Интерпресс
компаниар хэвлэгдэн гаргаж буй бидний , хvvхэд багачуудын хайртай
баатар болох тvvний Наруто комик ном нь зах зээлд гарч буй бусад комик
номнуудаас давуу талтай юм.

Нэгдvгээрт
монголын зах зээлд танигдаж олны хvртээл болж буй хvvхэлдэйн киноны
комик, хоёрдугаарт дэлхий дахинд борлуулалтаараа дээгvvрт явж буй ном,
гуравдугаарт энэ чиглэлээрээ тэргvvлэгч япон улсын анхны Монгол
орчуулгат комик ном зэрэг давуу талуудаар зах зээлийн эрэлт хэрэгцээт
бvтээгдэхvvн болно гэж тєлєвлєж байна. Тус комикийн нэг цуврал нь
дундажаар 100 хуудастай B5 хэмжээтэй хар цагаанаар гарах ба цаашид сар
бvр цувралууд нь гарах ба 3500 тєгрєгєєр худалдагдах юм.
Бидний эхний гаргаж буй ном нь 1-3 цувралыг нэгтгэн, нэг боть цуврал
болгон гаргаж байгаа ба энэ номын гол vйл явдал нь Наруто хvvгийн хэн
болох, ямар зан чанартай, тvvний найзууд болох Сакура, Сасvке мєн
тvvний багш нарын талаар, бяцхан хvv нинжагийн сургуульдаа тэнцэх vгvйг
харуулсан тун сонирхолтой, адал явдлаар дvvрэн комик болсныг хvvхэд
багачууд маань номноос олж уншаарай.
Тус номын гол баатар Наруто дvрсгvй, бvтэлгvй нэгэн боловч, сайхан
сэтгэлтэй шаргуу хvvхэд ба хамгийн сайн нинжа (Хокаге) болох нь тvvний
туйлын хvсэл бєгєєд энэхvv цуврал комик номыг хvvхэд багачуудад
хvргэснээр тэдэнд ирээдvйдээ зорилготой болж, тvvнийхээ тєлєє
шантралгvй ,тэсвэр хатуужилтайгаар тэмvvлэх, тэмvvлэлтэй болно гэдэгт
бvрэн дvvрэн итгэлтэй байна.
Бяцхан дvv нартаа дээрхи номыг бvх номын дэлгvvрvvд болон Hi Fi, Orange-ийн салбаруудаар худалдаалж байгааг дуулгая.
Захилгаар хvргэх утас: 50065159
Vнэ: 3500