Title: ганцхан удаа
Tags: shuleg
Blog Entry: Энгэртээ ганцхан удаа чангаас чанга тэвэр Энэ л өдрүүдийн бэлэг болж үлдэг Эргээд ганцхан удаа инээмсэглээд нэг харчихаарай Эргэх цаг хугацааны дурсамж болж үлдэг ээ Уруул дээр минь ганц л удаа үнсчих Учирлаж хэлэх үгийн минь хариулт тэр болог Духан дээр минь ганц л удаа үнэрлэчих Дурлаж явсны минь гэрч болон үлдэг Гараас минь чангаас чанга атга Галзуу дурлалдаа ингээд цэг тавьчихая .
VIEW FULL VERSION: Link