Welcome Guest Login or Signup
CHAT
IM LIST
BOOKMARK

Bookmark:
RSS 1.0     RSS 2.0

Total Views: 778 - Total Replies: 6

POSTED BY: esko_0525 on 09/26/2007 07:04:02


oguulleg





POSTED BY: esko_0525 on 09/26/2007 07:10:33


Багын явдал


ХАДАНД АВИРАГЧ
Тавд ордог жилийн зун анх удаагаа ТЭХС-ийн ажилчдын хүүхдийн "Пионерийн зуслан"-д амрав. Энэ нь "Дугана хад"-ны амралт зундаа 2-3 ээлж хүүхэд амраадаг байсан юм.
Нэг өдөр өглөөний хоолонд орчихоод тасгийнхаа 2 хүүтэй сэмхэн бултан ханан хаданд авиралт хийлээ. Гэхдээ яг ханан талаас нь биш эсрэг талаас нь буюу зүүн талаас нь энгийн хүмүүс гардаг тэр талаар нь, олс татаж бэхэлсэн хэсгээр нь авирлаа. 80 метр өндөртэй ханан хадны орой луу үеийн хоёр хүүтэй хөөрцөглөн, уралдаж мацсаар дээр хөх тэнгэр харагдсаар нэг л мэдэхэд оройд нь гарцгаалаа. 

Өндөр дээрээс алсын бараа харах шиг сайхан юм гэж юу байх вэ дээ. Зүүн талд "Ёл хад"-ны амралтын газар тээр доор чүдэнзний хайрцаг шиг жижигхэн байшингууд цонх нь наранд гялбаж харагдана. Зүүн урд руу "Ёл хад" тэнгэрлүү тэмүүлэн хушуурч харагдан орой хэсгээр нь үүл нүүх нь үнэхээр үзэсгэлэнтэй ажээ. Урагшаа хөндийн адаг нь харагдахгүй зэрэглээтэн баруун урд руу модот уул дүнхийнэ. Баруун талд "Дугана хад" амралтын газрын мөн л чүдэнзний хайрцган байшингуудын ногоон төмөр дээвэр нар ойлгон гялалзана. Талбай дээр Пионерүүд шугам жагсаал хийж байхыг хараад бид 3 сандралдан доошоо буух гэтэл...
Хэн маань ч зүрхэлж бууж чадсангүй. Гарахдаа гүйх нь халаг гарчихсан хирнээ буух үнэхээр аймшигтай ажээ. Доошоо харна доогуур явж байгаа хүн цэг шиг харагдаж, толгой өөрийн эрхгүй эргэж, дотор муухайруулна. Хий дэмий л "Чи эхэлж буу, би араас чинь бууя" гэж гурван биенээ ятгавч зориглох эр хүн олдсонгүй. Өөрийн эрхгүй өлсөж, ам цангаж эхэллээ. Хүүхдүүд хоолонд орж байгаа нь харагдаж өлсөх ч бүүр ч гаарч өгөв. Гурвуулаа хий дэмий л "Бага Дугана хад"-ыг ширтэн "Бага дээр нь л гардаг байж" гэж шүүрс алдацгаана.
Нар баруун тийш хэвийж тэнгэр бүрхэн богино өмд, цагаан цамц, улаан бүчнээс өөр хувцасгүй бид өндрийн хүйтэн салхинд жиндэн даарч эхэллээ. Нэг харсан нэг маань шуг, шуг шуухитнан нулимс нь мэлмэрхийг хараад гурвуулаа дуу, дуугаа авалцан хоороор уйлалдлаа.
Хий дэмий хоолой нийлүүлэн хашгираад ч тэр дээр байгаа бидэн гурвын дууг хэн сонсоо аж. Нэг харвал таван цагийн шугам жагсаал жагсаж байгаа нь харагдаж, энгийн үеийнхээс нилээд удаад, багш нар нааш цааш холхилдон хэсэг бүлэг хүүхдүүд байр савуудаар орж ямартай ч хөдөлгөөнд орж эхлэхийг өндрөөс ажин ямарч байсан "Эрэл" эхэлснийг ухаарч бас ч гэж тайвширч эхэллээ.
Төд удалгүй доороос хүний дүнгэр, дангар ярилцах бүдэг бадаг сонсдож эхэлхэд өөрийн эрхгүй нүдний нулимс дусалж эхэллээ. Гэвч эрлийнхэн биш "Ёл хад"-ны амрагч хэдэн ах нар хиймороо сэргээхээр авиралт хийсэн нь тэр байв. Бид ч том хүмүүсийн бараанаар баярлан "Ахаа, биднийг буулгаад өгөөч!" хэмээн гуйцгаатал ах нар биднээр тоглоом хийн "Бид энд хононоо, өөрсдөө бууцгаа" хэмээн дайжигнаж байснаа орой ч болсон нилээд хүйтэн салхитай байсных нэг их удсан ч үгүй биднийг завсартаа хийн доошилсоноор "ӨНДӨРТ ГАРАХ АМАРХАН, ХАРИН ӨНДРӨӨС БУУХ Л ХЭЦҮҮ" гэдгийг яс махандаа тултал ойлгосондоо.
Хожим эр цэргийн алба хааж байхдаа ч албан тушаалын өндөрлөгт гарчихаад эргээд шалдаа буутал унахад олон жилийн өмнөх тэр нэгэн авиралт болон буулт үүнийг л зөгнөөд байсан шиг санагдсан даа.

