VIEW FULL VERSION: Link
Title: УНАГАН НУТГИЙН ҮЕРХЭЛ
Tags: Үргэлжлэл бий...
Blog Entry: За Найзуудынхан сайн байцгаана уу? Бүгдэд нь энэ өдрийн мэнд хүргье. Арваад жилийн өмнө бичиж байсан шүлгээсээ үргэлжлүүлэн та бүхэнд сонирхуулъя. ... Шинэ юм гэж сайтар мартагдсан хуучин юмыг хэлнэ ... УНАГАН НУТГИЙН ҮЕРХЭЛ Хан хурмастын наран жаргаж Хорвоо дэлхийг харанхуй нөмөрнө Хав харанхуй орчлонд ноёрхоход Хайр сэтгэл минь юутай гунигтай   Өглөөний наран туяагаа сацруулан мишээхэд Өр зүрхний гүнээс харанхуйг үлдэн хөөнө Өөрийн эрхгүй чамдаан яаран гэгэлзэж Өдрийн турш ганцхан чамайг бодон өнжинө   Хоёр биеэ хүсэн хүлээсэн амрагууд Хонины бэлчээрт уулзан учирч сэтгэл уужирна Хөтлөлцөн наадаж хайрын үг шивнэлдэнхэн Хойчийн амьдралаа хоёул сэтгэлдээ ургуулан мөрөөднө   Өдөр өнгөрч үдшийн саалины цаг болоход Үдэш уулзах газраа товлон гэр гэрийн зүг буцав Үдшийн гялаан тэнгэрт гялалзах цаг дор Үүрдийн амрагууд болзоондоо яаран сэтгэл гэгэлзэнэ   Өнчин ганц хайлаас модны дэргэд Үдшийн болзоонд хоёул зэрэг хүрэв Өөд өөдөөсөө инээмсэглэн суугаа хос хоёрын Өр зүрх нь хайраар гэрэлтэн итгэлээр цохилно   Хан тэнгэрийн мэлмий дор Хайрын дээдийг эдлэн суугаа амраг хос Хунгийн сүрэг холыг зорихдоо нутагтаа хоргодох адил Хоёр биендээ хоргодон харанхуй шөнөтэй золгов   Гэгээ орж үүр цайхтай зэрэгцэн Гэрийн ажлаа амжуулан хийгээд Хонины бэлчээрт хонгортойгоо уулзахаар Хоёул гэр гэрээсээ зэрэг шахуу гарав                                                         Архангай-Тариат 1996 он