаад эхнэр бусад дүү нараа ч хүйс тэмтэрсэн бололтой. Хэрэгтний гуянд нь хүндээр шархдуулсан Батжаргал хэмээх дүү нь хэдхэн цагийн өмнө эмнэлэгт шархны халуунаар өөд болсон мэдээ ирсэн хэмээн мэдэгдэв. Галсангийн зүрхээр хатгуулаад явчихлаа. Хилсдсн бүх үйлдлүүдийг үл тоолоо гэхэд охиных нь үхсэн тухай мэдээ хөөрхий эцгийг галзууруулахад хүргэв. Галсан “Миний охин Саруул үхэх ёсгүй” хэмээн хамаг чадлаа шавхан эсэргүүцэж байсан ч цагдаагийн машинд чихэгдэн орлоо. Энэ үед Галсан өөрийг нь сугадаж яваа цагдаа нарын нэгнийх нь буу хуйндаа сул байгааг харж амжив. Галсан ухаан мэдрэлгүй шахам тийчлэн орилж машин хөдлөх агшинд шатааж амжаагүй муу ёр шүглэсэн байшин руу эцсийн удаа харахад цонхны цаанаас өнөөх хувхай царайтай Цэнгэл охин инээмсэглэн ширтэж байв. Харин үүнийг нь Галсангаас өөр хэн ч анзаарсангүй. Галсанг суулгасан цагдаагийн машин дөнгөж хөдөлмөгц уг машин дотроос буун дуу тасхийх чимээ гарч орчлонг цочоолоо.
Айшшигийн өгүүллэг. ЗООРЬ XVIII хэсэг
Оюунчимэг байшингаас гарч гүйж завдсангүй. Учир нь гарах хаалгыг Галсан халхалж зогсоод өөрийг нь алах гэж занаж байсан учир тэрээр аргагүй дээд давхар луу хөлийн хурд мэдэн зугтлаа. Галсан түүний араас саяхан эхнэрийн нь аминд хүрсэн хутгыг гартаа чанга гэгч нь атгасаар “Шулам минь, хоолойг чинь хэрчээд өгье л дөө” хэмээн мацсаар. Галсангийн нүүр нь цус хөлс нулимстай хутгалдсан нь гэрэл муутай харанхуй байшинд үл мэдэг ялгаран харагдах шиг. Жигтэйхэн том биетэй ийм булиа залуу нүд нь цусаар эргэлдэн өөрийг нь алахаар хутга барин элдэж байгааг харахаар эгээтэй л зүрх нь зогсчихоо шахна. Оюунчимэг хоёр давхарт гарах хамгийн дээд талын гишгүүр дээр гишгих тэр агшинд Галсан өнөөх хурц хутгаараа хөлийн нь булчинг зүсээд амжив. Ингэхдээ Галсан шатанд бүдэрч унаад Оюунчимэгийг хараахан барьж авч чадсангүй. Оюунчимэг хазганан гүйсээр өнөөх өөрийнхөө орогноод байсан өрөөндөө ороод хаалгаа дотроос нь түгжлээ. Тэгмэгцээ нэг гүнзгий амьсгаа аваад өөрийн нь хөлнөөс айхтар их цус алдаж байгааг сая анзаарч харав. Цус маш их олгойдон гоожиж байгааг хараад эгээтэй л ухаан алдчихсангүй. Оюунчимэг хаалгаа нуруугаараа налан суужээ. Энэ өрөөний гэрэл харин асаалттай байх бөгөөд түрүүхэн өөрийгөө энд сууж байснаа Оюунчимэг огтхон ч санахгүй байлаа. Өрөөний шалан дээр энд тэндгүй махны цус дусалсан харагдах агаад нэг буланд нь дутуу хэмлэж зулгааж орхисон түүхий махны өөдөс харагдав. Гэхдээ энэ бүхнийг өөрөө үйлдсэн гэдгээ Оюунчимэг үнэндээ л төсөөлсөнгүй. Түүний нүүр нь гэсэн махны цусанд халтардаж хачин аймшгийн болж хувирсныг харин өөрөө мэдсэнгүй. Ингэтэл гэнэт Галсан хаалгыг нь цаанаас нь хүчтэй мөрлөх нь тэр. -Гичий минь хаалгаа тайл. Би чамайг ална аа хэмээн занах Галсангийн дууны өнгө өөрийн нь мөн үү гэлтэй. Оюунчимэг хаалгаа налан суусан хэвээр. -Галсан ахаа битгий л дээ. Би гуйж байна. Намайг битгий ал, би танд ямар ч муу юм хийгээгүй шүү дээ Энэ гуйлтын хариуд Галсан хариу ч хэлсэнгүй. Хаалгыг нь хүчлэн балбаж зөвхөн “ална аа” хэмээн амандаа үглэнэ. Ингэхэд нь Оюунчимэг ёстой л нэг нус нулимсандаа хутгалдан хаалгыг хамаг чадлаараа даран зогслоо. Тэгснээ амь авраарай, намайг алах нь. Хэн нэг нь туслаач дээ хэмээн хоолойныхоо хамаг чадлыг бартал орилов. Энэ үед Галсан өнөөх хутгаараа нимгэн модоор хийсэн хаалгыг нэвт дүрэхэд тэр нь яг Оюунчимэгийн гарын алгыг зоож орхижээ. Оюунчимэг муухай хашхиран чарлав. Түүний энэ орилох дуу үнэхээр зүрх зүсэм, яг л амьдаараа шатаж байгаа адгуус амьтан ингэж гаслан чарлах болов уу гэмээр. Галсан хутгаа сугалж аваад ахин бүлэв. Гэхдээ энэ удаад Оюунчимэгийг оносонгүй. Оюунчимэг ч хаалганаас холдож амжжээ. Гарын нь алгыг нэвт зоосон балиусаа сугалж авах тэр агшинд үнэхээр гол тасрав уу гэлтэй аймшигтай их өвдсөн учраас Оюунчимэг ийнхүү яалт ч гүй хаалганаас холджээ. Бас дахин балиусаараа нэвт зоож мэднэ гэж болгоомжилсондоо ч тэрээр хаалганаас холдсон байж мэдэх. Харин хаалганы гадна байгаа Галсан улангасан чарлаж хутгаараа хаалгыг хэд хэдэн удаа хүчтэй бүлээд зогсоо зайгүй өшигчсөөр тэр доор нь нээж орж ирлээ. Оюунчимэгийн гар хөлнөөс нь цус тасралтгүй урсаж тэсэхүйеэ бэрх өвдөж байв. Тэрээр өрөөний цонхонд нуруугаар тулж иржээ. Галсан хутгатай гарынхаа ар талаар нүүрээ арчаад өөр лүү нь шийдэмгий хэрнээ алгуурхан дөхлөө. -Чиний нөгөө миний махаар хоол хийж өгнө гэсэн Батжаргал ах чинь хаана байна. Хоёуланг чинь мөчлөөд өгье -Галсан ахаа та юу яриад байна аа. Намайг битгий алаач дээ. Би яасан юм бэ? Галсан харин энэ асуултанд хариулсангүй. Гэхдээ энэ мөчид түүнд гэнэт эргэлзэх сэдэл төрөв. Өөрийгөө юу хийж байна аа хэмээн хянаж зогтуслаа. Харин Оюунчимэг өөрийгөө ямар ч авралгүй болсон гэж бодов бололтой Галсангийн гарт амиа алдсанаас өөрийгөө хороохыг илүүд үзжээ. Тэгмэгцээ цонхныхоо шилийг нүцгэн гараараа хага цохиод хэлтэрхийг нь хоолойдоо дүрж орхив. Цонхны шилэнд цус үсрэн будагдаж яг л түрүүний Хэрлэнгийн үхэлтэй ижлээр Оюунчимэг хоёр гараараа хоолойгоо барин татганан хэвтсээр амьсгал хураалаа. Тэрээр хэдий амьсгал хураасан ч гэсэн нүд нь хараастай хэвээр байх бөгөөд хүзүү гар хөлнөөс нь цус асгарсаар байв. Галсан хутгаа шалан дээр алдлаа. Цонх руугаа дөхөж очоод хартал өнөөх хөрш эмгэн бололтой хэн нэгэн этгээд ум хумгүй хашаанаас яаран гарах нь харагдав.Тэр эмгэн Галсанг алуурчин гэж бодсон бололтой.Галсан ч эмгэнтэй уулзаж учир явдлаа тайлбарлаж тусламж дэмжлэг хүсье гэж өөртөө хэлээд гүйн гарлаа. Хашаанд хэн ч байсангүй, бас эмгэний араас гүйцэж очлоо гэхэд эмгэн өөрт нь огтхон ч итгэхгүй харин ч бүр айчихна гэж бодоод зогтусав. Галсан эргэж байшинд орж ирлээ. Энэ үед бүр шөнө болсон байлаа. Хотоос зайдуу зэлүүд газар учраас хүн машины хөдөлгөөн бүр татарчээ. Галсан охиных нь унтлагын өрөөнд хайртай эхнэрийн нь цусанд будагдсан цогцос байгааг гэнэт санав. Гэрийнхээ босгыг даван орж иртэл унтлагын өрөөний хаалга хаалттай байлаа. Түрүүн Оюунчимэгийн араас улайран хөөхдөө хаасан байна гэж баймааргүй санагдана. Ямартай ч Галсан очоод хаалгыг нээж үзэхээр шийдэн дөхөв. Хаалгыг нээх гэснээ нэг л жийрхэхэд тэрээр эхнэрийнхээ үхсэн байхыг харах болохоор ингэж жийрхэж байгаа хэрэг гэж өөртөө хэлээд хаалгыг түлхлээ. Өнөөх сүнс чөтгөр гэж нэрлээд байдаг Цэнгэл охин айхтар түлэгдсэн бололтой нэг нүцгэн эртэй хамт эхнэрийн нь цусыг сорж махыг нь тасдан идэж байх нь тэр. Тэд Галсанг орж ирснийг ч анзаарсангүй. Үе үе үзэгдэж байсан Цэнгэлийг яая гэхэд хажууд нь зэрэгцэн сууж эхнэрийн нь цогцсоор хоолож байгаа түлэнхий нүцгэн эр тэсэхийн айдас төрүүлж байв. Тэр аймшгийн эр өнөөх Галсангийн зүүдэндээ үзсэн этгээд яг мөн байлаа. Галсан тэссэнгүй. Ер нь энэ аймшгийн нүд хальтрам дүр зургийг хараад хэн ч тэсэхгүй нь ойлгомжтой билээ. Хана шал нь Галсангийн нүдэн дээр нь дайвалзан толгой нь эргэж ухаан балартан уналаа. Айшшигийн өгүүллэг. ЗООРЬ XIX хэсэг