Back To Top




POSTED BY: esko_0525 on 09/26/2007 07:15:30


Шалгалт (шог єгvvллэг)


Дондог багшийг єглєє гэрээсээ гарахад авгай нь:
-Миний євгєн, ээ дээ, биеэ бариарай гэж дахин дахин захиж байлаа. Тvvний мэдлэгтэй сайн багш болохыг бvгд хvлээн зєвшєєрдєг хэдий ч сvvлийн арван жилд хорин сургууль дамжчихаад байгаа хvн.
Золигийн шалгалтаас болж л сургуулийн хаалгыг тас савчихдаг зуршлаа єнєєдєр цэглэхээр шийдэв. "Алийн болгон амьтанд адлуулж явахав. Энэ сургуульдаа цаашдаа суурьшиж ажил-лая" гэж Дондогт бодогдлоо.
Шалгалт эхлэхэд Дондог "биеэ л барих юм шvv" гэж єєртєє дахин дахин шивнэж байлаа. Хамгийн тvруvнд гал Гэрэлээ гэх, сурлагаар ч, урлагаар ч галтай охин инээм-сэглэсээр босож ирлээ.
-Билет арван гурав, Шvvх хурлыг хойшлуулах... гэж эхлээд овоо дуржигнах аядсанаа мэддэг орос хэл дуусав бололтой таг боллоо. Нэмэлт асуултад хариулж чад-сангvй. Ангидаа толгой цохидог сурлагатайг нь бодоод Гэрэлээд зуун оноо тавих ёстой боловч хуруу нь хєдєлж егєх биш. Шvдээ чихартал зууж, хуруугаа нужигнатал хvчилж байгаад 95 "А" гэж тавилаа. Гэрэлээгийн нvд томрон гайхаж байснаа царай нь хувьсгээд хаалга саван гарав. Тvvний араас сурлага урлагт биш ам хэлэнд галтай Сувдаа босож байна.
-Хичээл ярихгvй шууд дvнгээ авна гээд толгойгоо хаяллаа.
-Юу...? гэх зуур Дондогийн гар чичирч, шvд шажигнан зуурч ирсэн боловч биеэ хvчлэн барилаа.
-За яагаад тэр билээ? гэж асуулаа. Сувдаа хэнэг ч vгvй толгойгоо хаялсаар жалир жалир хийлгэн бохь зажилж байх агаад,
-Ном авсан хvvхдуvдэд шууд "ная бий" тавьдаг юм ш дээ гэж хэлээд бохио тасхийлгэн дуугаргав. Тэр ємнє энэ хичээлийг зааж байсан Ганаа багшийн номыг дєрвєн мянгаар авсан юм санж. Сувдаагийн сурлагын дэвтэрт 80 "В" тавьж байхуйд гарын арван хуруу нь гадаа гудамжинд яваа хvнд дуулдахаар нужигнан дуугарч байснаар барахгvй гарын усэг зурахад дэвтрийн цаас ширхийн урагдлаа.
Дондогт "єнєєдрийн шалгалтыг яагаад ч давшгvй нь" гэх бодол зурсхийв. Дотроо буцалж буй уур хорслыг нуун оюутнуудын ємнє тєв царай гаргахыг хичээлээ. Хартал Баатәр босоод тvvн рvv алхаж явна. "Энэ одоо яаж халаадаг бол!" гэхээс дотор арзганалаа.
-За, Баата-а-р! Нээрээ бэлэн гэж vv? гэж асуувал, Баатар нэрэндээ хэтэрхий жижигдсэн бор хvv ємнєєс зориг муутай харлаа. Оюутнууд "яах нь вэ?" гэсэн байртай хаалганы завсраар шагайж, чих тавин чагнаж, бие биенээ нударч байгааг Дондог багш зєнгєєрєє мэдэрч байв. "Хоёрдугаар дамжаанд дєнгєж арван гурван оюутан vлдсэн. Хvvхэд унагааж хэрхэвч болохгvй" гэх захирлын vг чихэнд шуугина. Юу ч мэдэхгvй, мулгуугийн цаад мулгуу, оюуны хомсдолыг унагаад єгєх юмсан гэх аазгай дотор загатнуулж байсан ч тэр яаж ч чадахгvйгээ мэдэж байлаа!
-Эрх зvй гэж.., зvйг хэлнэ... гээд
Баатар таг боллоо.
-Ямар зvйг хэлнэ гэнэ ээ?
-Нєгєє юу яадаг.., юм оёдог зvv..! Билет сугалаад асуултәа бичиж суусан гурван оюутан тvсхийтэл инээсэн бол Дондог дэмий л санаа алдлаа. Баатарын сурлагын дэв¬тэрт 60 "D" гэсэн дvн тавьж байхдаа гар чичирч байсан ч итгэмээргvй тайвширчихсан байлаа. Тэгтэл єнєєх чинь нvдээ бvлтийлгэчихсэн,
-Багш аа, би ном худалдаж авсан шvv дээ гэж байна.
-Юу..? гэвэл,
-Бас баяраар танд бэлэг авахад тал мєнгий нь би гаргасан..! гэх нь тэр. Дондог єєрийн мэдэлгvй,
-Гар зайл! Муу оюуны хомсдол! хэмээн чарлачихсан байлаа. Дараа нь бас нэг гай нь таталдсан амьтан хурч ирж 0 "F" дvн таєиулаад гартал тvvнтэй зєрєн сургуулийн захирал, тэнхимийн эрхлэгчээ дагуулан харайн орж ирлээ.
-Нэг хvvхэд унагана гэдэг чинь, сургууль дєрвєн зуун мянган тєг-рєгєєр хохирно гэсэн vг шvv дээ, Дондоог гэж байна. Эрхлэгч захирлын vгэн дээр хошуу нэмж,
-Гэрэлээ " єєр сургуульд шилжинэ" гэж уйлж над дээр ирсэн. Манай шилдэг оюутныг ингэх гэж байх уу?., гэснээ уруул нь ємєлзлєє.
Дондог сургуулийн хаалгыг тасхийтэл саван хаалаа. Уур нь орой болтол гарсангvй. Vдэш авгай нь тvvний дуртай цэцгэн буузыг хийн аргадаж, "Монголд хуулийн дээд сургууль мундсан биш, єєр нэгэнд нь орчихно шvv дээ" гэж тайвшруулж байлаа.

