Title: АЙДСЫГ ТӨРҮҮЛЭГСЭД
Tags:
Blog Entry: <object width="300" height="110"><param name="movie" value="http://media.imeem.com/m/etCl4mBkHU"></param><param name="wmode" value="transparent"></param><embed src="http://media.imeem.com/m/etCl4mBkHU" type="application/x-shockwave-flash" width="300" height="110" wmode="transparent"></embed><a href="http://www.imeem.com/altannar/music/uzrCIlCQ/jantsannorov_provoking_vengeance/">Provoking Vengeance - Jantsannorov</a></object> Эртээ долоон зууны oмнo Монгол эрсийн оготор нумнаас тавьсан эрчит сум далайн oршooлгvй хар шуургантай хамт Японы тэнгэрийг зvсэн исгэрч, япончуудын зvрхийг салгануулан чичрvvлж байсан нэгэн цаг vе бий ажээ. Тэр цаг vед Япон орон даяар айдас тvгшvvрт нилэнхийдээ автан, байгалийн аргалашгvй гамшиг мэт харийн энэ тvрэмгийллээс эх орноо хэрхэн хамгаалах вэ хэмээн арга ягтахдаа vндэстэн нийтээрээ нэгэн зэрэг тэнгэр бурханд, далдийн ид шид, хар хvчинд залбиран мoргoж байсан гэдэг. Япон vндэстний тvvхэнд ийм аймшигт vе урьд, хожид хэзээ ч байсангvй. Арлын тэр жижигхэн оронд ooр хэн ч тэгэж халдан тvрэмгийлж байсангvй. Хожим 1945 оны 8 дугаар сард Хирошима, Нагасакид болсон атомын дэлбэрэлтийн хар мooгoн vvл Японы тэнгэрийг бүрхэхэд л энэхүү үндэстэн нийтийн айдас нь цор ганцхан удаа эргэн сэргээ болов уу. Монгол цэргийн сүр хүчнээс айсан айдас Японы аралд 700 зууны туршид үргэлжилж, Японы аман зохиол, бичгийн зохиолд ч тод ул мөрөө үлдээсэн төдийгүй, шашин зан үйлд ч нөлөөлсөн гэдэг. Чухам үүнээс үүдэн дундад зуунд Япон хаалга үүдээ хав бөхөлж аваад, гадна ертөнцтэй харилцаагаа тасалж, энэ нь Мэйжийн эринийг хүртэл хэдэн зууны туршид үргэлжилжээ. Ингэж айлгана гэж байх уу даа. Хэдийгээр харийн нутагт түрэмгийлж, гамшиг зовлонг учруулах нь бахархаад, бардамнаад байхаар зүйл биш ч гэсэн үүх түүхээ эргэн санах үүднээс ихээхэн гарз хохирлоор дууссан тэрхүү үйл явдлын талаар зарим нэгэн эрээвэр хураавар зүйлийг сонсон, сонирхож байснаа хуваалцая. 1281 оны 6 дугаар сарын 21-ний өглөө Японы Цюсима арлын загасчид далайн мандалд ер бусын зүйлийг үзээд цочин балмагджээ. Айх, гайхахаа ч ялгаж мэдэхгүй байлаа. Өглөөний манан шингэрэхэд туг хиураа сэрийлгэсэн үй олон хар хөлөг онгоц далайн үзэгдэх мандлыг бүхэлд нь дүүргэсэн байлаа. Далай чухам тэр хар усан онгоцуудаар давалгаалдаг болоо юу даа. Зүүд зэрэглээ юу, ид шид үү? Япончуудын ихээхэн хэсэг нь түүнийг тэнгэрийн бошго, хилэгнэл гэж ойлгосон гэдэг. Цусима арлын засагчид, эргийнхнийг алмайруулан ангайлгасан энэхүү хар усан