Найзуудынхан сайн байцгаана уу. Удаан эзгүй байлаа гэж. Саяхан нэг шүлэг бичээд түүнийгээ оруулъя гэж бодлоо.
Монгол бүсгүй III
(Ханьдаа зориулав)
Найраг шүлгийн охин тэнгэр
Намайг ивээсэн хайрын тэнгэр
Надад заяасан охин тэнгэр
Нартад ганцхан хань тэнгэр
Сэтгэл сэргэтэл инээмсэглэх
Сайхан Монгол бүсгүйд би хайртай
Санаа бодол уужруулах
Сайхан монгол бүсгүйд би хайртай
Амьдрал гэдэг далайд хамтдаа
Аялах итгэлээ надад өгсөн
Алагхан үрийн минь эх
Атгахан зүрхний минь эгшиг
Сэтгэл сэргэтэл инээмсэглэх
Сайхан Монгол бүсгүйд би хайртай
Санаа бодол уужруулах
Сайхан монгол бүсгүйд би хайртай
Наранзул болсон охины минь эх
Наран гэрэлт хайрын минь эзэн
Нандин хайраа надад өгсөн
Нартад ганцхан чамдаа би хайртай
Сэтгэл сэргэтэл инээмсэглэх
Сайхан Монгол бүсгүйд би хайртай
Санаа бодол уужруулах
Сайхан монгол бүсгүйд би хайртай
Tags: Ханьдаа зориулав