Back To Top




POSTED BY: esko_0525 on 09/26/2007 07:16:38


Мөсөн дээр унасан борооны дусал буюу гунигт хайрын тэмдэглэл

[ 2006-04-29 ]
Нялх ногооны анхилам vнэр хамар цоргиулж, хаа нэгтэйгээс эгшиглэн сэтгэл гижигдэх шувуудын жиргээ намуухнаар сонсогдоно. Мянга мянган бодрол ар араасаа цуврах хаврын энэ vдэш хөлд торох бартааг vл ажран, гагцхvv зvрхнийхээ мананд төөрчихөөд итгэл дэнслэн бvдэрч аядах эгэл жирийн нэгэн бvсгvй алхана. Тvvний харцанд хорвоогийн нууцлагдмал нэгэн оньсого бvрхэснийг анзааран эргэцvvлэхэд тэрхvv оньсогыг тааж мэдэхийг улам сонирхоно
Саруул гэх энэ бvсгvйг хэн ч харсан бусдын адил энгийн сайхан бvсгvй хvний амьдралын 25 насыг туулж. өнгөрөөхдөө олон сайхан залуусын зvрхийг өмнөө сөхрvvлж яваа нэгэн. Гэтэл юуны учир Саруул ийнхvv гунигтай атлаа эрс хатуу, гvн бодлогошронгуй төрхтэй байдгийг ойр дотных нь нэг их анзаардаггvй байлаа. 9 жилийн өмнө Саруулын сурагч нас юутай жаргалтай гэнэн томоогvй байсан гээч. Vеийнхээ хvvхдvvдтэй хамт цагийг сайхан өнгөрөөж , хичээлээ тараад ээждээ тусална. Тvvний ээж эмч болохоор тэр ч бас эмч болохыг хvсдэг. Хэдийгээр хоёулхнаа байдаг ч цагийг хөгжилтэй аз жаргалтай өнгөрөөдөг байлаа. 8-р ангид орох намар тvvний амьдралд бас нэгэн хvн нэмэгдлээ . Өөр аймгаас шилжиж ирсэн Болдоо гэдэг хөөрхөн бор хөвгvvнтэй найзлах болсон юм. Саруулын сэтгэл нэг л өвөрмөц сонин агаад жаргалтай байв. Ид vерхэл, хайр дурлалын тухай эргэцvvлдэг 16 насыг зэмлэхийн учиргvй юм даа. Саруул Болдоо хоёр vерхээд цаг хугацаа харвасан сум шиг өнгөрсөөр нэг л мэдэхэд 10-р ангиа төгсөх боллоо. Бие биедээ хайртайгаа улам бvр мэдэрсээр. Тэр хоёрын хvсэл бол хурдан 10-р ангиа төгсөөд хамтдаа байх. Тэдний хvсэн хvлээсэн цаг ойртож хонхны баяр, басхvv амьдралын босго алхах анхны өдрийн баяраа тэмдэглэх мөч хаяанд иржээ. Саруул ээжийнхээ хийсэн амттанг харж суухдаа
- Ээжээ өнөөдөр манайд хvн ирэх гэж байгаа юм уу гэхэд ээж нь:
- Миний охин ээжтэйгээ хамт бэлдэлцээч. Өнөөдөр нэг хvндтэй зочин ирнэ гэхэд Саруул
- Тэгээд хэн ирэх юм бэ, би тэр хvнийг таних уу? гэхэд ээж нь:
- Саруул минь чиний аав ах хоёр чинь ирнэ гэв.
Yvнийг сонссон Саруул гайхан, урьд өмнө нь аавынхаа тухай асуухад юу ч хэлдэггvй ээж нь яагаад энэ өдөр аав нь ирэхийг, бас ах гэж хvн ирэхийг хэлсэнд их л балмагдав. Ээж рvvгээ
гайхсан харцаар асуулт тавин харахад ээж нь:
- Миний охины аав нь их хол газар байдаг юм даа. Энэ жил чамайг төгсөх болохоор ирж уулзана гэсэн.Тэгээд ч ах дvv хоёрыг танилцуулах нь зvйтэй гэж vзсэн биз. Ах чинь чамаас хоёр л насаар ах гэснээ гvн санаа алдаад яриагаа цааш vргэлжлvvлэв.
- Саруулаа аав ээж хоёрыгоо уучлаарай , одоо миний охин том болсон болохооор аливааг ухаарч ойлгох цаг болсон. Ах та хоёрыг чинь бага байхад бид салсан юм . Амьдрал юм хойно болох бvтэхгvй юм зөндөө л гарна шvv дээ. Тэгээд ахыг чинь аав нь аваад би чамайг авч vлдсэн юм. Одоо ч том эр болсон биз дээ хэмээн дахин уртаар санаа алдав. Саруул ээжийгээ эрхэлсэн бас аргадсан харцаар ширтээд
- Зvгээр дээ ээж минь надад одоо их сайхан байна, яагаад гэвэл би өнөөдөо аав ах хоёртойгоо уулзах нь байна шvv дээ гэж хэлээд өрөө рvvгээ инээмсэглэн алхлаа.
Саруул ээжтэйгээ аав ах хоёрыгоо хvлээж сууна. Оройн 20 цаг болж хаалганы хонх дуугарахад ээж нь сандарангуй басхvv догдлонгуй байдалтайгаар босон vvд рvv гvйх алхах зэрэгцэн явав. Саруул өрөөндөө гvйн орлоо. Хvн орж ирэх чимээ сонссон ч эргэж гарч чадалгvй хэсэг зогсов. Тэрээр амьсгалаа дарж биеэ чангалаад зориг гарган байж ээжийнхээ араас очлоо. Яагаад ч юм ямар нэгэн далдын хvч арагш татаж байх шиг.
Нvдэнд дулаахнаар инээмсэглэн өөдөөс нь харсан хvн бол тvvний аав бөгөөд
- Саруул аа, миний охин яасан том болоо вэ? Алив аав нь vнсье гээд баярлаж догдолсондоо болоод салгалсан гараа сарвайж духан дээр нь шовхийтэл vнсэв. Энэ vед ээж нь цаана нь миний хvv том эр болжээ хэмээн хоолой зангируулан өгvvлэх сонсогдов.
- Саруул аа, ахтайгаа мэндлээч гээд аав нь хажуу тийш болж зай гаргаж өгөв. Ээжийнхээ цаана зогсох ахыгаа яаран бас догдлон харлаа. Ах нь бас тvvнийг эгцлэн харав…
Хорвоогийн гэрэлт нарыг бөөн хар vvлс нөмөрч, хувь тавилан тэднийг хараад жихvvнээр инээд алдах шиг боллоо. Саруулын царай зэвхийрч гар нь салгалан, нvд нь бvрэлзээд тэрхэн агшинд зvрх нь зогсох мэт ухаан балартан хөшив. Ямар хvн байгаа бол хэмээн догдлон хvлээсэн ахынх нь оронд анхны ариун сэтгэлээрээ хайрласан Болдоо нь зогсож байна гэж бодохоос хатуу орчлонд амьд байхыг ч vл хvснэм. Өөдөөс нь ширтэх Болдоогийн харц хэн нэгнээс “яагаад” гэж асуух мэт агаад амьсгал нь ч сонсдом…, чив чимээгvй гөлийн ширтсээр зогсож байв. Энэхэн эгшинд Болдоо хувь заяатайгаа эвлэрэхээс өөр замгvй гэдгийг мэдэрч Саруулын гарыг атган байж
- Сайн байна уу, миний дvv гэж хоолой нь зангируулан хэлж хацрыг нь зөөлөн vнсэхэд тvvний хацар даган урсах нулимс зовлонг аргадах мэт чимээгvй атлаа далдхан хашгирах чимээг шингээсэн байв. Өдийг хvртэл Саруулын зvрхэнд хайртай залуу, халамжит ахынхаа аль алиныг нь буруутгах зvрх даанч байсангvй.
Back To Top