онгоцууд бол Хубилай хааны илгээсэн Японыг дайлах цэргийн хоёрдахь флот байжээ. Дэлхийн цэрэг дайны түүх бичлэгт монголчуудын оруулсан бас нэгэн шинэ рекорд бол яах аргагүй энэ флот юм. Түүхийн аль ч үед Хубилайн энэхүү хүчирхэг флоттой эгнэх усан цэргийн хүчин байсангүй. Эртний Грег, Персийн хооронд Дардинеллийн хоолойд болсон дуулиантай дайны үед ч ийм хэмжээний усан цэргийн хүчин хоёр талаас гарсангүй, дундад зууны төгсгөлд Английн колончлолийн эхийг тавьсан Испани-Английн хооронд болсон тэнгэсийн тулалдаанд хоёр талаас нийлээд л 250 гаруй цэргийн хөлөг онгоц оролцсон гэдэг. Дэлхийн хоёрдугаар дайны түүхэнд төдийгүй ерөөсөө дэлхийн цэрэг дайны түүхэнд хамгийн том хосгүй десантийн ажиллагаа болсон хэмээн өнөөдөр өрнөдийн цэргийн түүхчдийн дахин дахин дөвийлгөн ярьсаар байгаа АНУ, Их Британи тэргүүтэй холбоотны нэгдсэн армийн 1944 оны 6 сарын 6-нд Нормандын эрэгт буулгасан цэргийн хүчин л тэрхүү 700 зууны тэртээ Монголчуудын Японы эрэгт буулгасан цэргийн хүчинтэй цар хэмжээ, далайцаараа эгнэж очихоор байгаа юм. Энэхүү “Оберлорд” хэмээх нэртэй ажиллагаанд холбоотны десантийн 150 мянган цэрэг оролцжээ. Гэхдээ энэ тоонд агаараас буулгасан десантийн цэрэг ч бас орчихдог. Десантийн довтолгооны жижиг завøøг оруулаад 7000 орчим хөлөг онгоц байсан гэдэг. Харин Хубилайн дээрх флотод 4100 гаруй усан онгоц бүхий 150 мянга гаруй цэргийн хүчин оролцжээ. Энэ нь 1945 оноос даруй 700 зууны өмнө гэхэд өнөө өрнөдийн, тэр дундаа Америкийн цэргийн түүхчид “Манай “Оберлорд” ажиллагаа хосгүй” хэмээн гайхуулаад байхааргүй л байгаа юм даа. Хубилайн дайралтын үед Япончууд дотроо хагаралтай, ихээхэн цэрэгжсэн, байнгын дайн самуунтай, цэргийн эрхтнүүдийн буюу Камакурагийн ордны засаглал ид хүчээ авч байсан үе байжээ. Гэвч харийн гүрний хүчирхэг довтолгоон, айдас тэднийг нэгдсэн хүчин болгож, үндэстэн нийтээрээ дотоодын самуунаа мартаад нэгэн хүчин болон Монголын армийн эсрэг шаргуу тэмцжээ. Ямар ч үед өөр хоорондоо толхилцон байсан ханлигууд харийн довтолгооны өмнө нэгдэж, өвөр зуураа муудалцан байсан ахан дүүс гамшиг зовлонгийн өмнө ойртдог. Гэвч өрнөд Европоос, өмнөд Сүнг дуустал шувтлан байлдсан цэрэг дайны асар их туршлагатай, Монголын мэргэжлийн армийн эсрэг хийж буй тэдний тэмцэл тийм ч удаан хоргоон тогтохооргүй байжээ. Японы арлыг айдас хүйдэс далайн хүйтэн хар давалгаан мэт нөмрөн авлаа. Бүүр зүүн эргийн засагчид хүртэл Юаны цэргээс айхдаа далайдаа загасчлахаар гарахаа ор тас мартаад гэртээ бүгэн тэнгэр бурхандаа, ер нь юу таарсандаа л