Энэ шөнө нойтон цас хаялж байлаа. Бүх юм дууссан гэж батлах гэсэн мэт хорвоо дэлхий тэр аяараа нэг л нам гүм тэгсэн хэрнээ дүнсийн барайж уйтгар гунигт бүрнээ автан үнэгчлэн нойрсох мэт. Үүр цайж гэгээ орох хараахан болоогүй байв. Галсан энэ мөчид сая нэг ухаан оров. Тархи толгой нь аймшигтай ангалзан өвдөж хамаг бие нь сульдан буларчээ. Өрөөнд хав харанхуй байх агаад тэрээр ухаан ормогцоо түрүүн эхнэрийн нь цогцсыг идэж байсан хоёр этгээдийг байгаа эсэхийг нягтлах гэсэн бололтой хоёр нүдээрээ орчин тойрноо нэгжин харав. Гэхдээ боссонгүй. Өрөөнд хэн ч байхгүй байх агаад нэгэн хар бараан дүрс ямар ч хөдөлгөөнгүй дүнсийн хэвтэж харагдах нь Хэрлэнгийн цогцос гэдэг нь тодорхой байлаа. Галсан ийнүү ухаан орсон эхний мөчдөө өөрийгөө магадгүй үхчихсэн юм болов уу хэмээн эргэлзэж байсан ч удалгүй бүх бодит орчинтойгоо эвлэрлээ. Хэдэн цагийн өмнө яг өөрийн нь нүдэн дээр эхнэрийг дүү нь алчихсан, бас тэр дүү нь ч гэсэн хүүе гэхийн завдалгүй амиа хорлочихсон нь санаанд нь бүдэг бадаг орлоо. Энэ бүгдийг үнэндэ зүүд байгаасай хэмээн эрхгүй хүссэн ч харамсалтай нь аргагүй бодит явдал гэдгийг Галсан сайн мэдэж байв. Тэрээр алгуурхан өндийлөө. Түрүүн эхнэрийг нь тасчин идэж байсан өнөө хоёр харин үнэхээр байсан юм болов уу гэдэгт Галсан эргэлзэж байв. Ямартай ч түрүүн ухаан балартан унахын өмнө өрөөний гэрэл асаалттай байсан авч одоо унтарчээ. Түрүүний хоёр унтраасан юм болов уу гэж бодохтой зэрэгцэн нүүрээр нь хүйтэн хөлс дааварлаад ирэв. Үнэндээ Галсан битгий л тийм зүйл болсон байгаасай эрхгүй хүсч байсан ч юутай ч өрөөний гэрлийг асаахар зориг шулуудав. Толгой нь аймшигтай эргэн газар дайвалзаж байсан ч шүдээ зуун унтраалга руу очив. Чаг чаг хийлгэн хэдэнтээ дарж үзсэн ч гэрэл ассангүй. Чийдэн шатсан эсвэл ток тасарсан хоёрын аль нэг нь болж дээ гэж Галсан дотроо бодоод Хэрлэнгийн цогцос гулдайн хэвтэж байгаа зүг рүү эргэлээ. Тэрээр нойтон шалан дээр гишгэн нэг хоёр алхаж байхдаа энэ нь эхнэрийн нь цус гэдгийг сайн мэдэж байв. Ингээд Галсан нэгэнт амьгүй болсон Хэрлэнгийн биенд хүрэх гэснээ гэнэт больж зүгээр л орны бүтээлгээр бүтээж орхив. Эхнэрийг нь идсэн эсвэл үгүй хоёрын алиныг нь ч мэдсэнгүй. Магадгүй эхнэрийнхээ цогцсыг хэн нэгэн идсэн байхыг харахаас зүрх алдсан хэрэг биз ээ. Галсан Саруулын унтлагын өрөөнөөс гарлаа. Галынхаа өрөөнд ормогцоо гэрлийн унтраалгыг дарахад харин өрөө гэрэлтэй болох нь тэр. Галынхаа өрөөний өнөөх хоолны том ширээгээ шанаагаараа дэрлэн сууж болсон бүх явдлыг толгойдоо эргэцүүлэн сэргээх гэж оролдов. Энэ бүх амьдралынх нь сүйрэл муу бүхэн энэ адын байшинд нүүж ирснээс л эхэлжээ. Ялангуяа энэ зоорь. Хэдийгээр одоо дөрвөлжин модоор шалтай нь холбон хадсан ч энэ дотор урьд өмнө хэзээ нэгэн цагт болж өнгөрсөн муу ёрын зүйлийн нууц хадгалагдаж байгаа мэт Галсанд санагдана. Үнэндээ эхнэрийнхээ гэнэтийн харамсалтайгаар үхэлд маш их цочирдсон ч үүний хажуугаар энэ болсон бүх муу явдлуудын учрыг олохыг тэрээр эрмэлзэж байв. Гэнэт Хэрлэнгийн “зоорин доорх шороогоо ухаж үз гэж Цэнгэл хэлсэн” гэдэг үг Галсангийн санаанд орлоо. Тийм ээ магадгүй энд л энэ бүх муу ёрын үйл явдлын гол нууц хадгалагдаж байгаа байх нь. Ингээд Галсан энэ бодлоо бататгаж учир битүүлэг муу ёрын үйл явдлын учир шалтгааныг олохоор зоорины хаалгыг эвдэж эхлэв. Тэрээр зоорины хаалганы хөндлөвч модыг эвдэж байхдаа түрүүн Оюунчимэгийг үхэх үед хэн нэгэн болсон бүх үйл явдлыг цонхны гаднаас харж амжсаныг саналаа. Тиймээс удахгүй цагдаа нар ирээд өөрийг нь баривчилна гэдгийг тааварлав. Тэгэхээр энэ бүхнээс урьтаж учир нь олдохгүй байгаа муу ёрын энэ шйл явдлуудын учрыг олохоор Галсан хатуу шийджээ. Харин дараа нь яасан ч яахав цагдаа нар ирээд намайг баривад барина л биз гэж бодно. Тэртэй тэргүй Хэрлэн Оюунчимэг хоёрын хоёулангийн нь үхэлд өөрийг нь буруутгана гэдэгт Галсан эргэлзсэнгүй. Харин цагдаа нарт баригдах тэр үед зүгээр л амиа хорлочихно гэж өөртөө хэлнэ. Ингэж бодмогцоо гэнэт инээд нь ч хүрэх шиг болов. Учир нь түүнд одоо амьд явахын ямр ч үнэ цэнэ байхгүй болсон бөгөөд зүгээр л өөрийнхөө гэмгүй амьдралын сүйрлийн шалтгааныг олж мэдээд үхэхсэн гэсэн л сүүлчийн хүсэлтэй үлджээ. Ингэсээр Галсан удалгүй зоорины хаалгыг эвдэж дууслаа. Өмнө нь Батжаргалтай хамт доошоо буухдаа хэрэглэж байсан шатаа яг тэр чигээр орхисон нь энэ удаа харин зол болов. Галсан байшингийнхаа гадна түшүүлж орхисон хүрз, жоотуу хоёрыг гарч аваад буцаж галынхаа өрөөнд орж ирлээ. Ингэхдээ тэр хаалга нь хаалттай байгаа Саруулын унтлагын өрөөний зүг ч харсангүй. Сэтгэл нь бүрэн уймарч ямартай ч эцсийн хүчээ шавхаад ч хамаагүй зоорин доорх шороог ухаад дараа нь хурдхан үхэхсэн гэхээс байж ядна. Ингээд Галсан зоорины гүн рүү хүрз жоотуу хоёроо унагаад араас нь галын өрөөний шургуулганд байсан гар чийдэнг барьсаар шатаар уруудлаа. Энэ удаад Галсанд ямар ч айдас төрсөнгүй. Алдах юмгүй болсон хүнд айдсын мэдрэмж төрдөггү бололтой. Өмнө нь Батжаргалтай хамт бууж байхдаа нэг л жихүүцэж байсан бол одоо огтхон ч ажралгүй маш хурднаар бууж зоорины ёроолд тулж ирэв. Газар бүр хөлдүү биш ч гэсэн ухахад маш төвөгтэй хатуу байлаа. Галсан амсхийх сөхөөгүй жоотуугаараа газар балбаж доошоо бага багаар ахиулсаар. Хэдий цаг шахам ноцолдсон ч зоорины ёроолын шороон доороос юу ч гарч ирсэнгүй. Гэсэн ч Галдсан огтхон ч эргэлзэх юмгүйгээр хүрз жоотуугаараа ээлжлэн ухсаар. Тэгснээ үе үе гар чийдэн тусган харж ямар нэгэн зүйл гарч ирсэн эсэхийг ажиглан харна. Тэгээд л дахин жоотуугаараа балбаж гарна. Гэтэл хөлдүү шороо жоотууны ирэнд өртөн цохигдож байснаа нэгэн лүгхийсэн бөглүүдүү чимээ сонсогдож ямар нэгэн өөр зүйл цохигдох нь тэр. Галсан жоотуугаа орхин яаран гар чийдэнгээ тусгаж харлаа. Хүний цогцос байх бөгөөд Галсан жоотууныхаа ирэр тэр цогцсын яг толгойн тушаа газар нь зоожээ. Хувхайрч өгөршсөн толгой бас нэгэн гарын сарвуу ил цухуйсан харагдана. Ингээд Галсан цаашаа лавшруулан хүрзээрээ малтаж гарах нь тэр. Одоо бүх юм тодорхой ив илхэн харагдахаар болов. Том жижиг хоёр хүний цогцос байх бөгөөд энэ цогцосноос бараг л дан ганц яс нь үлджээ. Том жижиг хоёр чөтгөр юм биздээ гэж Галсан өөртөө хэлээд хүйтэн шороон дээр тамирдан хэвтлээ. Өмнө нь хар дарж зүүдлээд сэрэхдээ охиныхоо цамцны товчийг атгачихсан байснаа энэ агшинд санаж магадгүй энэ хоёр цогцосны сүнс л өөрсдийнхөө буруу газар булагдсан шарилаа олуулж хойд төрлөө олон гэсэн үйлдэл байсан юм болов уу гэж тааварлаж байв. Тэр Цэнгэл гэдэг нэртэй биежсэн сүнс бас тэр зүүдэнд нь үзэгддэг түлэнхий царайтай аймшгийн эр хоёр энд байжээ. Энэ хоёрын сүнс л бидний амьдралыг баллаж гүйцсэн байх нь. Гэхдээ энэ хоёр цогцос яагаад энд булагдсан юм болоо. Галсан өөрөө өөрөөсөө асуусан энэ асуултаа өөр хүн хажууд нь байж гэмээнэ дуулдахуйц чанга дуугаар хэлэв. Ингээд Галсан энэ асуултынхаа хариуг олж чадалгүй зоориноос гарахаар дээш мацлаа. Шатаар дээшээ өгсөхдөө байрны хуучин эзнийг олж уулзаад энэ бүхний учрыг асуух хэрэгтэй гэж бодов. Ямартай ч энэ бүхний учрыг заавал олчихоод үхэхсэн гэсэн бодол толгойд нь эргэлдэж мацсаар сая нэг галынхаа өрөөнд авиран гарч ирлээ. Гэгээ оржээ. Бодвол өглөөний зургаан цаг өнгөрч байгаа