|
|
АХАА ДУРСАХУЙ
Posted On 06/21/2008 17:47:28 by krezi_12
|
Хүмүүний амьдрал гэж сонин шүү, тэр дундаа заяа тавилан бүр ч сонин. Хүний амьдралын замыг зурсан зураг байдаг, байдаггүй гэх нь утгагүй. Миний мунхаглалаар хүн амьдралынхаа зам мөрийг өөрөө л бүтээж, өөрөөс бүх зүйл шалтгаална гэж үздэг. Энэ нь явсаар тухайн хүний төлөвшилтэй өөрөөр хэлбэл ухаан суухтай холбоотой болов уу. Ухаан суух нь заавал хугацаанаас хамаардаггүй, бас заавал хүн бүр ижил түвшинд ухаарах ёстой ч биш. Хүн бүр өөр өөрийн тархиныхаа хэмжээгээр хүрээлэл орчноос шалтгаалж өөр өөрөөр ухаардаг. Энийг философид амьдралыг үзэх үзэл гэдэг юм шиг билээ. Амьдралыг үзэх үзэл төлөвшилгүйгээр юу ч биш. Хэдий зөв үзэлтэй байлаа гээд төлөвшил нь буруу бол 2-ын хооронд 3-ын дунд амьтан болно.
2 хоногийн өмнө бидэнд таагүй мэдээ ирлээ. Миний авга Отгоо ах маань нас барчихсан гэж байна. Би яагаад ч юм мэдэж байсан юм шиг утас дуугарахад л тиймэрхүү мэдрэмж төрсөн болохоор тайван хүлээж авлаа. Хөгшин ээждээ хэлэх гэтэл орой болсон учраас маргааш өдөр нь хэлэхээр шийдээд юу ч ярьсангүй дарчихав. Маргааш өдөр Отгоо ахын дүү мөн л миний авга Ганаа, Цогоо ах нар ирж Хөгшин ээжид муу мэдээг дуулгалаа. Ойрын хамаатан 2 ах лам ирж хөгшин ээжид хань болов. Би ч өдөржин л тогоо барьж гүйлээ. Хүүгээ алдсан эх ямар байдгийг үзэв.
Талийгч ах маань жинхэнэ МУЖИК явсансан. Бага ахуйдаа аливаад эв дүйтэй, урлаг, спорт, эрдэм номд зэгсэн нэгэн байж, математикийн олимпиадад нутаг усаа төлөөлж оролцож явсан гэнэлээ. Харин гадаадад сурахаар конкурс өгч байхдаа сайн, муугийн нөлөөнөөс болж менингит тусан, явж чадаагүй гэдэг. Алдарт Зүүнбаянд эр цэргийн алба хаан 1000 цэргийн спартакатаар савлуурт гимнастикийн төрөлд хамгийн дээд амжилтыг тогтоож явсан золбоот эр. Алба хаасныхаа дараа хүүхнүүдийг хуулриулж, андуудтайгаа доргиж явсан сайн эр. Эхнэр 3 хүүхэдтэй ч архинд их уулгасан арчаагүй гар. Жилдээ зоолттой 1 удаа цагдаатай уулздаг хэнэггүй нөхөр. Насаараа шоудчихсан овоо эрдээ миний Отгоо ах. Асар их дурсамжийн эзэн ахыгаа би дурсав.
|
|
 |
[-] |
|
|
|