Welcome Guest Login or Signup
CHAT
IM LIST
BOOKMARK

Bookmark:
RSS 1.0     RSS 2.0

Total Views: 428 - Total Replies: 0

POSTED BY: ONLINE on 10/17/2007 03:48:09


Саа, гялтгануур...

Сидней хотын нэгэн FM-рvv залгаад єєртєє тохиолдож байсан хамгийн ичмээр, шившигтэй тvvхийг ярьж болдог. Хамгийн шилдгийг нь 10-5000 хvртэл австрали доллараар шагнадаг юм. Энэ уралдаанд 5000 долларын шагнал авсан нэгэн эмэгтэйн тvvхийг танд сонирхуулъя.
....Би єнгєрсєн долоо хоногт эмэгтэйчvvдийнхээ эмчид vзvvлэх гээд цаг авчихсан байсан юм. Тэр єглєє эмнэлгээс залган юунаас ч юм бэ дээ болоод миний vзvvлэх цагийг урагшлуулсан, 9.30 гэхэд ирж vзvvл гэлээ. Утсаар ярих vед нь гэрийнхнээ дєнгєж ажил, сургуульд нь явуулчихаад байсан болохоор цагаа хартал 8:45 болж, эмчид vзvvлэх цаг юу юугvй тулчихсан болж таарлаа. Мэдээж би яаруу сандруу бэлдэж гарав. Эмэгтэй хvн болгон эмэгтэйчvvдийн эмчид vзvvлэхийн ємнє хувийн ариун цэвэртээ анхаарал тавьдагчлан би ч гэсэн угааж, цэвэрлэхээр шийдсэн юм. Даанч цаг давчуу байсан болохоор сайтар, угааж, цэвэрлэх боломж байсангvй. Яарсандаа угаалтуурын дэргэд эвхээстэй байсан нэг алчуурыг аваад хурдхан гэгч нь угааж арчсан болчихоод алчуураа бохир хувцасны саванд хийгээд эмнэлэг рvv явлаа. Тэнд бараг л очив уу vгvй юу эмч дуудаж, vзэхээр болов. Єєр олон олон эмэгтэйчvvдийн адил эмэгтэйчvvдийн адил vзлэг гэж юу байдгийг хvнээр хэлvvлэлтгvй мэддэг болсоор нэлээд олон жил болж байгаа болохоор дотуур хувцсаа тайлаад, vзлэгийн орон дээр гарч, єєрийгєє Парис энэ тэр, эсвэл єєр хаа нэгтээ байгаагаар тєсєєлєн тааз ширтэн хэвтэж байлаа. Тєд удалгvй эмч орж ирээд намайг харснаа:
- Пєєх, та ч єнєєдєр их л хичээсэн байх чинь вэ гэж хэлэхийг сонсоод нэлээд гайхсан боловч тухайн vедээ нэг их тоолгvй дуугvй єнгєрсєн юм. Yзлэг ч дуусч би гэртээ ирээд цэвэрлэгээ, угаалга, хоол унд хийх энэ тэр гэж гэрийн ажилтай зууралдсаар байтал хичээл тарах цаг ч болж, хvvхдvvд сургуулиасаа ирдэг юм байна. 6 настай охин маань гэртээ ирээд угаалгын єрєєнд орж ганцаараа баахан тоглолоо. Тэгснээ гэнэт:
-Ээж энэ угаалтуур дээр байсан миний алчуур хаана байна аа гэхээр нь би угаалганд єгчихсєн, єєр цэвэр алчуур ав гэж хариултанд харин єєдєєс:
-Биш ээ, надад єєр алчуур хэрэггvй. Би энэ угаалтуур дээр тавьсан алчуур дээрээ багт наадамд хэрэглэх гэж байсан бvх саа, гялтгануураа наагаад орхичихсон байсан юм гэх нь тэр...
01/07/2009



*** Naizuud.com-Mongolian Friends-Erh chuluug end meder! ***
Powered by phpFoX Version 1.6.20