Vндэсний аюулгvй байдал гэсэн нэг ойлголт бий. Уул нь энэ нь нэгдсэн
тогтсон ойлголт. Улс орон бvр єєрийн онцлогоос болоод арай єєр єєрєєр
тодорхойлдог авч vндсэндээ гурав ангилж vзнэ.
1. Улс орны тусгаар тогтнол, хил хязгаар нутаг дэвсгэрийн бvрэн бvтэн байдал
2. Иргэдийн амьдралын аюулгvй орчин
3. Тєрийн институциудын тасралтгvй функциональ vйл ажиллагаа
Улс орны тусгаар тогтнол нь vнэн хэрэгтээ буюу дэ факто, хуульчлагдсан
буюу дэ юри гэсэн хэсгээс бvрдэнэ. Улс орон дэ факто тусгаар л байвал
дараагийн эзлэн тvрэмгийлэгч иртэл єрх тусгаар л байдаг нийтлэг жишиг
нэн эртнээс байсан.
Гэтэл Европын 30 жилийн дайны дараагаас эргэн тойрноороо хvлээн
зєвшєєрєгдвєл тvvнийг тусгаар улс гэж vзнэ гэсэн зарчим гарчээ. Ингэж
хуульчлагдан зєвшєєрєгдсєн анхны дэ юри тусгаар улс бол Швейцарь юм.Энэ улс олон vндэстнээс бvрдсэн жижиг орон авч тvvнээс хойш дєрвєн
зууны турш Швецарийг хэн ч эзлэн тvрэмгийлсэнгvй. Дэлхийн хоёр том
дайнд бvв бvтэн vлдсэн. Орчин vеийн ертєнцєд Тусгаар тогтносон байхад
дэ факто хангалтгvй, дэ юри буюу тусгаар тогтнол нь гадна талдаа хvлээн
зєвшєєрєгдсєн байж арай гэж нэг бvтэн тооцогддог жишиг нэгэнт буй
болжээ. Дэ юри-г нь баталагаажуулдаг ч газартай болсон нь НVБ юм.
Дээрх зарчмын тод жишээ бол Тайвань. Тайвань 1949 оноос дэ факто
тусгаар улс. Тэдний дотоод хэрэгт хэн ч ордоггvй, оръё гээд ч чадахгvй.
Тэд єєрснєє тєр улсаа єєрийн vзэмжээр авч яваа. Харин гадна талаас нь
тусгаар байдлыг нь зєвшєєрдєггvй. Єєрснєє тусгаар байдлаа зєвшєєрvvлэх
гэж НVБ-д элсэхээр 16 удаа єргєдєл єгсєн боловч няцаагджээ. Ингэхээр
Тайвань бол дэ факто тусгаар, дэ юри тусгаар биш улс. Гэтэл 1948 онд
Палестин улсыг байгуулах шийдвэр НVБ-ээс гаргасан. Одоо болтол ийм улс
байгуулагдаж чадаагvй л байна. Хагас нутгаа Иорданд алдсан, Израилийн
автноми маягийн нэг ийм марзан газар хэрvvл хийж зэвсэг агссаар. Байгаа
ч юм шиг, байхгvй ч юм шиг. Палестин бол дэ юри тусгаар, дэ факто
тусгаар биш орон. Цааш нь ийм жишээ тvvхээс болоод одооноос зєндєє
олдоно.
Аль ч оронд хил хязгаарын бvрэн бvтэн байдал гэж Vндэсний аюулгvйнх нь
нэг том зарчим бий. Хєрштэйгээ хилээ бvрэн тохиролцон заагласан бол
демаркаци хилтэй гэж нэрлэдэг. Дэлхий дээр маш олон орон одоо болтол
демаркаци хилгvй явна. Тvvхээр ярьвал Халх голын дайн демаркаци хилээс
болсон. Манж го, Монголын хил Халх голоор уу, Номун хаанаар уу гэдэг
маргаан. Тvvнээс vзэл суртлын vед зааж байсанчлан Япон Монголыг эзлэх
гэсэн тийм юм болоогvй. Одоогийн явдал гэвэл Ирак Кувейтийг эзэлсэн нь
ийм л шалтгаантай.
Vндэсний аюулгvй байдлын бvрэлдэхvvн гурван хэсгийн эхнийх нь болсон
тусгаар тогтнол, хил хязгаарын бvрэн бvтэн байдлаа хадгалах явдал нь
аль ч улс орны тэргvvн зорилт мєн. Vvнийг улс орнууд єєр єєрийнхєєрєє
шийддэг. Гэхдээ тухайн орны хvчин чадал, хэмжээ овроос болоод ерєнхий
жишиг бий. Орос, АНУ, Хятад гэх мэтийн хэт их гvрнvvд энэ асуудлыг
шийдэх механизмынхаа дийлэнх ачаалллыг зэвсэг техник, технологид
тулгуурлана. Тэд дэлхий нийтийн амар амгалан байдалд ямар нэг
хэмжээгээр хариуцлага хvлээдэг учир энэ нь цаашаа тvмэн тайлбартай.