POSTED BY: esko_0525 on 09/26/2007 07:17:29


Хорвоо дэндүү давчуу агаад ах дүү хоёрын учирсан эмгэнэлт түүх

[ 2006-09-20 ]
Хяруу унасан намрын үүрээр Төрөө Сувдаагаа тэврэн зүүд нойрондоо умбан нойрсоно.
Хүүхэд мэт үнэгчлэн унтах Төрөөгийн үсийг илбэн үнэртэх зуураа Сувдаа
-Миний хайрт ямар сайхан юм бэ дээ гэж шивнэх төдийхөн өөртөө хэлээд инээмсэглэl 5; эртхэн босоод харья гэвч хайртдаа хорогдоод түүнийгээ сэрээчихвиl 1; гэж эмээсээр элдвийг бодон хэвтэнэ. Төрөөтэй анх нэг сургуульд орсон цагаасаа бие биедээ хайртай болж, ийнхүү хамт байсаар хоёр жил боллоо. Нэг гэрт орж хамтдаа амьдаръя гэсэн ч арай эрт болохоор нэг мөсөн сургуулиа төгсөөд гэрлэхээр болж ахиад хоёр жилийг хүлээх л үлдлээ. Удахгүй Төрөөдөө хөөрхөн хүү төрүүлж өгнөө гэж бодон хэвтэж байтал Төрөө сэрлээ. Сувдаа түүний цээжээр тэврэн
-Миний хайрт сайхан амрав уу?Би чамайг сэрэхийг хүлээгээд л хэвтэж байлаа хэмээн эрхлэн Төрөөгийн цээжинд улам наалдан тэврэхэд Төрөө нүдээ нухлан эвшээж нойроо сэргээн Сувдааг үнсэн
-Чи тэгээд намайг унтаж байхыг хараад л хэвтэж байв уу? гэж Сувдаагийн духан дээр зөөлөн үнсэн асуухад Сувдаа Төрөөг унтаж байхад бодож байсан бодлоо үргэлжлүүлn 1;н түүнээс
-Хоёулаа гэрлэхээрэn 1; хэдэн хүүхэдтэй болох вэ? Миний бодлоор гурван хүүхэдтэй болвол ямар вэ? гэхэд Төрөө түүнийг хараад
-Ямар цөөхөн юм бэ? би л лав зургаан хүүхэдтэй болно гэж инээхэд Сувдаа
-За за би чинийхээ хүссэнээр л гаргаж өгье. Харин одоо харихгүй бол болохгүй нь гэсээр өндийлөө. Сувдаагийн хувцсаа өмсөж байхыг харж хэвтсэн Төрөө
-Би маргааш хичээлдээ явахгүй шүү. Чи манай багшид хэлчихээрэl 1; гэхэд Сувдаа эргэж харан
-Яагаад явахгүй гэж. Дөнгөж хичээл ороод удаагүй байхад тасалж болж байгаа юм уу? гэхэд Төрөө нүдээ нухлан
-Чи мэднэ ш дээ. Шинээр ирсэн нөгөө галзуу охин намайг зүгээр явуулахгүй юм. Бүр залхаж гүйцлээ. Ёстой нэг сонин охин. гэхэд Сувдаа инээмсэглэl 5;
-Өө нөгөө охин уу? тэрнийг Заяа гэдэг билүү. Нээрэн их галзуу охин байна лээ. Яахав дээ миний хайрт тоохгүй л байхгүй юу даа.Тэрнээс болж хичээлээ тасална гэдэг чинь юу гэсэн үг вэ? гэхэд Төрөө
-Чи намайг тэр охинд татагдчихнk 2; гэж айхгүй байна уу? гэхэд Сувдаа
-Яалаа гэж дээ. Чи бид хоёр чинь гэрлээгүй л болохоос эхнэр нөхөр хоёр юм чинь. гэлээ ч гэсэн чи минь юу гэж тийм зүйл хийхэв дээ. Би чамдаа итгэхгүй өөр хэнд итгэх юм. гэж хэлээд Төрөөгийн уруул дээр зөөлөн үнсээд гарч одлоо. ТөрөөСувдаk 2; хоёр хичээлдээ явсаар өдөр хоног ч харвасан сум шиг өнгөрсөөр. Урьдын адил аз жаргалтай байсан ч тэр хоёрын амьдралд Төрөөгийн ангийн охин болох Заяа хөндлөнгөөl 9; орох нь ихсэх болжээ. Эхэндээ тэр хоёр огт санаа зовдоггүй байсан ч өдөр ирэх тусам Заяа Төрөөгийн дэргэдээс холдохгүй дагаж өөртэйгөө хамт байхыг шаарддаг болохоор үнэндээ тэсэхэд бэрх байдаг байлаа. Төрөө энэ бүхэнд залхаж Заяад аргадаж хэлээд ч, аашилж зэмлээд ч нэмэр болохгүй байв. Төрөө зөвхөн Сувдаадаа л хайртай болохоор Заяагийн тухай бодох нь битгий хэл харахаас ч айдаг болжээ. Алийн болгон хайртынхаа сэтгэлийг сэвтээхээр ингэж байхав гэж бодоод Төрөө Заяатай тухтай уулзаж ярилцахаар болжээ. Төрөө орой гэрийнхээ хажууханд байдаг зоогийн газар ороод хүлээж байтал удалгүй Заяа ч ирлээ. Харахад хэнд ч гологдохооl 8;гүй хөөрхөн охин. үнэндээ дэндүү нүүрэмгий болохоор нэг талаараа Төрөөд тун сонирхолтоl 1; санагддаг байлаа. Төрөө түүнд нэг их нүүр өгөхгүйг бодож
-Заяа би чамтай уулзах гэсэн нь. гэтэл Заяа түүний үгийг тасдан
-Би чиний юу ярих гэж байгааг сайн мэдэж байна. Би чамаас үхсэн ч холдохгүй ээ. гэж эрс шийдэмгий хэлэхэд Төрөө түүнийг хэсэг харж сууснаа
-Тэгээд чи яах гээ вээ. Би чинь эхнэртэй хүн гэдгийг чи мэднэ биздээ гэж аргадангуй бас цөхөрсөн янзтай хэлэхэд Заяа
