VIEW FULL VERSION: Link
Title: НЭР ҮГҮЙ ШҮЛЭГ
Tags: Үргэлжлэл бий...
Blog Entry: За Найзуудынхан сайн байцгаана уу? Бүгдэд нь энэ өдрийн мэнд хүргье. Арваад жилийн өмнө бичиж байсан шүлгээсээ үргэлжлүүлэн та бүхэнд сонирхуулъя. ... Шинэ юм гэж сайтар мартагдсан хуучин юмыг хэлнэ ... НЭР ҮГҮЙ ШҮЛЭГ Нэгэн насны амьдралаа хүн болгон Нэг хүнд зориулж насан турш явдаг уу? Нэгэн насны дурлалаа хүн болгон Нэг хүнд зориулж сэтгэл тэнүүн явдаг уу?   Алаг хорвоод хүмүүн үр уйлж төрдөг юм Амьтай бүгдийг тэр инээлгэж төрдөг юм Алтан дэлхийд хүмүүн заяанд төрөөд Асарч тэтгүүлж хөлд орж ухаан суудаг юм   Ухаан суух насандаа тэр хүмүүн үр Уяхан эжий, ухаант аавыгаа хайрлаж эхэлдэг юм Эцгийн хайр, эхийн халамжинд өсөж торнисоор Анхны үерхэлтэй учирч гэнэхэн сэтгэлийг ухаарна   Анхны үерхэлтэй учирсан тэр цагаас хойш Алаг эрээн хорвоогийн эрээн барааныг таньж эхэлнэ Алдаж болох энэхэн насандаа хүмүүн үр төлөвшвөл Алсдаа тэр сэтгэл тэнүүн алхах болно   Алдсан үедээ сэтгэлийг таньж хашир суувал Анхны хайрандаа тэр нухацтай хандаж чаддаг юм Амьдралын ха ниа таньж зөв сонгож чаддаг юм Алс хэтдээ тэр жаргалтай сайхан явж чаддаг юм