Title: МОНГОЛ БҮСГҮЙ-II
Tags: Үргэлжлэл бий...
Blog Entry: За Найзуудынхан сайн байцгаана уу? Бүгдэд нь энэ өдрийн мэнд хүргье. Арваад жилийн өмнө бичиж байсан шүлгээсээ үргэлжлүүлэн та бүхэнд сонирхуулъя. ... Шинэ юм гэж сайтар мартагдсан хуучин юмыг хэлнэ ... МОНГОЛ БҮСГҮЙ- II Хөх өвсний соёо ногоорч хөхөө донгодох цаг дор Хүмүүний сэтгэл тэнийн хайрын нандин хонгорзул цэцэг нахиална Ховорхон заяанд төрсөн хосгүй хөөрхөн бүсгүйн Хасын гэгээн царай харанхуйг нэвтлэн үргээн зайлуулна Эхийн хэвлийгээс хүйгээр салж энэхэн хорвоод Энрхий дуугаа хадаан төрж эхийн цагаан сүүг амлаад Энхэл донхолтой хорвоод эндэлгүй бойжиж өсөөд Эх хүний ариун сэтгэлээр хорвоог уяраан гийгүүлсэн Хамаг бүхнээ зориулж хайрлаад ч хайр багадмаар Хараад л байхад хараа үл гүйцэх уудам тал шиг Халх бүсгүйн цэвэр ичимтгий аашаараа намайг бүүвэйлсэн Хаанаас ч эрээд олдохгүй хас эрдэнэ билжж бүсгүй минь чи Уудам дэлгэр орчлонд ахархан наслах заятай ч Уян төгөлдөр аашаараа хорвоог уяраан уйлуулсан Урсгал ус шиг аашны нүнжигээрээ хотол түмэндээ хайрлагдсан Уулын согоо шиг ихэмсэг билээ Хөх Монгол бүсгүй минь чи
VIEW FULL VERSION: Link