-Эхнэртэй гэнэ шүү. Сувдаа та хоёр гэрлээгүй биздээ. Чи намайг ядаж өчүүхэн ч болсон бодоход яадаг юм бэ. Би чамд хайртай болохоороо л ингэж явна. Аль эсвэл чи намайг голоод байгаа юм уу гэхэд Төрөө
-Үгүй дээ. Чи үнэхээр намайг хайрладаг л юм бол хайр гэж юу байдгийг мэдэх биз. Би ч гэсэн хүнийг хайрласан болохоор л Сувдаагаас өөр хэнийг ч хайрлаж чадахгүй. гэж хэлтэл Заяа
-Би хичнээн галзуу солиотой юм шиг байдаг ч чамайг ойлгож байнаа. Гэсэн ч надад чамаас холдох тэвчээр алга. Хэдийгээр надад юм бүхэн байгаа ч зөвхөн чи л байхгүй байна. Хэрэв хайрыг эд хөрөнгөөр худалдаж авч болдогсон бол хэмээн хоолой нь чичрэхэд Төрөө чимээгүй суусаар. Энэ орой тэр хоёр нэлээд удаан ярилцлаа. Заяа өөрийнхөө сэтгэлийг хорьж, тэвчиж үзье. Хэрэв чадахгүй бол би чамаас салахгүй гэж хэлжээ. Бие биенийхээ юу бодож явдгийг мэдсэн болохоор тэр өдрөөс хойш Заяа түүнээс салахгүй наалдахаа больж эргээд хэвийн болох шиг боллоо. Нэг л мэдэхэд төгсөлтийн баяр болж тэд сургуулиа төгслөө. Хүсэн хүлээж байсан хурим найр ч болж Төрөө Сувдаатайгk 2;а тоонот гэрт толгой холбон суулаа. Хуриман дээр нь ангийнхад нь ирж баяр хүргэхэд Заяа огт харагдсангw 9;й. Төрөө хувийн компанид туслах менежир ажилтай болж Сувдаа нэг хэсэгтээ гэртээ байхаар боллоо. Шинэхэн гэр бүлийн хувьд аз жаргалтай байхын хажуугаар сурч мэдэх юм ч зөндөө. Удалгүй Сувдаа хөл хүндтэй болж Төрөөгийн хариуцлага нэмэгдсээр. Компани дээрхи ажлаа зохицуулах гэж бас л толгой өндийх завгүй явна. Ойрын хугацаанд тэдний компанид гаднаас шинэ мэргэжилтэl 5; ирэх гэж байгаа сургаар хэн хүнгүй ажлаа зохицуулах гээд сандралдацk 5;аахын хажуугаар Сувдаагийн бие зовиурлах нь давхцаад сүүлдээ Төрөө яах ч учраа олохгүй хэсэг сандарлаа. Компанийг орвонгоор нь сандаргасаl 5; төлөөлөгч ирэхэд Төрөө бүр алмайрч орхижээ. Бөөн хамгаалалт болсон жижигхэн хар машинаас өнөөх төлөөлөгч бууж иртэл ангийн анд болох Заяа байлаа. Заяа гадаадад хэсэг хугацаанд байж байгаад аавынхаа компанид мэргэжилтнn 1;эр ирснийг сонсоод их л чинээлэг айлын хүүхэд юм даа гэж хүмүүс ярилцана. Төрөөгийн гэрээс утасдаж Сувдаа эмнэлэг хүргэгдсэн сургаар Төрөө яарч сандран гүйсээр эмнэлэг дээр иржээ. Түүнийг ирэхэд Сувдаа дөнгөж амьтай голтойгоо байлаа. Эмч тэдэнд хүүхэд эндсэнийг хэлэхэд юуны учраас болсныг асуутал эмч толгой сэгсрэн
-Та хоёр чинь ямар сонин хүмүүс вэ? гэхэд Төрөө Сувдаа хоёр юу болсныг чих тавин чагнатал Эмч тэдэнд
-Та хоёр цусан холбоотой юм байна шүү дээ. Тийм болохоор хүүхэд чинь амьгүй гарсан. Тэгээд ч амьд гарах магадлал байхгүй. гэхэд тэд бүр гайхч орхилоо. Энэ чинь юу болж байна гэлцэн итгэж ядан байсны эцэст эмнэлийн дүгнэлтэд итгэхээс өөр аргагүй болжээ. Чухам яаж яваад цусан холбоотой болсноо хэн хэн нь гайхаж удам судраа нарийн үзтэл үнэхээр тэд цусан холбоотой байлаа. Сувдаа Төрөө хоёр нэг айлын хүүхэд төдийгүй ах дүү хоёр байсан бөгөөд Сувдааг тэр үед нэгэн үр хүүхэдгүй хамаатных нь өргөж аваад өөр аймаг руу нүүгээд сураг тасарсан гэнэ. Төрөө энэ бүхнийг ээжээрээ яриулжээ. Тэр үед Сувдаа дөнгөж нэг сартай байсан болохоор нэр өгөөгүй. Өргөж авсан айл нь нэр өгсөн юм гэнэ. Сувдааг бага байхад гэрийнхэн нь өөд болцгоосон болохоор өөрийгөө тэр айлын төрсөн хүүхэд нь гэж боджээ. Энэ бүхнийг мэдсэнээр тэдний амьдрал үнэндээ амьдрал гэхийн аргагүй болжээ. Төрсөн ах дүүс бие биедээ хайртай болж, гэр бүл болчихоод одоо л үүнийгээ мэднэ гэдэг хэн хэнд нь аймшигтай санагдана. Хорвоо гэдэг ийм давчуу байдаг юм гэж үү. Заавал дүүтэйгээ учрах тавилантай байсан юм байх даа гэж Төрөөгийн зүрх шимширнэ. Өдөр хоног ч өнгөрч өгөхгүй байгаа юм шиг санагдан гэртээ харихаас халгах болсон Төрөө өдөржингөө ажил дээрээ байх болжээ. Орой болсон хойно гэр лүүгээ явах гэж алхахдаа би чинь ингэхэд эхнэр дээрээ очих гэж явна уу, эсвэл дүү дээрээ очих гэж явна уу гэж өөрөөсөө асуун зог тусна. Сувдаа ч үүнд эмзэглэж