бололтой. Одоо харин яахаа эргэцүүлэн бодож гараа өмднийхөө халаасанд хийхэд өчигдрийн Хэрлэнгийн авсан утасны карт хуруунд нь тэмтрэгдлээ. Гал тогооны өрөөний шүүгээн дээр ч гэсэн яг өөрийг нь хүлээж байх мэт талийгаач эхнэрийн нь гар утас харагдав. Утасных нь цэнэг хариугүй дуусах дөхжээ. Ингээд өнөөх картаараа утсаа цэнэглээд хуучин байрны эзний утасны дугаарыг гар утаснаасаа хайж эхлэв. Ашгүй нэг их хайж сүйд болсонгүй. “Байрны хуучин эзэн” гэсэн нэрээр дугаар нь хадгалагджээ. Галсан ямар ч эргэлзэх юмгүйгээр залгаж байшинд болсон явдлуудаас үүдэж ялангуяа зоорины талаар уулзах хүсэлтэй байгаагаа товчхон ойлгуулав. Өнөөх байрны хуучны эзэн ч өглөө эрт залгалаа хэмээн цааргалсангүй, харин ч бүр ярихыг нь хүлээж байсан бололтой гэрийнхээ хаягийг зааж өгөөд яг одоо хүрээд ир хэмээн дууджээ. Галсан гэрээс гарахаар завдлаа. Байшинд цусны үнэр ханхийх шиг л болов. Гэсэн ч тэрээр дээд доод хоёр давхарт байгаа эгч дүү хоёрын цогцсыг очиж үзэхийг завдсангүй зүгээр л гадуур хувцсаа мөрөндөө углав. Өчигдөр шөнийн эхнэрийн нь цогцсыг магадгүй үнэхээр тасчин идэж байсан тэр үйл явдал үнэн эсэхийг нягталж үзэх гэснээ зүрх алдан бодлоосоо татгалзав. Гарах хаалганыхаа өмнө тулж ирснээ гэнэт зогтусч коридортоо өлгөсөн толинд нүүрээ харав. Толинд харсан өөрийнхөө дүрснээс Галсан цочих шиг болж өөрийгөө үнэндээ таньсангүй. Нүүр нь цусанд, бас зоорь онгичсон шороотой холилдон будагдаж хүн харахын эцэсгүй болжээ. Ийм царайтай гудамжинд гарвал хүн битгий хэл нохой хүртэл хараад айх биз гэсэн бодол Галсанд төрж нүүрээ хүйтэн усаар угаасан боллоо. Одоо л нэг өөрийгөө танихтайгаа болов. Галсан автобусны буудал руу сажилж очоод хамгийн эхний микро автобусанд суужээ. Уг автобусанд цөөхөн хүн суусан байх бөгөөд сууж яваа хүмүүсийн ихэнх нь л хичээлдээ яарсан оюутнууд бололтой. Кондуктур түүнээс мөнгө нэхэхэд Галсан биедээ ямар ч мөнгөгүйгээ сая саналаа. Тэгмэгцээ ямар ч эргэлзээгүйгээр бугуйндаа зүүсэн цагаа тайлаад өгчихөв. Кондуктур залуу нэг гайхаж харснаа цагийг аваад чимээгүй боллоо.
Àйшшигийн өгүүллэг. ЗООРЬ XX хэсэг
Галсан микро автобуснаас бууж алхах замдаа хамаг сэтгэл нь хоосон оргиж ухаан нь орж гаран хурдхан шиг л үхэхсэн гэхээс байж ядна. Ийнхүү сажилсаар 3-4 р хорооллын орон сууцанд байрлах болсон өнөөх муу ёрын зоорь бүхий хашаа байшингийн хуучин эзнийд ирлээ. Өндөр туранхай биетэй цагаан царайтай зүс таних залуу Галсанд хаалгаа тайлж өгсөн нь өөрт нь анх хашаа байшинг худалдсан хүн байв. Галсантай мэндэлсэн боловч Галсан хариу хэлсэнгүй. Өнөөх зүс таних залуу ч түүнээс хариу үг хүлээсэнгүй гал тогооныхоо өрөөнд Галсанг дагуулан орж ирээд сандал дээр суулган цай аягаллаа. Галсан тэр цайнд уруулаа ч хүргэсэнгүй. Галсан үг дуугүй тэр залуу руу хүйтэн харцаар ширтэж байв. Хашаа байшинг Галсанд худалдсан залуу ч Галснгийн тэр харцыг удаан тэссэнгүй бололтой чухам яг ямар хэргээр өөртэй нь уулзахаар ирснийг лавлав. -Анх яагаад тэр байшинг надад тийм хямдхан үнээр яаран зарсан тухайгаа яриач? -Тэр байшинд цаашид амьдрах шаардлагагүй болоод. Өөрөөр хэлбэл би өөр орон сууц худалдаж авсан хэрэг л дээ. -Битгий худлаа ярь. Надад анх тэр байшинг худалдахдаа чи тэр зоорины тухай юу ч яриагүй. Бас галынхаа өрөөний тавилгуудыг ч зоорины тагийг халхалсан хивсэнцэрээ ч үлдээсэн. Чухам яагаад тэгсэн тухайгаа яг үнэнээр нь надад хэлээд орхи. Зоорин доороос ямар нэгэн чимээ дуулдаж хий үзэгдлүүд үзэгдэж байсан болохоор чи тэндээс ум хумгүй нүүсэн биздээ. Би чамайг буруутгах гээгүй ээ. Ердөө л энэ бүхний учрыг олох гэж яваа болохоор чи надад бүх үнэнээ хэл Ингэж хэлэндээ Галсангийн нүдэнд шийдэмгий дүр төрх тодроод ирлээ. Тэгсэн ч өнөөх зүс таних залуу Галсанд энэ бүхнийг хэлэх шаардлагатай юу гэсэн шиг эргэлзэн харсаар байсанд Галсан яриагаа цааш үргэлжлүүлэв. -Тэр хараал идсэн байшинд нүүж орсноос хойø охин минь ор сураггүй алга болж эхнэр минь үхсэн. Манай нохой ч үхсэн. Үргэлж тэр зоорь луу боргон хуцдаг байсаар нэг өдөр жорлонгийн нүх рүү унаж үхсэн. Бас дүү маань ч тэр зоорь луу унаад эрэмдэг болсон. Галсангийн яриаг анхааралтай чагнаж суусан өнөөх залуу “зоорь луу унаад” гэсэн үгийг сонсоод царай нь хувираад ирлээ. Тэгснээ “Чи зоорийг нээж дотор нь ороо юу?” хэмээн асуув. -Тийм ээ -Харин би орох нь байтугай нээж ч үзээүй. Үнэндээ шөнө дунд болод ирэхийн үеэр тэр зоорин доороос хэн нэгний нүдэх балбах чимээ дуулддаг байсан. Эхнэр хүүхдүүд маань ч шөнө болгон хар дарж зүүдлээд нэг л учир нь үл ойлгогдох зүйлүүд болоод байх шиг байсан нь үнэн. Гэхдээ би тэр байшинд тийм ч их удаагүй. Ердээ л ганц сар хүрэхтэй үгүйтэй хугацаанд байсан. -Чамаас өмнө ямар хүмүүс тэр байшинд байсан юм бэ? -Тэр талаар сайн мэдэхгүй. Ямар ч би тэр байшинд орох үедээ өмнөх эзэн нь галзуурчихсан, сэтгэцийн эмнэлэгт хэвтэж байгаа тухай олж мэдсэн. Тэр өмнөх эзэн нь уг байшинд их олон жил амьдарсан гэсэн. Бас тэр хүн л чиний яриад байгаа тэр зоорийг битүүмжилж хадсан байх. Гэхдээ би түүнтэй уулзаагүй. Тэр хүнээс авлагатай байсан хүнээр зуучлуулан тэр байшинг маш хямд үнээр худалдаж авсан л даа. Тэгээд л тэр байшинд удааж тэсэж чадаагүй нүүсэн хэрэг. -Тэнд амьдарч байхад чинь чамд өөр ямар нэгэн зүйл тохиолдож байсан уу. Шуудхан асуухад ямар нэгэн муу зүйл. Бас тэр дүлий дүмбэ царайлсан хөршүүдийн òухай чи юу мэдэх вэ? -Тэр хөршүүдтэй нэг ч үг сольж үзээгүй. Хажуу айлынхан биднээс дандаа л цэрвэдэг байсан. Хавь ойрын хүмүүсээс сураг сонсоход миний амьдарч байсан, одоо чиний байгаа тэр байшинд хүмүүс ердөө тогтдоггүй дандаа л муу зүйл болдог байсан тухай сонсож байсан. Нэг удаа гал тогооных нь өрөөнд байгаа тэр зоориноос нэгэн аймшгийн амьтан гарч ирж байна гэсэн яг ижилхэн зүүдийг эхнэр бид хоёр зүүдэлсэн. Тэгээд л сэжиглээд лам авчирч үзүүлэхэд энэ байшинд чинь муу хүмүүсийн сүнс шүглэсэн байна гээд л манайхыг хурдан нүү, бас зоорины тагийг хэзээ ч бүү нээ тэгвэл үхэл дагуулна гэж айлдсан Галсан энэ үгийг сонсоод анх тэр зоорийг нээсэн мөчөөс эхлэн хайртай нохойноос нь эхлээд бүгд үхэж үрэгдснийг санан харамсч шүүрс алдлаа. Галсан хэдэн хором бодлогшрон сууж байснаа үргэлжлүүлэн асуув. -Новш гэж, тэгээд л чи тэндээс ум хумгүй нүүгээ юу? -Тийм ээ. Гэхдээ би чамд тэр байшинг зарна гэж хэлээгүй шүү дээ. Зүгээр л эхнэр маань хашаа байшингаа зардаг ч юм билүү гээд ажлынхаа хүнд хэлэхэд танай эхнэр чинь тэр хүнээс нь олж сонсоод анх сонирхсон . Би авсан үнээрээ л зарна гэж бодоод тийм хямд үнэ хэлсэн хэрэг л дээ. Шуудхан хэлэхэд би өөрөө хохиролгүй үлдэхийг хүссэн. Гэхдээ чамд ямар нэгэн муу муухай явдал болно гэж зөгнөж зараагүй. Магадгүй өөр хүн тэр байшинд орвол зүгээр ч байх юм билүү л гэж бодож байсан. Одоо харин би чамд тохиолдсон бүхэнд чинь харамсаж байгаагаа хэлэх хэрэгтэй байх. Гэхдээ чамаас уучлах гуйх шаардлага байхгүй гэж бодож байна. Ингээд Галсан тэр залуугаас дахин өөр зүйл шалгаасангүй гарч одлоо. Угаасаа л том жижиг хоёр чөтгөр шүгэлсэн муу ёрын байшин байж л дээ гэж өөртөө хэлэн алхаж байв. Тэрээр