Дунд болон жижиг гvрнvvдээс ийм механизм хэрэглэж буй Иран, Хойд
Солонгос гэх мэтийн ганц хоёр жишээ бий. Хойд Солонгос нь єнєєдєр
цэргийн тоогоор дэлхийд гуравт орж байна. Америкаас олон цэрэгтэй.
Єєртєє томдсон энэ механизм нь дотооддоо ядуурал гуйранчлал, гадааддаа
олон улсын хориг зэрэг тvмэн дарамтыг авч ирнэ.
Жижиг орнууд єєрийгєє хамгаалах янз бvрийн механизм бодож олсон
байдаг. Єчvvхэн жижиг Исланд єєрийн зэвсэгт хvчингvй боловч НАТО-ын
гишvvн болж єєр дээрээ гадны цэргийн бааз байгуулжээ. Тайвань нь
Хятадын, Израил нь Арабын орнуудын цохилтыг няцаахуйц зэвсэгт хvчинтэй.
Япон, Ємнєд Солонгос нь “Америкийн шvхэр” гэж нэрлэгддэг цэргийн баазыг
нь байрлуулах аргыг сонгожээ. Тухайн vедээ Югослав “Хэрэв АНУ, ЗХУ-ын
аль нэг нь довтолбол шууд бууж єгнє” гэсэн хачин гэмээр єгvvлбэрийг
хуульчилсан байв. Олон улсын энхийг сахиулах хvчнээр тусгаар тогтнолоо
хамгаалуулсан улс ч байна. Гээд дэлхийн том жижиг гэлтгvй аль орнууд
дипломат бодлогоор тусгаар тогтнолоо хадгалах механизмыг юун тvрvvн
тавьж байна.
Монгол улс 1962 онд хоёр хєрштэйгээ демаркаци хилтэй болсон ба 1997 онд
гурван улсын хилийн уулзварыг демаркаци болгосон. Єєрєєр хэлбэл бидэнд
хєршvvдтэйгээ хил хязгаарын ямар ч будлиан маргаан байхгvй гэсэн vг.
1989 хvртэл єєрийн тусгаар тогтнолыг гадаадын зэвсэгт хvчин нутагтаа
байрлуулах механизмаар хамгаалж явлаа. Хvйтэн дайн дуусаж дэлхий
ертєнцийн байдал єєрчлєгдсєнтэй холбогдуулан олон тулгуурт бодлогыг
баримтлах болов. Vvнтэй зэрэгцэн “гурав дахь хєрш”, “цємийн зэвсэггvй
бvс” гэсэн зарчим гаргаж ирсэн. Бид бодит хоёр хєрштэйгээс гадна
дэлхийн бvхий л улс орнууд, тvvний дотор АНУ, Европ, Япон зэрэг
хvчирхэг гvрнvvдийг гурав дахь хєршєєр зарлан иж бvрэн тvншлэлийн гэрээ
хийж буй нь Монголын хувьд хvчний тэнцвэрийг зєв баримтлах vзэл
санаанаас vvдэлтэй.
1997 онд Батлан хамгаалах номлолд бvрэн єєрчлєлт оруулсан. Гадаадын
цэргийн хавсрага хvчин байсан Монголын арми олон тулгуурт энх тайванч
дипломат бодлогыг тvлхvv тавьж эх орныхоо тусгаар тогтнолыг
хамгаалахаар тусгагдсан юм. Цагтаа Барон Унгерн, Сvй Шvжан нарын аль
алин нь тєв засгийн газрынхаа зєвшєєрєлгvйгээр иргэний дайны хаялагаар
манай оронд цємрєн оржээ. Иймээс ямар ч тохиолдолд Монгол нь хойшид
хєршийнхєє тєв засгийн газартай нягт хамтран ажиллах юм. Хоёрхон
хєршийн авир, цагийн vеийн бодлогоос Монголын хувь заяа бvрэн хамаардаг
байсан гашуун тvvхээс сургамж аван улс орны тусгаар тогтнолын асуудлыг
олон улсын чанартай болгож, хамаарлыг хєршєєс гадна дэлхийн бусад
хvчирхэг гvрнvvд болон олон улсын байгууллагаас хамаардаг болгож хvчний
тэнцвэрийг балаансжуулах бодлогыг баримтлах боллоо. Дэлхий дахинд энх
тайван тогтоох энхийн vйлс болон терроризм зэрэг хvн тєрлєхтєнд учирч
буй аюулын эсрэг хамтран тэмцэх нь єєрєє Монгол улсын тусгаар тогтнолыг
хамгаалж буй хамгаалж буй хамгийн vр дvнтэй механизм юм. Бид хэнтэй
муудалцахгvй, гэвч хvн тєрлєхтний нийтлэг эрх ашгийн тєлєє єєрийн хувь
нэмрийг заавал оруулна, энэ л манай тусгаар тогтнолын баталгаа мєнєєс
мєн.