хоол унднаас гаран, бие нь улам дорджээ. Эцсийн эцэст энэ бүхэнд чухам хэнийгээ ч буруутгах юм билээ. Нэгэнт бие биедээ хайртай болохоор цаашид ингээд амьдрах гээд үзвэл яах бол гэж бодсон Төрөө Сувдаад энэ бүхнийг ярихад тэрээр бас л шаналж яваа эмэгтэй хүн болохоор яах ч учраа олохгүй дэмий л тэрхэндээ чимээгүй сууна. Амьдрал үргэлжилсэn 1;р. Бусдын адил сайхан амьдарч, бие биенээ өмнөх шигээ хайрлаж яагаад болохгүй гэж. Ингэж бодсон хайрт хосууд цаашид амьдрах гээд үзлээ. Хэдийгээр урдын адил инээд хөөр цалгисан тэр л сайхан амьдрал нь эргэж ирээгүй ч бие биедээ хайртай болохоор л ийнхүү дэм дэмэндээ амьдарна. Төрөө ажлын шугамаар хэд хоног хөдөө явахаар болж Сувдаа гэрээ сахин хоцорлоо. Хол замд ажлынхантаl 1;гаа хөөрөлдөе гэвч сэтгэл доторх мянган дараас түүнийг зовоосоор л байв. Заяа түүний дотроо шаналж явааг ажаад дэргэд нь хүрч ирэн
-Ангийн анд юу болоод гуниглаав дээ. гэж асуухад Төрөө түүний дэргэд нь ирснийг сая л мэдээд
-Өө чи юу. Зүгээрээ. гээд чимээгүй болсонд Заяа санаашран
-Чи санаж байна уу? Би чиний хойноос яаж гүйдэг байсныг. Тэгэхэд чи намайг галзуу охин гэдэг байсан даа. гэж инээхэд Төрөө
-Чи одоо ч гэсэн галзуу хэвээрээ л байна шүү дээ. гэлцэн тэд хуучнаа дурсан явцгаалаа. Заяа түүний хажууд ингэж удаан басхүү ийм тайвнаар урд өмнө нь хэзээ ч ярилцаж байгаагүй болохоор их л гайхамшигтk 2;й санагдана. Заяа одоо болтол хүнтэй суугаагүй өөрийг нь хүлээж явдгаа хэлэхэд Төрөө их гайхсан ч бас өөрийг нь хайрлаж хүлээж яваа бүсгүй хүнийг хараад сэтгэл нь хөдлөх шиг.
Ажлын шугамаар явсан хэд хоног дуусч Төрөө эргэж иртэл Сувдаа бүр хэвтэрт орчихсон байлаа. Сэтгэл санааны гүн хямралаас болоод бие нь дордсоор бүр хүндэрчээ. Төрөө хэдэн хоног ажилдаа явалгүй асарсаар байвч нэмэр болсонгүй. Сувдаагийн бие улам л дордсоор хорвоогоос халилаа. Сувдаа өөд болохдоо Төрөөд
-Миний хайрт сайхан ханьтай болоорой. Хэдийгээр чи бид хоёр ах дүүс бас амраг хосууд байсан ч намайг зүгээр л санаж дурсаж яваарай гэж хэлээд явжээ. Одоо Төрөөд амьдрах итгэлгүй болж, зүрх сэтгэл нь хоосон хөндий болсон мэт санагдана. Хэцүү хүнд бүхнийг хамтдаа туулна гэчихээд орхиод явчихлаа гэж үү. Хэмээн хайртдаа гомдоллон басхүү тунирхавч нэгэнт эргэж ирэхгүй хүнийг яах ч билээ. Сар жил урсан өнгөрсөөр Төрөө ажлаас өөр юу бодолгүй явсан ч өдөр бүр Сувдааг үгүйлж дотроо шанална. Энэ үед дэргэд нь хань болж зовлон жаргалаас нь хуваалцах Заяад баярлаж хааяахан түүний тухай бодол эргэцүүлэн сууна. Сар жил урсан өнгөрсөөр хоёр жил болжээ. Төрөөгийн ээж түүнийг эхнэр ав гэж үглэнэ. Сувдааг мартаж чадахгүй өдийг хүрчихээд эхнэр авна гэдэг түүний санаанд багтахгүй байлаа. Эцэст нь өөртөө тохирох бүсгүй хайтал үнэндээ Заяагаас өөр хүн сэтгэлд нь буусангүй. Заяагийн хувьд аль эртнээс л хүлээж хайрлаж байсан хүн нь болохоор түүнд удаан хүлээсэн хүсэл мөрөөдөл нь биелнэ гэдэг дэндүү сайхан байлаа. Хүмүүс тэдний тухай шуугиж, Төрөөг айхтар залуу гэлцэнэ. Баян хүүхний толгойг эргүүлж, хөрөнгөнд нь болж суусан гэх зэргээр ярилцах нь эхэндээ эвгүй байсан ч тэд нэг их тоосонгүй. Дахин амьдрал зохиож яваадаа итгэж ядах Төрөө Сувдаагийнm 3;аа өмнө буруутан болж байгаа юм шиг санагдавч нэгэн талаар түүнийхээ хүссэн ёсоор сайн хүнийг ханиа болгож байгаадаа сэтгэл дүүрэн байлаа. Аз жаргалтай амьрал гэгч юу байдгийг амсуулах гэж хичээх Заяа сайн хань байхын тулд чадлаараа хичээнэ. Тэд хамтдаа амьдраад удалгүй Заяа хөл хүнд болж төрөх цаг нь ойртжээ. Заяаг төрөхийн урд шөнө хэзээ ч өмнө зүүдлэхийг хүсээд ч зүүдэнд нь орж ирдэггүй Сувдааг Төрөө маш тодоор зүүдэллээ. Сувдаа Төрөөгийн хажууд ирээд
-Миний хань сайхан амьдарч байгаа юм байна. Чи минь намайгаа мартаагүй биз дээ. үнэндээ Чи бид хоёр ах дүүс ч нэг нэгэндээ хайртай болохоор чи минь цаашид амьдр&#
Back To Top