нэг л мэдэхэд Шар хадны сэтгэцийн эмнэлгийг чиглэн алхаж байлаа. “Муу хүмүүсийн сүнс шүглэсэн байна гэж хэлсэн гэнэ ээ? Тэгвэл тэр хүмүүсийн нь тухай олж мэднэ дээ” хэмээн тэрээр өөрөө өөртөө хэллээ. Галсан эмнэлгийн үүдэнд тулж иржээ. Үе үе толгой нь эргэж бодит орчноос тасрах шиг болж байгаа тэрээр өөрийгөө бас юу юунаас илүү тэр чөтгөрийн байшинг сэтгэлдээ хараан зүхэж байлаа. Галсан эмнэлгийн манаачид хүнтэй уулзах гэж байгаа гээд азаар амархан дотогшоо нэвтэрчээ. Галзуурч сэтгэцийн өөрчлөлтөнд орсон хүмүүсээр дүүрсэн энэ эмнэлгийн тасгуудаар тэрээр нэг мэдэхэд л тэнэж байх нь тэр. Ухаан нь орон гаран болж эхнэр охин нь нүдэнд нь үе үе үзэгдэхэд Галсан энд чухам яах гэж ирсэн зорилгоо ч мартаж орхив бололтой. Гэнэт Галсангийн сонирхлыг эрхгүй татаж тарж бутарсан ухааны нь цуглуулахад хүргэсэн нэгэн үйл явдал болсон нь нэг галзуу этгээдийн яриа байлаа. Галсан тэр хүний яриаг чагнаад эрхгүй зогтуслаа -Муу новшийн хараал идсэн зоорин доороосоо хурдхан шиг гараад ирээч ээ. Чамайг тэр доор үхсэн хэвтэж байгааг чинь мэдэж байна. Гэхдээ л чи шөнө болохоор тэр хүйтэн зоориноос гарч ирэх гэж зүтгэдэг биздээ. Бас чиний тэр охин ч гэсэндээ юугаа хийгээд там руугаа тонилохгүй сүнс нь намайг ээрээд байгаа юм бэ аан? Хэмээн хараан зүхэж байгаа нь хаалга нь хагас нээлттэй өрөөний цаанаас тодхон сонсогдож байв. Галсан өрөөний хаалгыг гүйцэд нээж харахад хижээлдүү насны халзан толгойтой эр шал руу ширтэн дээрх яриагаа үргэлжлүүлэн хараан зүхсээр байв. Галсан өрөөнд орж түүний дэргэд дөхөж ирлээ. -Та тэр зоорины тухай өөр юу мэдэх вэ? Гэж Галсан асуув. Өнөөх халзан толгойтой галзуу эр ч Галсанг тээршаасангүй. Харин ч өөрийг нь хэн нэгэн тоосон явдалд баярлав бололтой Галсан руу харан үргэлжлүүлэн ярилаа. -Чи тэр байшинд миний дараа очиж амьдарсан байх нь ээ. Ха ха би мэдэж байна. Яав тэр хараал идсэн новшийн зоорийг нээж үзээ юу? Хэмээн асуусан ч Галснгийн хариулахыг хүлээлгүй яриагаа цааш үргэжлжлүүллээ. -Битгий тагийг нь нээгээрэй. Тэр хараал идсэн зооринд чинь муу ёрын махчин хүний сүнс хоригдсон байгаа. Хэрвээ нээх л юм бол чи дуусна гэж мэд. Үл таних халзан эр ингэж хэлээд долоовор дунд хуруунуудаа нийлүүлэн хоолойгоо хэрчиж үзүүлэв. Бас нэг новшийн охин тэр зоорийг нээх гэж чамайг ээрэх байх. -Гишгэсэн мөр нь цасан дээр үлддэггүй тэр охин уу? -Дүү минь дээ, чиний нүдэнд асар их зовлон хурсан харагдаж байна. Чи тэр хараал идсэн байшинг ялангуяа тэр зоорийг заавал шатаадаг юм шүү. Миний ярианд энэ хүмүүс итгэхгүй энд ингээд хорьчихсон юм. Бушуухан шиг очоод шатаа. Тэгэхгүй бол олон хүмүүсийг сүйд хийж мэдэх гайтай байшин шүү. Заавал шатаа. Муу ёрын сүнс орогносон газрыг шатаахгүй бол тэр нь биеждэг гэдэг. Аягүй бол одоо чамайг энд ингээд явж байхад чинь биежээд эхнэр хүүхдийг чинь цусалж байж мэднэ. -Тэр байшинг анх хэн барьсан юм бэ? Ялангуяа тэр зоорийг хэн ухсан юм та юу? -Тийм ээ чи яаж таав аа. Би барьсан юм, би ухсан юм. Харин гай болж тэр новшийн шатаж ¿хсэн махчны үхсэн газар байшингаа барьснаа даанч мэдээгүй. Чи тэр байшинг олон юм ярилгүй хурдхан очоод шатаа. Дуулав уу чи. Одоо эндээс зайл. Халзан толгойтой галзуу эр ингэж хэлээд тачигнатал хөхрөөд ирлээ. Тэрээр инээж байãàа хэрнээ нүднээс нь нулимс урсаж байх аж. Тасралтгүй инээж байснаа юу ч болоогүй юм шиг гэнэт зогтусч төв царайлан Галсан руу айсан нүдээр ширтлээ. -Муу ёрын чөтгөр орогнох газраа олчихоороо улам хүчирхигждэг. Цаад новш чинь газар доор байхдаа улам хүчирхэгжиж магадгүй биежсээр байгаа. Тэгсээр нэг л өдөр гараад ирнэ. Түүнийг хэн ÷ зогсоож чадахгүй. Ямар ч цоож түгжээ түүнийг хорьж хүчрэхгүй. Тэр бол адгийг аймшигт араатан гэж мэд. Үхсэн мөртлөө үхдэггүй, хий хоосон мөртлөө бодитой, чи тэрийг харахгүй байсан ч тэр чамайг харж л байгаа. Залуу минь түүнээс болгоомжил, чи бол жинхэн хүн учраас түүнээс болгоомжлох хэрэгтэй. Бас тэр ад зэтгэрийн новш адын “ухаантай”. Гэхдээ түүний бүх ухаан нь зөвхөн идэхийн тулд л ажилладаг. Түүнтэй хэзээ ч битгий учир, тэгээд новшийн оромжийг нь шатаа. Ямар ч үнээр авсан байсан хамаагүй тэр хараал идсэн байшинг үнсэн товрог болго. Одоо харин гөлрөөд байлгүй хурдан зайлж үз. Тэр чамтай тэмцэлдсээр байгаа шүү. Тэр байшинг устгах гэсэн боловч би чадаагүй, тэд надад бас саад болсон. Чамд ч гэсэн ялгаагүй саад болох л болно. Гэхдээ л заавал тэр новшийн оромжийг үгүй хийх хэрэгтэй. Галсан яахаа мэдэхгүй тэр этгээдийг харан зогсож байтал хажуугийн нь орон дээр хэвтэж байсан нэг хүүхэн Галсанд хандаж”Чи одоо яв даа. Наад ахын чинь эхнэр хүүхдийг нь махчны сүнс үхүүлчихсэн гэсэн” гэх нь тэр. Галсан энэ үгийг хэлсэн хүүхэн рүү харцаа шилжүүлээд хэсэг чимээгүй гөлөрч байснаа “Харин чи яагаад энд байгаа юм бэ?” хэмээн ямар ч бодолгүй зүгээр л зорилгогүй асуув. Би энд байх дуртай болоод л байгаа юм аа. Энэ эмнэлгийн хөргөгчнөөс орой болохоор манай нөхөр гарч ирдэг. Аягүй бол чамайг надтай хардаж мэднэ, манай нөхөр их хартай шүү. Одоо ирэх цаг нь болж байна чи, түргэхэн шиг явж үз. Би хөргөгчний дуугарахыг хүлээж байгаа. Ингэж хэлээд эл бүсгүй тэсвэрлэхийн аргагүй чангаар хашхирч эхлэх нь тэр. Бүсгүйн хашхирах дуунаар цагаан нөмрөгтэй эрэгтэй эмэгтэй хоёр сувилагч орж ирээд “Бурмаа тайван бай” гэсээр дарж хэвтүүлээд судсанд нь тариа хийлээ. Тэгмэгцээ Галсанг сая анзаарч хараад та юун хүн, энд юун гадны хүн явж байдаг билээ гэсээр ум хумгүй хөөж гаргалаа. Хамгаалалтныхыг дууд, цагдаад барьж өг хэмээн эмч сувилагч нар хашхирч байсан ч Галсан тэр эмнэлгээс яаралгүй гарч одлоо. Галсанд одоо бүх зүйл тодорхой болсон мэт санагдаж байв. Өглөө гэрээсээ гарахдаа авч гарсан гар утсанд нь өч төчнөөн дуудлага, бас хэд хэдэн мессеж ирсэн байсныг Галсан сая анзаарч харав. Өвлийн илч муутай сүүмгэр наран Галсангийн амьдралын төгсгөлийг зөгнөх мэт ёлтойж хүйтэн салхи сэвэлзэнэ. Галсангийн бодолд Саруул охин нь бүдэг бадаг үзэгдэх шиг болж нүд нь үе үе харанхуйлан бүдчин алхана. Ийнхүү ундуй сундуй алхсаар Галсан арайхийн жаахан сэхээ авлаа. Түүний сэтгэл төсөөлөхийн аргагүй хямарч оюун ухаан нь бүр балран мөхөө юу гэлтэй. Галсан утсан дахь мессежийг уншихаар завдав. Согтуу хүн шиг гар хуруу нь эвлэхгүй байсаар арайхийж утасныхаа хэдэн товчлуурыг дарж хэд хэдэн мессеж ирсэн байсны эхнийхийг нь үсэглэн уншив. “Дүүгийн чинь бие улам дордоод үхэх нь байна. Хэрлэн та хоёр яагаад одоо болтол ирэхгүй, утсаа ч авахгүй байгаа юм бэ. Цагдаа нар хүртэл ирээд та хоёроос байцаалт авна гээд хүлээж байна” Галсан энэ хэдэн мөрийг арайхийж үсэглэн уншлаа. Дараа дараачийн мессежийг нээж үзсэнгүй. Бодвол Батжаргал ч гэсэн үхээ биздээ хэмээн Галсан амандаа үглэсээр нурууга цэх болгон гэрийнхээ зүг алхлаа. Гэтэл харин зам дагаж явсан түүний хажууд такси ирж зогсоод жолооч нь “Унаа авах уу?” гэж чангаар асуув. Галсан үг дуугүй орж суугаад оршуулгын газартай ойр байрлах гэрийнхээ хаягийг хэлж өглөө. Жолооч ч холхон газар очих боломжийн халтуурын ажил оллоо хэмээн хөөрцөглөж заасан газар луу нь хурдлан давхив.
