Welcome Guest Login or Signup
CHAT
IM LIST
BOOKMARK
BLOGS   WRITE NEW BLOG   EDIT BLOGS  
 
RSS
Эрхэмсэг хайр танаа…
Posted On 04/19/2008 18:46:31 by Egelhen
Амьдралдаа ганцхан хүнийг хайрлана гэсэн энэ ойлголтыг үгүйсгэж чадлаа. Чамд баярлалаа. Одоо ойлгосон хангалттай. Өчнөөн жил хураасан гэх шиг энэ нулимс юутай ихээр асгарна вэ Хожимдсон ухаарал минь гээд үү Эсвэл ойлгосон гэсний баярын нулимс уу Ганц л байх ёстой гэдэг хайрын минь төгсгөл нь өнөөдөр…Шинэ өглөө эхэлж үүний хамт би өөрийн биед хүлэгдэн байсан уйтгар цөхрөлийг нулимсаараа урсгачихлаа. Энэ бүхний эцэст энэ амьдралд би гэдэг хүн дахин төрсөн мэт ч гэх юмуу эсвэл түүнд дурлахаас өмнө ямар байсан тэр хэвэндээ орохыг хүслээ. Тийм ч учраас шөнөжин унталгүй түүнд шүлэг зориулан бичиж басхүү тэр шүлгэндээ өөрийн сэтгэлээс гаргахыг хүсч байсан үгүүдээ нулимсаар шигтгэв. Юм гэдэг бодож байснаас огт өөр юм. Бүр шал өөр юм гээч. Урьд нь ингээд л хайрлахаа болино баяртай гээд л  өгүүллэг бичиж байсансан. Гэтэл дахиад л  дахиад л бичмээр санагдах вм. Өнөөдөр яг ганцхан цагийн дараа сургууль орж шалгалт өгөх ёстой байдаг. Уншсан ч юм алга байдаг. Өгүүллэгшүү юм оролдоод сууж байдаг би нээрээ… Хайр чамайг юутай ч зүйрлэмээр юм бэ дээ…Агуу юмаа агуу юм. Үргэлж ундарч байдаг дундаршгүй булаг юм уу чи Аль хэдийний хөрсөн сэтгэлийг хүртэл догдуулан зүрхэнд минь хааяа нэг хөг оруулах юм.Гэвч чамаас нэг л зүйл хүсье. Намайг энэ тоглоомондоо битгий дахин оруулаач. Ойлгохгүй толгой эргэм хэцүү юм. Хайрын гарааны дохиог чи чимээгүйхэн өгсөнд чинь гомдож байна. Тоглохыг би хүсээгүй шүү дээ. Тэрнээс чинь болж юу болсныг хар. Хайрын тоглоомыг тоглоход чи надаас дэндүү их тэсвэр тэвчээрийг шаардах юм. Гэтэл би гэдэг хүн чинь чиний тоглоомын хөлд чинь чирэгдчихлээ. Чадахгүй нээ…Дүрмийг чинь ойлгохгүй байна. Яаж ч хичээгээд болохгүй байна. Амьдралд өөрөө бэлтгэгд гэсэн шиг яагаад юу ч хэлэлгүй дүрмээ өөрчлөөд байгаа юм бэ… Үргэлж чи миний хүрч боломгүй газарт оччих юм. Бас үргэлж миний эсрэг бардам загнах юм. Барагдашгүй эсвэл зүгээр  нүдэнд харагдах зүүд зэрэглээ юу чи…Эсвэл би дүрмийг чинь зөрчөө юу… Юунд надап ингэж хандана вэ. Хайр чи хүн бүхэнд өөрийгөө харамгүй өгдөг мөртөө хайрлах хугацааг хязгаарлаж хүлээлтээр шигшиж эцэст нь ялагч гэж үлдээлгүй бүгдийг тоос мэт хэнэггүй гэгч нь замхруулах юм. Би үүнийг хүсэхгүй байнаа. Энэ бүхнийг бүр дуусахаас нь өмнө тоглоомноосоо хасаач намайг… Хамаагүй ээ хас… Би гомдохгүй. Өнөөдрөөс эхэлж халуу шатаж байсан зүрхээ мөсөн уул болгохоор мөрий тавьж энэ тоглоомноос чинь гарья. Хүсэлтийг минь хүлээн авна уу              &nb sp;                         &nb sp;  Чамд сөхөрсөн          Эгэлхэн…                &nb sp;                        &nb sp;                         &nb sp;2008.04.08нд

Bookmark:



Viewing 1 - 3 out of 3 Comments

From: Oyunaa
04/27/2008 11:27:14
Hair gedeg chine yag l chinii heldgeer haluuran haluuran toglodog moriitei togloom. Chi hezee hojihoo medehgui gehdee toglohiin tuld uygaa ch ogohoos butsahgui... aimshigtai bas amttai...


From: tsogoosz
04/22/2008 08:32:08

Хүмүүний хорвоод мэндэлсэн л бол чамд

Хүрэн зүрх заяаж л таарна 

Хүрэн зүрх зачасан л бол чамд

Хүсэл сэтгэл байж л таарна

Хүсэл сэтгэл байгаа цагт 

Хайр дурлал тааралдаж л таарна

Хайрын хуй бүхнийг хийсгэх ч

Хүмүүн чи өөрөө л бүхнийг захирмуй 



From: bluestorm
04/20/2008 00:10:35
wow chi ooro bichsiim shig bn tiimu?,.,. hair gdg chin zgr l husel bh togluulna gdg n huwi tawilan bh kkk  za za er n yu ch bolgson bolhiim bn dookeke zgr l zurh setglee zahirch surwal hair chamd sohormui,.,




*** Naizuud.com-Mongolian Friends-Erh chuluug end meder! ***
Powered by phpFoX Version 1.6.20