POSTED BY: esko_0525 on 09/26/2007 07:18:52


Цасан хүний нулимс


Сүүлийн нэг сар гаруйн хугацаанд миний нүдэнд уйлж байгаа цасан хүн харагдаад байдаг болчихов. Зүв зүгээр юу ч бодоогүй сууж байхад л өмнөх хананы хээ гурвалжин ч байна уу, дөрвөлжин ч байна уу ер ялгаагүй гэв гэнэт л уйлж байгаа цасан хүн болчихно. Дээшээ хараад тааз ширтээд хэвтэж байхад таазан дээр үүссэн толбо, тортогууд мөнөөх л цасан хүн болчихоод асгартал уйлж гарна.

Шалны хулдаасны дүрс ч мөн ялгалгүй цасан хүний дүрд хувилчихаад уйлж эхэлнэ. Нэг ёсондоо эргэн тойронд минь уйлж байгаа цасан хүн нэг л нууцлагаар оршиж, хамаг эд эсийг минь тарчилган зовоож байлаа.
Эхэндээ энэ бүх байдлыг би зүгээр л тохиолдлын зүйл гэж бодлоо. Дараа нь би ерөөсөө мэдрэлийн ядаргаанд орчихсон юм байна даа гэж бодоод сэтгэл мэдрэлийн эмчид очлоо. Манайдаа л гайгүйд тооцогддог өвгөн профессер хамаг эд, эрхтнийг минь нэгжих нь холгүй үзчихээд:
“-За хүү минь чи эв эрүүл байна. Маргааш сансарт нисэхэд ч болохоор байна.” гэлээ. Нэгэнт л эмч эрүүл гэсэн болохоор сэтгэл минь түр ч атугай тайвширлаа. Харамсалтай нь энэ тайвшрал маань тийм ч удаа үргэлжилсэнгүй. Эмчийн өрөөнөөс гарав уу, үгүй юу уйлж байгаа цасан хүн намайг сүүдэртэй минь цуг дагаж эхэллээ. Гэгээн цагаан өдөр гадаа гудамжинд хүмүүсийн дундуур алхаж явахад минь ч гэсэн цасан хүн дуусдаггүй их нулимсаараа оюун бодол, сэтгэл зүрхийг минь өвтгөдөг боллоо. Би дахиад л арга мухардлаа. Тэгж, тэгж сэтгэл судлаачид хандлаа. Дөч гаруй насны, хуруу зузаан линзтэй, намхан шар хүүхэн сэтгэл судлалын ухаан гэгч нь ер бусын шинжлэх ухаан болох талаар надад бүхэл бүтэн хоёр цаг шахам сургаал айлдав. Түүний ярьж байгаагаар миний энэ этгээд, сонин өвчин сэтгэл санааны хямралаас үүдэлтэй юм байх. Тийм учраас аль болохоор тайван байж, эрүүл агаарт зугаалж, гэр бүлийнхэнтэйгээ эелдэг, эвтэй харьцаж, найз нөхөдтэйгөө сэтгэл санаагаа байнга хуваалцдаг байх хэрэгтэй гэнэ. Нэг ёсондоо би амьдралдаа их л гутранги явдаг хүн бололтой юм. Найз нөхдийнхөө өмнө их л битүүлэг, зожиг байдаг гэнэ. Өөрийнхөө тухай өөрөө ч сайн мэдэхгүй зүйлсийг би сэтгэл судлаач хүүхнээс олж авлаа. Харамсалтай нь тэр өөрөө өөрийгөө юу ярьж байгааг сайн ойлгохгүй байх шиг санагдав. Яг үнэндээ сэтгэл судлаач хүүхэн холиодог амьтан юм аа. Би амьдралдаа гутарч байгаа гэнэ. Үүн шиг худлаа юм байхгүй. Би амьдралдаа гутарч яваагүй, гутарч явахыг ч хүсээгүй. Амьдрал минь тэр чигээрээ тэмүүлэл, тэмцэл байсан. Тэмцэж буй, тэмүүлж буй хүнд гутрах сэтгэл ерөөсөө төрдөггүй юм. Харин зүгээр гутрах гэдгийг би сайн мэднэ. Би гутарч байсан, тэгэхдээ амьдралдаа гутарч байгаагүй. Хүмүүсийн өмнөөс л, хүн гэдэг арчаагүй, өөдгүй, хуурамч, хоосон амьтан байдаг юм байна даа гэдгийг мэдрэх болгондоо гутарч байсан. Энэ гутрал минь идэр залуу насны минь алдаа байсан. Учир нь би өөрийнхөө дотоод ертөнцөөс хүмүүст байдаг тэр л адгийн чанарууд надад мөн л ялгаагүй байдаг юм байна гэдгийг мэдэнгүүтээ гутрахаа больчихсон юм. Яагаад гэвэл тэр бүх өөдгүй чанрууд миний төдийгүй бүх хүмүүсийн зүгээр л нэг эрхтэн юм билээ. Нэгэнт л заяасан эрхтнийхээ төлөө би юундаа ч гутрах билээ дээ. Ингэж бодоод би гутрахаа бүрмөсөн больчихсон юм. Харин сэтгэл судлаач хүүхэн өөрөө л байнга гутардаг байх. Хараажаар биологийн дутагдалд орчихсон, наснаасаа эрт өтөл эрдэмтний дүрд хувилчихсан, өөрийгөө ухаантай гэж итгэчихсэн энэ ойлгомжгүй сэтгэл судлаач хүүхнээс гутрал, гуниг бараг л үнэртдэг байх. Тийм болохоор л бусдыг өөр шигээ гутарч, гуниглаж явна гэж төсөөлдөг биз. .. Сэтгэл судлаач хүүхнийг тийнхүү нэг хэмээр зөгий шиг ёнгинож байхад нь хүртэл цасан хүн өрөөнийх нь буланд суучихаад над руу харан уйлсаар л байлаа. Би арга ядаад сэтгэл судлаач хүүхний яриаг тастахын тулд:
“-Ингэхэд, доктороо сэтгэл гэдэг чинь хүний яг хаана нь байдаг вэ?” хэмээн асуулаа. Хүүхэн байран дээрээ галзуу хүнд хоолойгоо боолгочихсон юм шиг л нэг л жигтэй царайлан хөшиж орхив. Тэгснээ дуулдахгүйтэй үгүйтэй:
“- Ммм….мэдэхгүй ээ эээ…” гэдэг байгаа. Би бараг инээд алдлаа. Инээд алдлаа ч гэж дээ бүр инээж орхилоо. Сэтгэл судлаач намайг явуулахын түүс л болж байгаа бололтой:
“-Таны наад өвчин чинь ямар учиртайг би сайн мэдэхгүй байна. Манай сэтгэл судлалын шинжлэх ухаанд ийм зүйл урьд өмнө тохиолдож байгаагүй…” хэмээн яаран өгүүлснээ үүд рүүгээ нэг л их тэвдэн алхлаа. Түрүүхэн л хамаг хүүхэн төрхөө эрдэмтний багаар халхалчихсан байсан хүүхэн айсандаа болоод төрөлх шинжиндээ эргэн оржээ. Яг энэ мөчид миний өмнө сэтгэл судлалын ухаанд мэргэшсэн доктор биш, айж зовсондоо гарц олох гэж, амиа аврах гэж сандарч яваа бүсгүй хүн л явж байна. Энэ нь ч дээр юм. Царай муутай, өөртөө итгэлгүй ч гэсэн тэр одоо яалт ч үгүй бүсгүй хүн болжээ. Угаасаа ч эмэгтэй хүний үнэн төрх нь айсан үед нь, энгэр зөрөх мөчид нь жинхэнээрээ тодордог гэдэг. Арга ч үгүй биз. Сэтгэл судлаачтай уулзаад нэмэргүй болсон болохоор эцсийн эцэст шүтлэггүй би шүтлэгтэн болж ламд очлоо. Улаа бутарсан хацартай наснаасаа залуухан харагдах хижээл лам тагшин дотор гурвалжин шоо хаяж үзсэнээ:
“-Урьд насны чинь үйлийн үр энэ насанд чинь бусдад буян үйлд гэж нэхэж байна” хэмээн өгүүлэв. Би төлөгч ламаас:
“- Ламтаан тэгэхлээр би хэдий хэмжээний буян үйлдэх вэ?” хэмээн мөнгөндөө харамлангуй асуулаа. Лам эрхээ татсанаа:
“-Гурван өдөр хүүхэд хоолло. Тэгээд гайгүй болно” гэж байна. Намайг тийнхүү ламын гэрт төөргөө үзүүлж суутал мөнөөх цасан хүн чинь аанай л ламын гэрийг нэвширтэл норгох нь холгүй уйлсаар л байлаа. Би ламын хэлснээр гурван өдөр асрамжийн газрын хүүхдүүдийг хамаг мөнгөөрөө хооллов. Тэглээ гээд ч нэмэр алга Цасан хүн аанай л намайг даган уйлсаар л байв. Би тэгээд нэг л зүйлийг яс махандаа шингэтэл ойлгосон билээ. Тэр нь юу вэ гэхээр надад тохиолдоод байгаа энэ жигтэй хачин цасан хүний учрыг би өөрөө л олохоос биш өөр ямар ч хүн олохгүй гэдгийг ухаарсан явдал юм. Ингээд уйлж байгаа цасан хүнтэй яагаад холбогдчихов оо гэдгээ олохын тулд би өөрт тохиолдсон хамаг явдлаа эргэн санахыг хичээлээ, зүүдэлсэн зүүд бүхнээ, мөрөөдсөн мөрөөдөл болгоноо эргэж дурсахыг хичээлээ. Харамсалтай нь би өнгөрсөн цаг мөчөө, зүүдээ, мөрөөдлөө, хүртэл мартсан байх юм. Тэр бүхнийг бүгдийг нь санан сууна гэдэг өөрийгөө тамд унагаж байгаатай ижил болохыг ойлголоо. Ерөөсөө өнгөрснийг дурсана гэдэг дурсамжаараа амьдрана гэдэг нэг ёсондоо эмгэнэл л юм байна. Тэгээд ч миний энэ жигтэй цасан хүнтэй учирсан явдалд өнгөрсөн цаг минь буруугүй байх гэж бодож байна. Өөртөө тохиолдсон хэцүү бүхнийг өнгөрсөн цаг руугаа чихнэ гэдэг шударга бус явдал биз дээ. Ингэхлээр л надад хувь заяатайгаа эвлэрэн мөнөөх цасан хүнийг уйлуулаад л, дагуулаад л явж байхаас өөр ямар ч арга олдохгүй болжээ. Харин одоо би ганцхан зүйлийг л хүсч байна. Миний эргэн тойронд байгаа хүмүүс, ерөөсөө энэ орчлонгийн бүх хүмүүс надад харагдаж байгаа тэр цасан хүн шиг л битгий уйлаасай.


 

Back To Top