залбирч гарчээ. Японы бүх сүм хийдэд Монголын цэргийн эсрэг, тэдний эр зориг, сүр сүлдийг мохоох хараалын ном уншиж байжээ. Тухайн үед их нэр нөлөөтэй байсан эрдэмт лам гэгддэг Ничран хувраг Imageтэргүүтэй 250 лам Камэяма болон Гоуда ордонд нэгэн зэрэг бясалгал үйлдэн нэг хүн өдөрт 1200 боть ном, нийлээд 300 000 ном уншиж хараал хийжээ. Зарим сурвалжид 1000 лам хараал хийсэн ч гэдэг. Мөн Японд зэний шашныг дэлгэрүүлж явсан хятад лам У Ань нарын лам нар монголын цэргийн эсрэг зад тавьжээ. Японы цэргийн эрхтэнүүд нэг дор цугларан энэ аюул гамшигийн өмнө хэрхэхээ хэлцэж, цэрэг дайныг Хожа Токимунэ биеэр удирджээ. Монгол цэрэгтэй тулсан байлдаануудын тухай Японы түүх сударт маш олонтаа өгүүлсэн байдаг байна. Монгол цэргийн нум Япончуудынхаас хоёр дахин оготор мөртлөө сум нь харин хоёр дахин хол зайнд тун оночтойгоор тусч, маш их сүйтгэл учруулж байсныг гайхан, балмагдан бичсэн байдаг гэнэ. Бас Монгол цэргүүд агаарт тэсэрдэг сум, их буу хэрэглэж, хэнгэрэг дэлдэн их чимээ үүсгэдэг нь Япончуудын хувьд үзэж хараагүй цоо шинэ юм байлаа. Монголчууд бүрээн дуугаар нэгэн зэрэг хөдөлж, мөн дуунаар давшин, ухрах нь, тарах, бөөгнөрөх нь гайхалтай сонин байсан гэнэ. Монголчууд байлдааны догшин их хар сүлдийг өргөж, сүр хүчнийг бадруулан байлджээ. Япончууд ч мөн мөчөөгөө өгсөнгүй, хүчээ шавхан эсэргүүцсэн байна. Тэдний хувьд эх нутгаа харийн түрэмгийллээс өмгөөлөн байгаа учир маш шаргуу эсэргүүцжээ. 1281 оны 6 сарын сүүлч, долоон сарын эхээр монгол цэргийн довтолгоон ширүүсч, Шиндуу хэмээх Монгол жанжинаар удирдуулсан зүүн замын цэрэг Цюсима арлаар довтолж, Фань Вэньху хэмээх хятад жанжинаар удирдуулсан Юаны төв замын цэрэг Хиродо арал, Кюшюгийн Така-шима арлуудыг дараалан авав. Японы цэргийн гол удирдагчид болох Цүнэ Сүкэ, Сүкэ Еши нар хүндээр шархдан дайны талбараас хөндийрч, Сүкэ Токи нь монгол цэргийн суманд сийчүүлэн үхжээ. Монголчуудын довтолгоон энэ эрчээрээ үргэлжилсэн бол Япончууд яах байсныг бүү мэд. Гэвч тэднийг тэнгэр бурхад нь ивээж... Монгол цэргийн удирдлагуудын дунд хагарал гарч, довтолгоон зогссон төдийгүй эргээд усан онгоц руугаа буцацгаасан байна. Уг нь Хубилай хаан энэхүү хүчирхэг флотоо зүүн өмнөд Азид аян дайн хийж, ихэд туршлагажсан Монгол жанжин Зүрчид угсааны Алахаанаар удирдуулсан боловч тэрээр флотыг Шар тэнгэст орохоос өмнө гэнэтийн тохиолдлоор нас баржээ. Ингээд түүний оронд Флот командлах үүргийг Атаахай хэмээх нэгэн Монгол жанжинд даалгасан гэдэг боловч түүний нэр Японы түүх шаштируудад огт дурдагдсангүй, харин