Зvрх минь
Зvдрэл догдлолын хэмжvvр
Зvрх минь чи уучлаарай
Зvйтэй амьдралын зvйгvй өдрvvдэд би чамайг
Зvгээр нэг ч байлгасангvй уучлаарай
Өнөөдөр чи эмнэлэгийн vvдэнд
Өвчтөний бүртгэлд нэр бичvvлж
Харь хийцийн цахилгаан багажийн
Хариу хvлээж суух чинь аргагvй ээ!
Yvлэн чөлөөний нар шиг амьдралд
Yздэгээ чи vзлээ ядарлаа
Yй олон учрал тохиол цvнхэлд
Yхчихээгvй чинь их юм.
Газрын өөд өгссөн хvний зvрх нь ядардаг бол
Ганц олдсон нас минь тэр чигээрээ өгсөлт байсан юм чинь
Яруу найргийн дуут өндөр өөд бvх насаар авирсаар
Ядрах чинь тvмэн зөв миний зvрх.
Аюулт дайнд орсон хvний
Атгасан зvрх нь зовдог бол
Амьдрал минь бvхлээрээ тулалдаан байлаа
Алаг зvрх минь зовох нь зөвөө.
Илэрхий магтаалд хvний зvрх хөөрч зовдог бол
Ид насны минь гучин гурван хавар тэр чигээрээ
Иж бvрэн магтаал, алга ташилт, цайллага байсан юм чинь
Ингэж ядрах нь миний зvрхний тvмэн зөв.
Байлдааны сум бөмбөгөн дээр
Балталзаж айсаар хvний зvрх өвчилдөг бол
Yзэл суртлын бөмбөгөөр өдий их бөмбөгдvvлсэн миний зvrх
Yхчихээгvй нь их юм өвчлөх бага хэрэг.
Зvдрэл догдлолын хэмжvvр
Зvрх минь чи уучлаарай
Зvйтэй амьдралын зvйгvй өдрvvдэд би чамайг
Зvvгээр хатгуулж явсангvйг минь уучлаарай.
Янаглах эрхийн vнэмлэх
Ямар ч хvний урд байдаг гэвч
Миний зvрхийг хайрлаж даахгvй
Хvний хvvxэнд өгч байгаагvйг минь уучлаарай.
Дайсагнаж өгсөн хvндэлж барьсан
Дарсны амт адилхан боловч
Хуурмаг гараас бялдуучлалын дарсыг
Хувь илvv хvртсэнийг минь уучлаарай.
Зvрх минь чамайгаан би нэг ч жаргаасангvй
Зvрх минь чи намайг нэг ч зовоосонгvй
Хорвоогийн vнэнд аргагvй гvйцэгдлээ
Хоёул эмнэлэгийн хаалга татъя даа.
Р.Чойном