Манай орон дэлхийн нэлээд єнцєгт энхийг сахиулах vйлсэд идэвхитэй
оролцож єєрийн vvргийг нэр тєртэй биелvvлж байна. Vvнээс гадна
терроризмын эсрэг тэмцэлд АНУ-ын холбоотон болж тодорхой тооны цэргийн
хvчийг Иракт илгээсэн билээ. Юутай ч эхний олз нь бид орчин vеийн
жишигт таарах 2-3 мянган мэргэжлийн байлдагчтай болоод авлаа. Энэчилэн
дагавар ашгийг тооцвол нэлээд гарна.
Хоёр их хєрш энэ явдалд тєдий л тааламжтай биш байгаа нь их гvрнvvдийн
нєлєєллєє хадгалах, хvрээгээ тэлэх геополитик бодлогоос нь vvдэлтэй.
Харин бидний хувьд энэ нь гаднаас хамаарах хамаарлыг балансжуулах болон
саармагжуулахад амин чухал ач холбогдолтой юм. Иракт явсан монгол
цэргvvд тусгаар тогтносон бvрэн эрхт Монгол улсынхаа тусгаар тогтнолыг
хамгаалж vvргээ гvйцэтгэж буй журамт хєвvvд мєн. Тэд биднийг хамгаалж
бидний тєлєє тийш явсан. Гэтэл сvvлийн vед Мянганы сорилын сангийн
хэдэн долларын тєлєє явж буй золиос мэтээр суртчилах, гутаах, доромжлох
хандлага энд тэндээс гарах боллоо. Мянганы сорилын сан, Иракт цэрэг
илгээсэн хоёр нь зориудын гутаалтаар л ихэрлэж байгаа болохоос
хоорондоо ямар ч холбоогvй зvйл.
Монгол цэргvvдийг “vхэж vрэгдвэл хэн хариуцах вэ?” гэсэн энгийн
хvмvvнлэг эсэргvvцлээс эхлээд “хєлсний цэрэг” гэсэн доромжлол хvртэл
янз бvрээр мохоож буйн цаад учир шалтгаан юу вэ? Иймэрхvv зvйлийг
тєрийн хариуцлагатай зvтгэлтнvvдээс эхлээд шар сонин хvртэл зориудаар
тараан “санаа зовж буйн” учиг хаана байна? Сенсаци дэгдээх гэсэн сонин,
хэлгvйдээ “гадуурхагдсан” офицерийн vг бол эцсийн цэг дээрх “эх оронч”
дэлбэрэлт.
Монгол цэрэг эх орныхоо тєлєє мянга мянган жил байлдсан. Эх орноо
хамгаалах, хэрэгцээ гарсан vед тvvний тєлєє амиа ч єгєх нь цэргийн
vvрэг. Ийм хєвгvvдээ алдаршуулж хvндэтгэх нь та бидний vvрэг. Монгол
цэрэг єнєєдєр Иракийн элсэн дунд “Монгол улсынхаа тєлєє зvтгэе” гэж
тангаргалж байгаа. Тэд эх орныхоо тусгаар тогтнолын тєлєє ариун vvргээ
биелvvлж, амиа єрсєн эрэлхэг эрс ээ.
2007.10.30
Olloo.mn Baavar
Unheer l uzgeeree hurtel eh oronch hun gedgee ilerhiileh yum daa. Baawariig humuus yanz yanzaar l heldgiin mani hunii ih zuruud buh zuiliig uuriinhuuruu l bodoj gargalgaa hiideg gej,Ene hun chi niitlegch hun shuu dee ter uuruu uuriinhuuruu l bodoj setgej asuudald gargalgaa hiihgvi bol uur henii umnuus hiih yumbe!!! Uzel bodloo hudaldsanaas uhsen ni deer gej eh oronch hun helsen baidgiin gesen.
Baawariig orosuudiig uzdeggvi hayatad bolon umnud nutgiinhan taltai gej yariltsdag yum getel mani hun tiim bishee umnud nutgiinhanii uzel bodol filosop ni bidentei aria oiroltsoo Harin Oros bol uur shuu!!! tiim l bolood tuunii zarim neg niitlelees tiimerhuu ungu ayas medregddeg baih,
Sayahan terguun.com deer hayataduudiin eh oronluugaa bichsen neg zahidal tavigdsan baisan deer nuguu eh oronch uzegnees uur zewseggvi Baawar guaig jaahan hatgasan nohoind yas hayaj hoorond ni hemlelduuleh gesen sanaatai heden uguulber baina bilee. Zhong guo nar ch tiim yumandaa sain daanch ene hun tegj ch tednii sanasnaar uzel bodloo hudaldchih hun bish gej bi huvidaa naidaj baidgiin.
Za Baawariig baahan l umguulchihluu! Yunii uchir ingev gehleer eh oronch hunees l eh ornoo hairlah hamgaalah uzel bodol urgan garch sanaa setgel tavin anhaarch uzej baharhah setgegdeliin ur undesiig urguuli bidnii nuguu Undesnii uzel geech zuiliig tuluvshuulj chadahgvi munginaad yawaa zuiliig chini zasch zalj tuluvshuuleh zuw golidrold ni oruulahad tun ih ach holbogdoltoi bolhoor l Baawar ahiig uuriinhuuruu saishaachih laa .
ZveriG. 10.31 udur