төв замын цэргийг командлан байсан Фань Вэньху хэмээх хятад жанжин үнэн хэрэг дээрээ цэргийг ерөнхийд нь захиран байсан бололтой хэмээн судлаачид тэмдэглэсэн байх юм. Ерөөсөө уг довтолгооны амжилтгүй болсоны нэг шалтгааныг Хубилай хаан энэхүү Хятад жанжинд их эрх мэдэл өгч явуулсантай ч холбон тайлбарласан нь байх. Фань Вэньху цэргийн довтолгооныг цааш өрнүүлэн давшихийн оронд шинээр эзэлсэн газар нутагтаа хэрхэн тариалан тарих вэ, яаж амь мэнд энэ дайнаас буцах вэ гэсэн сэтгэгдэлтэй байсан гэнэ. Энэ бүхнээс болж Фань Вэньху болон Монгол жанжин Шиндуу, Солонгос жанжин Хон Тагу, Ким Панён нарын хооронд хагарал гарч нэгдсэн командлал, төвлөрсөн довтолгоон хийж чадахгүй болсон байна. Тэгээд монгол цэрэг бүтэн сар орчмын хугацаанд гол бус хэд хэдэн арлаар тойрон төдийлөн ашигтай бус ойр зуурын дайралт хийсээр цаг алдаж, энэ зуур Япончууд ч нэг сэхээ авч, хүчээ базааж байжээ. 7 дугаар сарын сүүлээр Монгол цэргүүдийн дийлэнх хувь нь далайдаа гарч, усан онгоцондоо буцжээ. Яг энэ үеэр 8 дугаар сарын нэгний өглөөгүүр далайд шуурга дэгдэж, үдшээр ширүүшсээр шөнө гэхэд аянгат аадар орон, маш хүчтэй хар шуурга хөдөлжээ. 8 дугаар сарын 2-ны өглөө гэхэд шуурга ч намдаж, цусанд будагдсан мэт их улаан наран далайн мандалд хөөрөхөд Японы тэнгэсийг дүүргэн байсан нөгөө үй олон цэргийн хөлөг онгоцууд бүгд үзэгдэх бараагүй болсон байлаа. Ганцхүү далайн мандалд эвдэрсэн хөмөрсөн онгоцны сэг, шураг хаа нэгтэй хөвөн, далайн эргийн хад цохионд гуядагдан сүйрсэн хөлөг онгоцны араг яс энд тэнд ёрдойн байжээ. Ийнхүү дэлхийн цэрэг дайны түүхэнд урьд хожид байгаагүй Монголын хүчирхэг их флот ганцхан шөнийн дотор далайд живж, зарим сударт бичсэнээр 150 мянган цэрэг амь үрэгдсэн байна. Цөөн тооны хятад, солонгос цэргүүд амьд үлдэн, нутгийн зүг санд мэнд буцацгаасан ба уулаасаа усанд муу монгол цэргүүд бараг толгой дараалан тэнгэсийн шорвог усанд үйжээ. Далайн шуурганаас амьд үлдэн эргийн зүг тэмцэн ирсэн бүхнийг нь самурайн сэлэм тосон, хайр найргүй хяргаж байжээ. Түүх сударт бичсэнээр тэр их цэргийн тал хувь нь л Монголчууд байсан, үлдсэн хэсэг нь Солонгос болон Хятадын нутгаас татсан цэрэг байсан гэдэг. Монгол цэрэг гэдэгт мөн зүрчид, уйгур цэргийг ч оруулан тооцдог байжээ. Гэсэн ч 40 гаруй мянган монгол эрс тэрхүү дайнд оролцжээ. Тэднээс чухам хэд эх нутагтаа эсэн мэнд очсон тухай ямар ч мэдээ сэлт алга байна. Ийнхүү мянга мянган монголын зоригт эрс харийн далайд ясаа тавьжээ. Гэхдээ энэ бол эхний удаагийн сүйрэл биш байлаа.
VIEW FULL VERSION: Link