 |
Тарчилж намайг яаж зовж байгааг
Танил бvсгvй минь мэддэг ч болоосой
Тайван сайхан орой, гадаа уулзаад
-Та яагаа вэ? Гэж асуудаг ч болоосой
Хєндлєнгєєс нь чамайг харахад
Хєл чинь газар хvрэхгvй л явах юм
Хєгжилтэй цовоо аашны чинь цаана
Хєндvvр гуниг байдаг ч юм уу, хэн мэдэх вэ?
Бvстэй, бvсгvй хvн, бие биеийнхээ
Бvр нарийныг ямар мэдэх биш
Алаг зvрхнийхээ ёроолыг шавхаж
Аль алиндаа ямар хэлэх биш
Харин би л чамд яримаар байна,
Хайхарч хэрвээ сонсдог бол чинь
Урьд харин, сонсъё гэсэн хvн байхад
Уудалж ярих дурvїй байж билээ...
Одоо би, гэрээ санасан хvvхэд шиг
Орой болохоор гадаа ганцаар зогсох юм.
Бутархай мєнгєє цувуулж гээсэн хvн шиг
Буруу зєвгїй, газар шагайгаад гэлдрэх юм.
Хэн нэгэнд, єр алдчихсан юм шиг
Хэнгэнэтлээ санаа алдах юм.
Хэнтийд биш, цєллєгт байгаа юм шиг
Хэцїїхэн ганцаардаж дээ би чинь
Зураг шvлэг, ном ч хэрэггvй,
Зуун нєхєд байгаад ч хэрэггvй
Хааяа ингэж ганцаардан гиюїрэх
Хачин євчин орчлонд байдаг юм.
Орчлон тэгтэл, адармаа гаргаад
Ойртуулж биднийг дасгахгvй юм.
Орой оройдоо чи бид хоёр
Нэг нь гялалзаж, нэг нь бvvдийж явах юм
|