Welcome Guest Login or Signup
CHAT
IM LIST
BOOKMARK

Bookmark:
RSS 1.0     RSS 2.0

Total Views: 632 - Total Replies: 5

POSTED BY: Anulzgana on 04/02/2008 05:11:26


Шинэхэн гишүүн ч нгсн хамаагүй өөртө houz худалдаад авчла... Орж ирсэнд баярлала... Цаашид ч нгсн орж ирээрэй... Амжилт...





POSTED BY: Anulzgana on 04/02/2008 05:24:43


Чамдаа
Тэртээх хаврын өдрүүдийнх шиг хөтлөлцөөд нэг алхалмаар, Тийм яруухан мөч хүлгийн төвөргөөн шиг нижигнэн, Уйтай сэтгэлийн минь аниргүйг сэрээн, Уулга алдан айсуй, Үгүйдээ хайрт минь би мартаж чадахгүй, Үнэндээ чи ч бас мартагдахыг хүсдэггүй, Харцны чинь гэгээнд шүлэг тэрлэж явахад, Хаврын шувуудын дуун эцээн болдоггүй, Заяа заяагаа дагасан тавилан гэж бхаас, Зайгүй дотнохон сэтгэлд хагацал гэж бдаггүй, Мянган хунгийн жигүүрийн салхинд сэмрэх, Мяндсан үүл шиг хэврэгхэн сэтгэл надад бдаггүй, Орь залуу нас хийгээд гуниг уйтгарын тухай, Одоо би шүлэглэхээ болисоон, Өтгөн мөчирт зугаацаж ханаад гургалдай нисч одох мэт, Өнгөрч холдсон дурсамжаасаа аажуухан залхах болсон, Чиний тухай мөрөөдөж ханасан амраг минь, Цээжин дэх нууцаа задлахыг чинь харин хүлээхгүй, Аянч хун нуурын толионд буух шиг л, Алжааж хүлээсэн цаг мөчүүд миний мэдэлд ирлээ, Мянган жил өнгөрөвч шинэхэн бх үгийг магад одоо л хэлье, Чамд би хайртай... Б.Ичинхорлоо
Back To Top




POSTED BY: Anulzgana on 04/02/2008 05:34:29


Харахаас ялдам хонгор бүсгүй
Харахаас ялдам хонгор бүсгүй ээ, Хайрын тухай битгий дуулаач!, Найлинхай хонгор аашаа дэлгэж, Надад битгий нүүр үзүүлээч, Дэнлүү хоёр нүдэнд чинь би, Дэнгийн эрвээхэй шиг шатчих гээд бна, Дэвүүр хоёр сормосонд чинь би, Дэнжийн ногоо шиг ганхаад бна, Харахаас ялдам хонгор бүсгүй ээ, Хайрын тухай битгий дуулаач!, Хайран залуу насандаа би, Халих жигүүрээ шатаах хөөрхий!, Найлинхай хонгор аашаа дэлгэж, Надад битгий нүүр үзүүлээч!, Насан идэр залуудаа би, Намрын ногоо шиг гандах хөөрхий!, Дэнлүү хоёр харцтай чинь би, Дэндүү эрт тулгарч дээ хөөрхий!, Дээж найргаа гүйцээсэнсэн бол ч, Дэнгийн эрвээхэй шиг шатсан ч яамай!, Дэвүүр хоёр сормосонд чинь би, Дэндүү эрт сэвүүлж дээ хөөрхий!, Дэлгэр амьдралд ханасансан бол ч, Дэнжийн ногоо шиг ганхсан ч яамай! Б.Явуухулан
Back To Top




POSTED BY: Anulzgana on 04/02/2008 05:38:08


Эр хүнийг өмөөрч бичсэн шүлэг
Эр хүнийг та нар хааяа ч гэсэн хайрлаач, Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүл ээ., Эр нөхөр чинь үгүй бол гэрийн чинь зай эзгүйрнэ, Эрдэмт хөвүүд нь үгүй бол төрийн чинь зай эзгүйрнэ, Эр цэрэг чинь үгүй бол эх орон чинь эзгүйрнэ, Эрчүүдээ та нар хааяа ч гэсэн хайрлаач, Эрлэгт явахаас нь өмнө ханийн жаргал эдлүүл ээ., Хэл нь тагнайгаан олохгүй тультчиж, Хөл нь дэлхийгээн онохгүй тэмтчиж, Хааяа нэг халамцуухан ирэхэд нь, Хараалыг үг урсгаж, Халаасыг нь битгий хоосло оо., Янагийн захиа л лав гарахгүй шүү дээ наадахаас чинь, Яах вэ хөөрхий шараа тайлах юмыг нь үлдээ, Дээл бүсэн гоёлтой, Дээрээ малгай хийморьтой, Андынхаа дэргэд цовоожиж, Аавынхаа харцанд томоождог, Янагийн сэтгэлд нялхарсан эрчүүдийг, Янжинлхамууд минь өршөө..., Уул шиг юм гэж дандаа битгий давар, Үүл шиг нүүгээд явчихдаг юм, Ус шиг уян гэж дандаа битгий самар, Уур болоод дэгдчихдэг юм, Төгөлдөр их урмыг нь бүр хугалчихвал, Төрсөн шигээ уруугаа хараад уначихдаг юмаа., Хичнээн жил  амьд явахыг мэдэж болдоггүй орчлон дээр, Хэзээ, хаана жаргана гэж хэрүүлийн алим хуваах юм бэ?, Хазайсан газар нь тэдэнд чинь бүүвэй ээж түшиг болдог юм, Халтирсан гэзэр нь тэдэнд чинь бүсгүй хайр нөмөр болдог юм., Өөрийг чинь ээж болгосон хүний дээд юм шүү дээ, Үрийг чинь эцэг болсон эрийн тэнгэр юм шүү дээ, Эр хүнийг та нар хааяа ч гэсэн хайрла, Эрлэгт явахаас нь өмнө ханийн жаргал эдлүүл ээ., Олон олон авааль гэргий та нараасаа, Олон олон аавын хөвгүүдийг, Өмөөрч бичсэн шүлгийг минь болгоо, Өөрийн минь биеийг битгий болгоо., Эр хүнийг та нар хааяа ч гэсэн хайрлаач, Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүл ээ., Эр нөхөр чинь үгүй бол гэрийн чинь зай эзгүйрнэ, Эрдэмт хөвүүд нь үгүй бол төрийн чинь зай эзгүйрнэ, Эр цэрэг чинь үгүй бол эх орон чинь эзгүйрнэ, Эрчүүдээ та нар хааяа ч гэсэн хайрлаач, Эрлэгт явахаас нь өмнө ханийн жаргал эдлүүл, Янжинлхамууд минь ээ… М.Билэгсайхан
Back To Top




POSTED BY: KiYoUn on 06/30/2008 20:27:07


hi ene forumaar yaagaad humuus orj irdguun boloo hehe..sonin yu bna daa?

Back To Top




POSTED BY: tuujuu on 09/14/2008 07:46:25


Hi! Ануулзгана, ямар гоё юм бичцийн, nice to meet ya





--------------------------------------------------------------
Зиа ингээд Төөжөөн Төөрсөн Төөсөлөлийн Ертөнцд Тавтай морилно уу?
Back To Top
01/09/2009



*** Naizuud.com-Mongolian Friends-Erh chuluug end meder! ***
Powered by phpFoX Version 1.6.20