Айшшигийн өгүүллэг. ЗООРЬ XIV хэсэг
Батжаргалыг дамжлан өргөж унтлагынхаа өрөөний орыг чиглэн алхсан эхнэр нөхөр хоёр Оюунчимэгийн саяын үгийг сонсоод хоёр бие рүүгээ зогтусан гайхан харлаа. Батжаргалыг орон дээр хэвтүүлмэгцээ тэд хөлийг нь яаран боох ажилдаа шамдав. Ядахад цэвэр даавуу олдохгүй байсан учир цагаан хэрэглэлээ ханз татан боож цусыг нь тогтоов. Гэтэл Оюунчимэг буцаж ирээд тэднийг харан зогсож байснаа “Батжаргал ах яалт ч үгүй дээр байна” гэж хэлээд ухаан алдан уналаа. Батжаргал дээр байна гэсэн энэ үг хэний ч гайхлыг төрүүлж анхаарлыг нь татахуйц байсан ч Галсан Хэрлэн хоёр нүдэн дээр нь ухаан алдаад уначихсан дүүдээ яалт ч үгүй санаа тавихаас өөр аргагүй болов. Тэд сандралдан Оюунчимэгийг Батжаргалтай зэрэгцүүлэн хэвтүүлээд сэргээх гэж аль байдгаараа оролдлоо. Оюунчимэг сэргэхгүй байх бөгөөд энэ үед Хэрлэн бүр яахаа мэдэхгүй сандарч нус нулимстайгаа холилдон зогсоход Галсан харин хаа очиж сэхээтэй байв. -Хэрлээн, чи дэмий уйлж байхаар гарч хөршүүдээс тусламж дуудаад хэнийг ч хамаагүй дагуулаад ирээч. Юу хийхээ мэдэхгүй сандран зогссон Хэрлэн нөхрийнхөө энэ үгийг сонсоод год үсрэн гарлаа. Аль хэдийнэ шөнө болж айл амьтан унтжээ. Хэрлэн нэг л мэдэхэд өнөөх өөрийг нь халгаагаагүй айлынхаа хаалгыг аврал эрэн балбаж байх нь тэр. Удалгүй “хэн бэ” гэсэн цахиртсан хоолойтой хөгшин эмгэний дуу хаалганы цаанаас сонсогдов. -Ах аа туслаарай манай гэрт хүн үхэх нь. Гуйж байна хаалгаа тайлаач дээ. Хэрлэнг ингэж хэлээд одоо хаалганы түгжээ тайлагдана хэмээн тооцоолж хүлээв. Хэдий хаалга нээгдэх хугацаа өнгөрсөн ч таг чиг. Хэрлэн яахаа мэдэхгүй дэмий л амьсгаагаа даран чимээ чагнан хүлээлээ. -Наад айл чинь хаалгаа тайлахгүй ээ гэсэн жаахан эмэгтэй хүүхдийн дуунаар Хэрлэн салгалтал цочин эргэн харлаа. Дахиад л өнөөх Цэнгэл охин байв. Тэрээр өнөөх л дүрэмт хувцастайгаа зэвхий царайлан өөрийг нь ширтэж байгааг хараад айсандаа Хэрлэнгийн ухаан балартаад ирэх шиг боллоо. Өнөөг хэр нь хаалгаа тайлаагүй байгаа хөршийн том модон хаалгыг нуруугаараа налж зогссон Хэрлэн хэл амаа арайхийн эвлүүлэн байж дуугарлаа -Чи яах гэсэн юм бэ, юу хэлэх гээв? -Чи бас чиний нөхөр чинь ч үхнэ. Цэнгэл ингэж хэлээд Хэрлэнгийн нүд рүү надаас дахин юу асуух вэ гэсэн шиг өнөөх хүйтэн харцаараа нүд цавчилгүй ширтлээ. Хэрлэн дэмий л мэгшиж хөршийнхөө хаалгыг нуруугаараа налан доошоо суугаад сульдаж тамирдсан гараараа арай ядан цохилов. Хөршүүд нь ямар ч хариу өгөхгүй нам жим хэвээрээ. Хэрлэн гүнзгий амьсгаа аваад дахин асуулаа -Чи миний охинг яасан? Саруул хаана байна? -Зоорин дорх шороогоо ух. Цэнгэл ингэж хэлээд харанхуйд замхран алга болов. Хэрлэн жаахан тайвширчээ. Тэрээр өндийж ирээд энэ айл хаалгаа тайлахгүй юм байна гэдгийг мэдээд хар тэнхээгээрээ хаалгыг хэдэнтээ өшиглөв. “Хувиа хичээсэн новшнууд минь наад муу өмхий байшиндаа илжирч үхээрэй. Мэдэв үү” гээд эргэтэл харин араас нь байшин дотроос түрүүний эмгэн “Бид биш та нар л үхнэ дээ” гэж хариулах нь тэр. Хэрлэн тэссэнгүй дахин очиж хаалгыг балбалаа. -Та хаалгаа тайлаач. Ярилцъя, яагаад бид үхнэ гэж, хариулаач дээ. Наад хаалгаа одоохон тайл. Бидэнд туслаач дээ, гуйж байна Хэрлэн ийнхүү хичнээн учирласан ч хөрш нь хаалгаа тайлсангүй. Галсангийн хажуу хөршүүд нь ч гэсэн ямар нэгэн айдаст автан амьдардаг бололтой. Уг нь шөнө үдшийн цагаар ганц эмэгтэй хүн ингэж уйлж учирлаж байхад хэн ч байсан ядаж хаалгаа тайлж тайвшруулах ёстой баймаар. Гэтэл тэгсэнгүй. Магадгүй хаалгаа л тайлах л юм бол гэрт нь үхэл орж ирээд бүгдийг нь там руу аваад яавах гэж байгаа юм шиг аашлах нь Хэрдэнд даанч эмэгнэлтэй байлаа. -Чи чинь яачихав аа гэх нөхрийнхөө дуунаар Хэрлэн сая сэхээ авсан мэт эргэн харлаа. -Энэ айл дотор нь хүн байгаа хэрнээ хаалгаа тайлахгүй байна. -Орхи цаашаа. Батжаргал Оюунаа хоёр хоёулаа ухаан орсон, түргэн ч дуудсан хоёулаа гэртээ оръё гэж Галсан хэлээд Хэрлэнгийн гараас хөтлөн гэр лүүгээ алхахыг завдлаа. Галсан дэндүү их тэвчээр гаргаж байв. Үнэндээ түүнд гайхах эргэлзэх бас айх зүйл мундахгүй их байгаа ч энэ бүхнийг түр мартаад дүүгийнхээ амийг аврах талаар санаа тавин гэж өөрийгөө чадах ядахаараа хянан эрүүл ухаанаар асуудалд хандах гэж оролдоно. Харин Хэрлэнгийн хувьд бараг л хагас галзуурлын байдалд оржээ. Ор сураггүй алга болсон охиндоо санаа зовохын хажуугаар гэнэтийн маш олон үйл явдал айдас түгшүүрт автсаар ёстой л нөгөө орон гаран амьтан болон хувирчээ. Хэрлэн нөхөртөө саяын Цэнгэл охины тухай хэлэх гэсэн ч хамаг үг нь хоолой дээр нь ирээд гацчихсанд дэмий л нөхрөө тэврэн асгартал уйлсаар ухаан алджээ. ... Нэг л мэдэхэд Хэрлэн толгой дээрээ хүйтэн жин тавиулсан гэртээ хэвтэж байлаа. Нүдээ нээж орчин тойрноо сайтар ажиглав. Аль хэдийнэ гэгээ орсон байх бөгөөд Батжаргал Оюунчимэг хоёрыг хэвтүүлж байсан өнөөх унтлагын өрөөний өргөн орон дээрээ ганцаараа хэвтэж байв. Дөнгөж өндийтөл өөдөөс нь Галсан уур савссан цай, шөл, талх зэргийг цайны тавиур дээр барьсаар орж ирлээ. -Өө ашгүй дээ. Чи минь сэрчихээ юу. Зөндөө их санаа зовлоо шүү. Яаж байна? -Батжаргал, Оюунчимэг хоёр яасан? Хэмээн Хэрлэн асуултыг асуултаар хариуллаа. -Батжаргал эмнэлэг хүргэгдсэн. Харин Оюунаа дээд давхарт байгаа. -Тэгвэл би яасан хэрэг вэ. Юу ч санахгүй байна. -Миний хайрт одоо тархиа их ажиллуулах хэрэггүй ээ. Эмч чамайг маш их айж ядарсан байна гэж хэлсэн. Чи өчигдөр шөнө гадаа намайг тэврээд уйлж байснаа гэнэт л ухаан алдаад унасан. Азаар түргэн ирж байсан болохоор чамайг жаахан сэргээгээд тайвшруулах тариа хийгээд унтуулсан. Олигтой хоол идэхгүй, үргэлж сэтгэлээ зовоосоор байгаад ядаргаанд орсон байна. Чамайг сайн амарч хоол унд идээд биеэ сайн тордох хэрэгтэй гэж эмч хэлсэн. Хэрлэн уртаар санаа алдаад буцаж хэвтлээ. Цагаан халаадтай хоёр эмэгтэй ирж өөрт нь тариа хийж Галсан тэдний хажууд зогсоод өөрт нь тариа хийж Галсан тэдний хажууд зогсоод өөр лүү нь санаа зовсон нүдээр тасралтгүй ширтэж байсан нь бүүр түүрхэн санаанд нь орох шиг болов. -Саруул ирээгүй биз? -Ирээгүй, ямар ч сураг хэвээрээ л байна. Миний хань одоо битгий хямар. Ингэсээр байгаад бүр дордоод охиноо ирэхэд хэвтэрт орчихсон байвал яана. Галсан ингэж хэлэхдээ зориуд эхнэрээ тайвшруулахыг хичээсэн нь андашгүй аж. Хэрлэн үүнийг нь хэдий мэдэж байсан ч сэтгэл нь жаахан уужраад ирэх шиг болжээ. Галсан эхнэртээ шөл халбагадан уулгаж аль болох сэтгэлийг нь сэргээх гэж сайн сайхан үгс хэлнэ. Үнэндээ Галсангийн сэтгэл тийм гээд илэрхийлэхийн аргагүй шаналж, айдас түгшүүр түнсэн янзын эргэлзээндээ төөрч хямралдан байсан ч ямартай ч эхнэрээ халамжлан