Дурлалд сийчvvлсэн зvрхээн бусдын хайраар энхрийлж vзлээ
Дурсамжинд бvдрэх сэтгэлээн юм юмаар аргадаж vзлээ
Дэргэд минь байхад яг ингэж дэнслэхгvй яасан зvрх вэ чи
Дэр хуваах жаргал дунд догдлохгvй яасан сэтгэл вэ чи
Юугаар ч орлуулж болдоггvй хайр байсныг чинь мэдсэн бол
Юу ч хэлэлгvй эргэхэд чинь тэврээд л vлдээх байсан
Сайхан хайрын амьд зовлон зvрхээн одоо яах юм бэ
Санан санан гэгэлзэх сэтгэлээн юугаар хуурах юм бэ