Интернэт мэдээллийн агуу орон зайгаас өөрт хэрэгтэй, сонирхолтой мэдээллийг ганцаараа хайхад хэцүү шүү. Хаа нэгтээгээс дуулж, сонсож, үзсэнээ найзуудтайгаа хуваалцаарай. Утсаа шүүрч аваад эсвэл е-мэйлээр найздаа дуулгахаас өмнө naizuud.com –доо мэдээгээ эхэлж хүргэвэл таны ганц хоёр найзаар тань хязгаарлахгүйгээр naizuud.com-ын мянга мянган найзууд тань уншиж сонирхох болно. Мэдээллийн эрин зуунд мэдээллээс хоцрохгүй явъя!
Золбоолог залуус аа!
Манай ээлжит уралдаанд оролцохыг урьж байна. Шинэ оны өмнө мөнгөн шагнал хожиж, ирж байгаа 2008 оноо аз хийморьтой угтаарай. Дэлхийд, Монголд, таны амьдарч буй газар шинэ сонин юу болж байгаагаа найзуудтайгаа хуваалцацгаая!
Уралдааны шагнал 
I-р байр – $100
II-р байр – $60
III-р байр– $40
Хэрхэн шалгаруулах вэ? 
· Хэн олон, өндөр үнэлгээтэй мэдээ оруулсан нь хожино.
· Хэн ямар ямар, хэдэн мэдээ оруулсан болон мэдээ тус бүр ямар ямар үнэлгээ авсан нь нийтэд тодорхой байх тул уралдаанд хэн хожих нь маргаангүй байх болно.
· Уралдаан дууссанаас ажлын 5 хоногийн дотор уралдаанд байр эзлэгсдийг тодорхойлж, мөнгөн шагналыг илгээнэ.
Уралдааны хугацаа 
10-р сарын 1-нээс 12-р сарын 20 хүртэл
Хэрхэн мэдээлэл оруулах зааврыг сайтар уншиж танилцна уу!
Ямар ямар шалгуур тавих вэ? 
· Naizuud.com-ын гишүүн байх
· Уралдаанд оролцох гишүүн өөрийн зураг, мэдээллээ үнэн зөв оруулсан байх
· Уралдаан явагдах хугацааны дотор мэдээ оруулсан байх
· Кирил үсгээр мэдээллээ оруулсан байх, мэдээ оруулах хэсэгт латин галигийг крилл болгодог хувиргагч байрлуулсан байгаа тул таны компьютер монгол үсгийн фондгүй тохиолдолд түүнийг ашиглаарай. /Дашрамд хэлэхэд кириллээр оруулсан мэдээг олон хүн унших илүү магадлалтай тул таны хожих боломж ихэснэ./
· Хэрэв мэдээллээ өөрөө бичиж оруулж байгаа бол өөрийн хуудасны линкийг оруулсан байх
· Ямар ч төрлийн мэдээ, мэдээлэл, дуулсан сонин хачин, үзсэн харсан сонирхолтой зүйлийнхээ талаар бидэнд бичиж ирүүлж, линк оруулж болно.
· Оруулсан мэдээнийхээ эх сурвалж болох линк эсвэл сонины нэр хаяг, бичсэн зохиогчийн нэр зэргийг заавал мэдээний дор оруулсан байх
· Мэдээгээ бидний сонгосон категоруудад аль тохирохыг нь байрлуулах бөгөөд тохирох категори байхгүй тохиолдолд манай админуудтай холбоо барьж шинээр категори үүсгэж болно.
· Өөрийн блог тэмдэглэлийг энд оруулахгүй байх
· Янз бүрийн зар сурталчилгааны төрлийн /spam/ мэдээг уралдаанд оролцох мэдээнд тооцохгүй
· Хэрэв хэн нэгнийг дайрч доромжилсон, эсвэл манай сайтны ёс зүйд нийцэхгүй мэдээ мэдээлэл орсон бол зохиогчид мэдэгдэх албагүйгээр мэдээ хэсгээс шууд устгагдана гэдгийг сануулъя.
Уралдаандаа идэвхтэй оролцож шинэ сэргэг, сонирхолтой, найздаа дуулгамаар сонин хачин, шуугиантай мэдээнүүдээ оруулаад байгаарай.