тайван байлгах гэж ийн хичээж байгаа нь аргагүй бахархмаар. Галсангийн сэтгэл гарган чамгүй халамжилсны ачаар Хэрлэн овоо дээрдэн өндийгөөд ирлээ. Өчигдөр шөнө Батжаргалын хөлийг боохдоо дундуур нь цуулж сиймхий болгосон хөнжлийн даавууг Хэрлэн анзаарч хармагцаа нэгийг санав бололтой Галсан руу хараад асуув. -Батжаргал тэгээд гайгүй юу. Аймар их цус алдаж байсан? -Ямар ч байсан ухаан орсон. Гайгүй байхаа. Гэхдээ ярихгүй байсан. -Ер нь өчигдөр та хоёр яагаад зоорь луу орсон юм бэ? -.../Энэ асуултанд Галсан хариулах шаардлагагүй гэж үзсэн бололтой/ -Тэгээд тэр зоорин доор юу байна? -Ямар ч байсан их хүйтэн байна лээ -тэнд юу байна вэ гэж асуусан болохоос биш хэр зэрэг хүйтэн байна гэж асуугаагүй шүү дээ Хэрлэнгийн ингэж бухимдан асуусан нь нэг бодлын аргагүй байлаа. Өмнө нь үргэлж доороос нь цохиж үл мэдэх чимээ гарч байсан тэр харанхуй нүхэн дотор юу байсан бол гэдгийг олж сонсохсон гэхээс байж ядна. Галсан юу гэж хэлэхэээ мэдэхгүй дэмий л эхнэрийнхээ царай руу харан хөмсгөө зангидан сууж байлаа. Хэрлэн хүлээж тэссэнгүй үргэлжлүүлэн асуулаа. -Батжаргал яагаад тэгж айхтар бэртчихсэн юм бэ. Арай та хоёр муудалцаж тийм байдалд хүрсэн юм биш биздээ? -За үгүй дээ. Бид хоёр яалаа гэж муудалцах билээ. Өчигдөр та хоёрыг автобусны буудал руу явсны хойгуур чинь Батжаргал надад зоорь луу орох санал тавьсан юм. Тэгээд л хамтдаа доошоо орсон. Зоорин доор юу ч байж мэднэ гэж бодож байсан болохоор бид өөрсдийгөө зэвсэглэсэн. Тэгээд гар чийдэн тусгаад шат тавиад буухад төсөөлж байснаас харьцангуй гүнзгий байсан. Удалгүй бид хоёр зоорины ёроолд хүрсэн. -Тэгээд? Хэрлэн Галсангийн тэртэй тэргүй ярьж байгаа яриаг ийн таслан асуух нь дараа нь юу болсон бол гэдгийг мэдэхсэн гэхээс байж ядан байгааг нь илэрхийлж байлаа. -Тэнд маш хүйтэн, харанхуй байсан. Шуудайлж хэрэггүй болсон новш л байгаа бололтой харагдсан шүү. Тэгтэл гай болж хэн нэгэн нээлттэй байсан зоорины хаалгыг хаачихсан. Гайхаад байж байтал гэнэт л миний хөлнөөс хэн нэгэн зуураад авах шиг санагдахад би айсандаа дээшээ зүтгэсэн. Галсан ингэж хэлээд дахин өчигдөрийнхөө айдаст автав бололтой дуугаа хурааж зоорь байгаа галынхаа өрөөг тусгаарласан хана руу айдас хурсан нүдээр харлаа. -тэгээд дараа нь юу болсон бэ? Яриач дээ? -Тэгээд үү, бид хоёр дээшээ зугтсан. Галсангийн ингэж хэлэхэд түүний нүдэнд өчигдрийн зооринд байсан тэр бүх зүйл, үйл явдал дахин үзэгдэж байгаа бололтой. Тэрээр дуу нь сулран хөмсгөө зангидан ярьж байлаа. Миний гартаа атгасан бороохой нэг мэдэхэд л гээгдчихсэн байсан. Би хамаг хурдаараа дээүээ зүтгэж байхад Батжаргал миний араас авирч намайг яаруулж байлаа.Бидний доороос нэг тиймэрхүү чахарсан чимээ сонсогдох шиг болж хэн нэгэн хөөх шиг санагдсан. Байдаг хурдаараа дээшээ зүтгэсээр арай хийж зоорины хаалганд тулж ирэхэд гацчихсан байдаг байгаа. Шууд түлхэж хүрэхгүй байсан болохоор би Батжаргалын мөрөн дээр гишгээд хүчлэн түлхсэн. Гэвч нээгдээгүй. Би үнэндээ Батжаргалын юу гэж хэлээд байгааг нь сайн сонсож чадаагүй. Маш их сандарсан байсан. Ямар ч л байсан Батжаргал намайг амь тэмцэн яаруулж байгааг нь л мэдсэн. Өнөөх доороос дуулдаж байсан чимээ бид хоёр луу улам ойртож бараг тулаад ирэх үед зоорины хаалга арайхийн нээгдсэн. Тэгээд намайг тэр хараал идсэн зоориноос гарч ирэхэд Батжаргал араас гарч ирээгүй. Би буцаж ороод Батжаргалыг ухаангүй хэвтэж байгааг олсон. Батжаргал зоориноос гарах гээд шатаар өгсөж байхдаа санамсаргүй халтираад өөрийнхөө хутганд өртчихсөн юм билээ. Тэгээд үүнээс хойш юу болсныг нь чи мэдэж байгаа. -Намайг ухаан алдсаны дараа юу болсон бэ? Хэрлэнгийн энэ асуултыг сонссон Галсангийн царай өөрийн эрхгүй хувираад ирлээ. Хэрлэн нөхрийнхөө баргар царайнаас ямар нэгэн таагүй явдал болсныг гадарлаж түүнийг нь нөхөр нь өөрөөс нь нуугаад байгааг мэдэх шиг боллоо. Галсан түүний асуултанд хариулахгүй чимээгүй суусаар байсанд Хэрлэн тэссэнгүй. -Ингэхэд Оюунчимэг яасан бэ? Батжаргал ах дээд давхарт байна ч гэх шиг нэг хачин юм яриад байсан?
Айшшигийн өгүүллэг. ЗООРЬ XV хэсэг
Галсан эхнэрээ ийн асуухад тааз руугаа ширтсэнээ юу ч дуугарсангүй биеэ хураан суув. Гэтэл гэнэт дээд давхарт Оюунчимэгийн тачигнатал хөхрөөд гүйх чимээ сонсогдов. Тэрээр дээд давхарт хэн нэгэнтэй тоглож байгаа бололтой. Хэрлэн хүзүүгээ өргөн дээшээ тааз ширтэж байснаа нөхөр лүүгээ харан асуулаа. -Оюунчимэг дээр хэнтэй тоглоод байгаа юм бэ? -... -Хариулаач. Би галзуурах нь. -Батжаргалтай -Галсаан, чи чинь солиорчихоо юу. дөнгөж сая Батжаргалыг эмнэлэгт хэвтүүлсэн гэж хэлээ биздээ -Тиймээ -Тэгээд? -Бас нэг Батжаргал байгаа юм байлгүй дээ Хэрлэн тэссэнгүй. Хөнжлөө хуу татаж хаяад дээд давхар луугаа очихоор өндийлөө. Түүнийг дөнгөж өндиймөгц дахин толгой нь эргэж эгээтэй л уначихсангүй тул Хэрлэн хэдэн хором хөдлөлгүй зогсож байгаад дээшээ гүйлээ. Харин Галсан эхнэрээ хорьсонгүй араас нь ч дагасангүй. Оюунчимэг өрөөнд хүн орж ирсэнийг ч анзаарах сөхөөгүй хана руу харан сууж хэн нэгэнтэй ярилцана. Хэрлэн үнэхээр нүдэндээ итгэсэнгүй. Түүнийг харсаар атал энэ өрөөнд ганцхан Оюунчимэг байх аж. Тэгсэн хэрнээ л нүдэнд үл үзэгдэх хэн нэгэнтэй оройн хоолон дээр юу тдэх тухай ярилцаж амаа таглан хүзүүгээ савлан хөхрөх нь эрхгүй айдас төрүүлмээр. -Оюунчимэг ээ, миний дүү хэнтэй яриад байгаа юм бэ? Хэрлэнг ингэж асуухад Оюунчимэг сая яриагаад зогсоолоо. Тэрээр Хэрлэн рүү хагас эргэж хараад “чшшшш..... аяархан Батжаргал ах их өлссөн учраас ууртай байгаа. Та яваад хоол хийж бай” гэх нь тэр. Солиорчихжээ, солиорчихож хэмээн Хэрлэн амандаа үглэсээр доошоо буух гэж гүйх замдаа Галсантай мөргөлдлөө. Оюунчимэг дахиад хана руу харан ганцаараа яриагаад шивнэн ярьж байлаа. Галсан Оюунчимэгийн өрөөний хаалгыг хаагаад эхнэрээ дагуулан доошоо буухыг завдан гарыг нь атгав.Хэрлэн бүр хямарч орхижээ. -Яагаад, яагаад ийм юм болж байгаа юм бэ. Би итгэхгүй байна. Энэ бол зүүд% би сэрмээр байна. Бас чи наад гараа тат мэдэв үү -Миний хайрт тайвшир даа. Хоёулаа доошоо бууж ярилцъя. -Үгүй ээ. Юу ярих юм бэ. Ярих юм юу ч байхгүй. Бидний амьдрал нүдэн дээр сүйрч байна, чи ойлгож байна уу. Яриад байх юу ч байхгүй дууссан. Саруул алга болсон.Магадгүй үхсэн. Хэрвээ амьд байсан бол гэртээ ирэх л байсан. Ирж чадахгүй боломж байдаггүй юм аа гэхэд ядаж өдийд сураг нь гарах болсон, тийм биздээ. Галсан эхнэрийнхээ энэ асуултанд хариулсангүй. Үнэндээ Хэрлэнгийн хэлсэн саяын үг бүхэн үнэн гэдгийг Галсан дотроо хүлээн зөвшөөрч байв. -Чи хариулаач, тийм биздээ. Оюунчимэг солиорчихож. Ердөө л манайд ганц хонохын дотор л солиорсон байна. Батжаргал ч гэсэн эмнэлэгт юм ярьж чадахгүй шаналан хэвтэж байгаа. Бидний хайртай нохой ч бас үхсэн. Одоо зөвхөн бид хоёр л үлдлээ. Гэхдээ бид хоёр ч бас удахгүй, магадгүй өнөөдөр үхнэ. Энэ бүх юм асар хурдан болж байна. Тийм ээ яг тэр хөрш айлын тэр новшийн эмгэний хэлснээр бид мөдхөн үхнэ. -Хөршийн эмгэн биднийг үхнэ гэж чамд хэзээ хэлээв? -Өчигдөр шөнө. Тэрний хэлсэн яг үнэн байхаа. Би зөнгөөрөө мэдэрч байна. Бас тэр зэвхий царайтай зэтгэрийн охин ч гэсэн биднийг үхнэ гэж хэлсэн. Бас зоорин доорх шороогоо ух ч гэнэ үү нэг юм хэлсэн. Хэрлэн ингэж хашхиран хэлээд эхэр татан уйллаа.Галсан эхнэрийнхээ саяын хэлсэнийг сонсоод хөшиж орхих нь тэр. Нээрээ бид мөдхөн үхэх байх даа гэсэн бодол Галсанд төржээ. Энэ бодол нь түүнд үнэхээр санагдаж байсан ч үхлээ хүлээж болж байгаа муу бүхэнтэй эвлэрч суух нь дэндүү ичгүүртэй санагдав. Ингээд Галсан Хэрлэнг тайвшруулж доод давхартаа хамтдаа бууж ирлээ. Галсан Хэрлэнг сэрэхээс өмнө зоорины тагийг бүдүүн дөрвөлжин модоор шалтай нь холбон хадаж орхижээ. Ингэснээр галын өрөөнд суух нь арай л тайван мэт болжээ. Тэд түргэн дуудаж Оюунчимэгийг хэвтүүлэх тухай ярилцав. Үүрээр Хэрлэнг ухаан алдсан хойгуур Оюунчимэг сэргэж эрүүл хүн шиг л Батжаргалыг машинд оруулахад нь тусалсан гэнэ. Тэгээд түргэний машиныг явсны хойгуур дээд давхартаа Батжаргал ах намайг дуудаад байна гээд л хий юмтай ярьж эхэлсэн ажээ. Галсан эхнэрээ сахих хэрэгтэй байсан учраас Батжаргалыг дагаж эмнэлэг рүү явсангүй, харин өглөө очихоор болж эмч сувилагч нарын нь утасны дугаарыг авч үлдээд бусад ах дүү нартайгаа холбоо барьж Батжаргалыг хэвтүүлсэн эмнэлэг рүү явуулжээ. Эхнэр нөхөр хоёрыг ийнхүү ярилцан суутал Оюунчимэг буугаад ирэв. Түүний нүдний харц тогтохгүй түргэн түргэн эргэлдэж ямар нэгэн зүйлийг хайна. Тэгснээ яагаад одоо болтол хоол хийгээгүй байгаа юм бэ? Хэмээн Хэрлэн рүү уурсан харав. -Миний дүү өлссөн юм уу. Эгч нь одоохон хоол хийгээд өгье гээд Хэрлэн сандал дээрээсээ яаран бослоо. Хэрлэнгийн энэ үйлдэл нэгэнт сэтгэц нь өөрчлөгдөөд байгаа дүүгээ аргадан тайвшруулах гэснийх байлаа. -Би өлсөөгүй ээ. Харин Батжаргал ах өлсөөд байна. Гоё амттай хоол хийгээрэй тэгэхгүй бол тэр идэхгүй шүү Хэрлэн юу ч хариулж чадсангүй. Харин Галсан миний дүү ч гэсэн хоол идээрэй гэж хэлээд түрүүн Хэрлэнд зориулж буцалгасан шөлнийхөө үлдэгдлийг Оюунчимэгт савтай нь авч өгөв. Оюунчимэг яг л жаахан хүүхэд шиг баярлажээ. Одоо бид хоёр хоолтой болсон доо, гоё доо хэмээн тэрээр амандаа шулганасаар жижиг савтай шөл хоёр гартаа барьсаар дээд давхар өөд яаран гарав. Галсан Хэрлэн хоёр ч араас нь дагалаа. Оюунчимэг өнөөх л дээд давхрын жижиг өрөөндөө оронгуутаа хаалгаа хаагаад замган түгжээгээр нь түгжчихэв. Галсан Хэрлэн хоёр яаж ч чадсангүй хаалганы гадаа үлджээ. Түгжээг нь эвдээд хойноос нь орж болох байсан хэдий ч тэртэй тэргүй солиорчихоод байгаа хүнийг бүр их догшруулж мэднэ хэмээн болгоомжлов. -За аа май Батжаргал ахаа цадталаа иднэ шүү Оюунчимэгийн саяын хэлснийг сонссон Хэрлэн тэссэнгүй шууд л гар утсаа шүүрч аваад эмнэлэг рүү залгаж “Хүн солиорчихоод байна. Түргэн ирээрэй” гэж хашхирах шахам хэлээд хаягаа зааж өглөө. Харин Оюунчимэгийн хувьд өрөөний гадна юу болж байгаа нь огтхон ч падгүй байгаа бололтой. Эхнэр нөхөр хоёр өрөөний гадна яахаа мэдэхгүй зогсч байснаа түргэний машин иртэл доод давхартаа хүлээж байхаар шийдэж буув. Тэдний охиноо ирнэ гэсэн сэтгэл найдвар бараг бөхжээ. Гэхдээ л юмыг яаж мэдэхэв гэсэн шиг сэтгэлдээ битүүхэн харуулдсаар байх аж. Түргэн дуудаад бараг хоёр цаг болсон хэдий ч ирсэнгүй. Оюунчимэгийн дээд давхарт ярих нь үе үе сонсогдож байсан ч хашхирч сүйд болсонгүй тайван байв. Оюунчимэгийн хувьд оюутны дотуур байранд амьдардаг одоохондоо Хэрлэнгээс өөр тулж түших хүнгүй байгаа нэгэн. Хотод байдаг ганц эгч нь Хэрлэн бөгөөд тэдний хөгшин аав ээж ах дүүс нь цөм хөдөө амьдардаг билээ. Харин Батжаргал Галсан хоёр хотод олон ах дүүстэй болохоор Батжаргалын хэвтэж байгаа эмнэлэгт Галсангаас бусад бүх л ах дүүс нь цуглараад байгаа сурагтай. Галсан Батжаргалын биеийг утсаар лавлан асуусаар байгаа бөгөөд Оюунчимэгийг эмнэлэгт хэвтүүлмэгцээ яаран очихоор шийдээд байжээ. Түргэн дуудсанаас хойш нэлээд хэдэн цаг өнгөрч үд болох дөхөж байсан ч өнөөх эмнэлгийн машин нь таг чиг. Хэрлэн тэсэлгүй сүүлчийнхээ нэгжээр дахин залгаж дуудлага өгсөн тухай сануулахад танайхыг олохгүй байна гэж хариулаад дахин заалгаж байтал утас нь тасарлаа. Гай таарч яг хэрэгтэй үед утасных нь нэгж дууссанд Хэрлэн бухимдахын дээдээр бухимдав. Эхнэр нөхөр хоёр яах ч аргагүй болжээ. Гадагшаа дэлгүүр лүү гарч нэгж худалдаж авъя гэхэд гар утасны карт зардаг дэлгүүр чамгүй хол. Галсанг тийшээ явъя гэхэд Хэрдэн энэ байшинд чамгүйгээр ганц ч хором байж чадахгүй гээд явуулсангүй. Хоёул хамт явъя гэхэд Оюунчимэгт санаа зовоод болсонгүй. Магадгүй ийм байдалтай байгаа хүн өөрсдийг нь эзгүйд хашаа байшингаа шатаах эсвэл бүр амиа хорлож ч мэднэ хэмээн болгоомжлосондоо тэд хамт явахаас татгалзжээ. Гэвч утсандаа нэгжгүй, бусадтай холбоо барих боломжгүй бол бараг л амьдрал зогссоноос ялгаагүй байсан учраас Õýðëýí ганцаараа дэлгүүр явахаар болов. Ингээд Галсан хий юм харж хий юмтай яриад байгаа өөрөөр хэлбэл байхгүй байгаа Батжаргалтай жигтэйхэн сайн найзалж байгаа Оюунчимэгийг эхнэрээ иртэл ганцаараа харгалзаж байхаар боллоо. Гадаа маш хүйтэн байгаа блохоор Хэрлэн хэчиээн зузаан дулаан хувцсаа өмссөн ч даарч байлаа. Өчигдөр шөнө хямарч ухаан алдсанаас болж бие нь халуурч байгааг тэрээр мэдэж байсан ч утсандаа нэгж худалдаж авахыг чухалчлан яаран алхсаар. Бас юмыг яаж мэдэхэв хөөрхий нялх охиноос минь сураг гарсан ч юм билүү цагдаагийн газар луу утасдаж лавлая гэж өөртөө хэлж байлаа. Хэрлэн хагас цаг илүүтэй алхаж байж сая нэг юм арайхийн дэлгүүрийн гадаа ирсэн ч хаалттай байх нь тэр. Хэрлэнгийн урам хугарч цоожтой дэлгүүрийн өмнөх довжоон дээр хэсэг сууж амсхийлээ. Нэгэнт энд ирчихээд хоосон буцна гэхээс уур нь хүрч утасны нэгжийн карт зардаг дараачийн дэлгүүр лүү явахаар шийдлээ. Ядаж байхад Хэрлэн ямар ч илүү мөнгө авч гарагүй болохоор цаашаа унаанд сууж явах ямар ч боломж байсангүй. Хэрвээ алхвал очих ирэх нь нийлээд ойролцоогоор хоёр цаг болохоор зайтай байв. Гэсэн ч Хэрлэн алхахаар шийджээ. Хэрвээ одоо түргэлэхгүй бол гэр лүүгээ буцаж явж мөнгө авсаар байтал дэлгүүр хааж мэднэ хэмээн тэрээр өөртөө хэлэв. Ийнхүү гараа халаасандаа хийн зам даган яаран алхах хөөрхий бүсгүй гэрт нь ямар аймшигтай зүйл болох гэж байгааг хэрхэн төсөөлөх билээ.
Айшшигийн өгүүллэг. ЗООРЬ XVI хэсэг
Галсан эхнэрээ явсаны дараа хөршийнхөө хүнтэй уулзахаар хаалгыг нь тогшиж үзсэн ч нэмэр болсонгүй. Зүс таних хөгшин эмгэн цонхныхоо хаалттай хөшигний завсраар сэмхэн харснаа цааш орохыг Галсан харж амжжээ. Галсан “Би хажуу айлын чинь хүн байна аа. Яагаад хаалгаа тайлахгүй байгаа юм бэ?” хэмээн чанга дуугаар асуусан ч хэн ч хариу хэлсэнгүй. Хаалгыг нь тогшсоор байсан ч таг чиг хэвээрээ байсан болохоор Галсан орхи цаашаа хэмээн өөртөө хэлээд газар нулимж гэртээ орлоо. Оюунчимэг таг чимээгүй болжээ. Түргэний тэрэг ирээгүй хэвээр. Галсан гэртээ ороод хэсэг азнаснаа охиныхоо зургийн цомгийг гаргаж үзлээ. Саруулын бүр нялх балчир байх үеийн нь бүх л дүр төрх аз жаргалтай дурсамжууд Галсангийн нүдний өмнө амилан босч ирэх шиг л болов. Галсан охиноо үнэхээр их санажээ. Аавынхаа хүзүүн дээр мордож алсыг харна гэж эрхлэхэд нь загнаж болиулж байснаа бодоод хоолой нь зангираад ирэв. Нэг удаа төрсөн өдрөөр нь охиноо эрхлүүлж өдөржин хүзүүн дээрээ суулгаж тоглосон. Тэр үеэс хойш саруул ааваараа бахархаж “Миний аав их өндөр, том биетэй болхоор би хүзүүн дээр нь суухаараа бүхнийг харж чаддаг” хэмээн ээждээ гайхуулдагсан. Тэгээд бүр аавдаа “Алсыг харагч” гээд нэр өгчихсөн байсан нь Галсанд санагдав. Галсан өөрөө ч мэдэлгүй нэг л мэдэхэд уйлчихсан сууж байлаа. Охиныхоо өрөөнд орж хураалттай байгаа хөнжлийг нь дэлгэж үнэрлэв. Саруулын үнэр хадгалагджээ. Дотно хөөрхөн энхрийхэн охиных нь үнэр яг хэвээрээ байв. Галсан охиныхоо хөнжлийг тэврэн хэвтжээ. Энэ үед тэр тэрээр дээр галзуурчихаад байгаа Оюунчимэгийг түр мартаж орхисон бололтой. Урьд шөнө ганц ч хором цурам хийгээгүй болохоор Галсан эрхгүй ядарсан байв. Ер нь л сүүлийн өдрүүдэд сайхан унтаж байснаа тэрээр огтхон ч санахгүй байлаа. Ингээд нэг л мэдэхнээ Галсан дугхийж орхижээ. Тэрээр дөнгөж нүдээ анин зүүдэлмэгц Батжаргал өөрөөс нь аврал эрэн гараа сарвайж зоорь луу унаж байгаа дүр зураг үзэгдэн зовооно. Бас Саруул үзэгдэнэ. Охин нь хаа нэгтээ Галсангийн хэзээ ч очиж үзээгүй тийм газар ирчихээд аавыгаа ирж авна хэмээн хүлээж байх нь тэр. Гэвч Галсан зүүдэндээ Саруулын ганцаархнаа уйлж суугаа энэ газрыг хаана байдгийг ердөө санахгүй байлаа. Огт танихгүй тийм л газар охин нь өөрөөс нь аврал эрэн уйлан дуудсаар. Галсан ийнхүү аймшигтай муухайгаар хар даран зүүдэлж байсан ч сэрж чадсангүй. Бүр сүүлдээ өөрийгөө зүүдэлж байгаагаа ч тэрээр сайн мэдсэн хэрнээ энэ нь сэрэхэд нь нэмэр болсонгүй. Зүүдэндээ тарчлагдан зовсоор байгаа тэрээр хэн нэгэн хүрч ирээд гараас нь татахад л сэрнэ гэж бодож байлаа. Гэвч харамсалтай нь хэн ч түүнийг сэрээсэнгүй. * * * Өвөл цагийн нарны илч буурсаар харуй бүрий болох дөхөөд байв. Галсангийн унтаж буй хүүхдийн өрөөний харалдаа байрлах дээд давхрын өрөөнд байгаа Оюунчимэг амьгүй мэт чимээгүй байсаар сая нэг хөлийн чимээ гаргах шиг болов. Тэгснээ Оюунчимэгийн байгаа өрөөний хаалга торхийн нээгдэж хэн нэгэн этгээдийн нэг давхар луу аяархан гэтэн буух чимээ гэрт сонсогдлоо. Удалгүй галын өрөөний хаалга нээгджээ. Гадаа харанхуй болж байгаа болохор гэр доторх эд юмс тийм ч сайн харагдахгүй байв. Галын өрөөнд орсон энэ хүн бол Оюунчимэг байлаа. Үсээ задгайлж тэр нь ширэлдэн харагдах Оюунчимэгийг өөр хэн нэгэн харж гэмээнэ давхийтэл цочих байсан нь дамжиггүй бил. Тэрээр өрөөний гэрлийг асаасангүй. Магадгүй гэрэл гэж чухам ямар зүйл байдгийг ч мартчихсан юм билүү хэн мэдлээ. Нүүрнийхээ урд руу ширэлдэн унжсан үсийг ч хойш нь илэлгүй улаанаараа эргэлдсэн нүдээрээ том том харж тэмтчин гэтэх тэрээр ямар нэг зүйл хайгаад байгаа бололтой. Хоол ... хоол, амттай махаар хийсэн хоол хэрэгтэй байна. Хаана байна вэ хэмээн амандаа дуулдах төдий шивэгнэх Оюунаа хөргөгч шүүгээ сэлтийг маш аажимхнаар нээж үзэх аж. Энэ нь магадгүй хэн нэгэнд өөрийгөө мэдэгдчих вий гэсэн айдас болгоомжлол сэтгэлд нь төрж байгаагаас үүдэлтэй мэт. Гэхдээ түүний энэ болгоомжлол юунд хэрэгтэй байгааг тааж хэлэхэд бэрхтэй гэмээр. Оюунчимэг идчихмээр юм олсонгүй. Батжаргал ах аа би танд заавал идэх юм олж өгнө өө хэмээн амандаа үглэсээр галын өрөөнөөс гарав. Оюунчимэг сэмхэн гэтэж байлаа. Нэг давхрын хүүхдийн өрөөний дутуу хаалганы завсраар Галснгийн унтаж байгааг тэрээр тодхон харж амжлаа. Тэгснээ сэрээчих вий гэсэн шиг буцаж өлмий дээрээ дэгдсээр дээд давхар луугаа зүглэв. Уг нь Галсан сэрүүн байсанбол яг одоо дээд давхраас дуулдаж байгаа Оюунчимэгийн яриаг сонсох байв. Гэсэн ч харамсалтай нь Галсан нойрондоо эрхгүй дийлджээ. -Та тэгээд хоол олдохгүй байвал түүхий мах ч хамаагүй идмээр байгаа юм уу? Хэдий Оюунчимэг үнэхээр ингэж хэлсэн ч түүнд хэн ч хариу хэлсэнгүй. Дахиад л Батжаргалтай ярьж байгаа нь тэр бололтой. Ингээд удалгүй Оюунчимэгийн орогноод байгаа дээд давхрын өрөөний хаалга хяхтнан дуугарсаар нээгдлээ. Тэр дуу яг л зүрх зүсэм гэмээр аяархан бөглүү юм шиг хэрнээ тодхон дуулдаж байсныг нэг давхарт унтаж байгаа Галсан сонсчээ. Гэсэн ч Галсан дээд давхрын өрөөний хаалга нээгдэж байна даа хэмээн зүүдэндээ мэдсэнээс биш сэрж чадсангүй. Оюунчимэг шатаар дахин гэтсээр буугаад шууд гал тогооны өрөө рүү зүглэв. Удалгүй хөргөгчинд байсан хөлдүү махыг авч тэврээд дараа шүүгээнээс хутга аваад дээд давхар луу шатаар аяархан өгслөө. Ингэж явахдаа Оюунчимэг амандаа элдвийг үглэн үе үе амаа таглан цээжээ савлан аальгүйтэн инээх аж. Уг нь Хэрлэн гэрийнхээ үүдэн дээр очиж буугаад таксины жолоочид гэрээсээ орж мөнгө авч өгье гэж бодсон ч машин олдсонгүй. Ийнхүү Хэрлэн яах ч аргагүй машин зам дагаж явсаар гэртээ бараг хүрээд ирлээ. Одоо зөвхөн хэдхэн гудамж сүлжээд хашааныхаа хаалганы өмнө тулж ирэх байв. Сэтгэлийг нь нэг л айдас түгшүүр эзэмдээд яаруулж байсан ч охиноо ирсэн юм биш байгаадаа хэмээн горьдлого тавих Хэрлэнг хэн нэгэн ойлгож гэмээнэ өрөвдөхгүй байхын аргагүй. Гадаа маш хүйтэн байсан ч байдгаара хурдлан бараг л гүйж яваа Хэрлэн бүр хөлөрч гүйцжээ. Ингэсээр Хэрлэн удалгүй гэрийнхээ барааг харж дотор нь бага зэрэг онгойх шиг болов. Өвөл цагийн гэгээ тасарсан харанхуй үдэш ганцаархнаа алхсандаа айсан болоод ч тэр үү Хэрлэн гэрээ хараад өөрийн эрхгүй баярлах сэтгэлд автаад байгаа нь энэ байлаа. Хашааныхаа хаалганд тулж ирээд дотогшоо орох энэ мөчдөө Хэрлэн дахин айдаст автав. Учир нь хашааных нь гэрэл унтраалттай хэвээр бах бөгөөд тэр ч бүү хэл өрөөний гэрэл хүртэл асаагүй байгаа нь харанхуйд цонхоор нь батлагдах нь тэр. Уг нь өдийд Галсан гэрийнхээ ч хашааныхаа ч гэрлийг асаачихсан байх ёстой санагдана. Гэтэл гэр гадаагүй хав харанхуй хэвээр байгаа нь Хэрлэнд яах ч аргагүй хачирхалтай санагдав. Түргэний машин ирээд Оюунчимэгийг аваад явахад нь нөхрөө хамт явсан юм болов уу гэж бодсон ч энэ бодлоо тэр дор нь үгүйсгэлээ. Учиг нь Галсан Хэрлэнг ирээгүй байхад дуудлагын эмч нартай яасан ч хамт явахгүй гэж тохирсон билээ. Тэгээд ч өөрийг нь байхгүй бол энэ айдас муу ёр шингээсэн байшинд ганц ч хором тэсэхгүй гэдгээ Галсанд хангалттай хэлж ойлгуулсан мэт Хэрлэнд санагдана. Тэгэхээр яалт ч үгүй Галсан гэртээ байх ёстой бөгөөд харин гэрлээ |