Title: hun blgnd heregtei orood uzne biz
Tags:
Blog Entry: Яахав дээ,чи нийтэч байж болно. Ялгаагүй,хүн шиг л буу хална. Нэг "муу" гэгдэх хүний тухай Нэмж бас цуурхалцах хэрэггүй. Тэрнийхээ оронд сэтгэл рүү нь нэг өнгийгөөд үз. Тийм ч муу хүн биш ч юм бил үү? Буруу зөвийг мэдэхгүй бусдын амыг харж Бурах дуртай амандаа хэт чөлөө олговол Чи өөрөө муугийн муу болж Чамайг ч бас бусад нь муулна. Чи бол чи хэмээгдэгч өөр ертөнц. Эгэл нандин өөрийнхөө ертөнцөд Элдвийн гоёл чимгийг гаднаас зөөх хэрэггүй. Халдварт өвчин шиг чиний ертөнцийг өөр болгочихно. Хүн бүр л нэг ертөнцөд байвал Хүсээд байх юмгүй болноо энэ амьдрал. Чамд нэг үзэл, нэг зан араншин байгаа нь Чамайг бусдаас ялгаж байгаа нь тэр. Дэргэдэх нэгнийхээ дэмий бүгдийг дуурайлаа гээд Хэн ч чамайг сайхан болжээ гэхгүй. Аливаа муугаас хол яв гэж Ачит ээж чинь чамд сургадаггүй гэж үү? Тэнэг,хоосон их зангаар Тээхэлзсэн пээдгэр,чалчаа хараалаар Төрүүлж өсгөсөн эцэг эхийгээ чи ачилах уу? Төөрөх гэж байгаа амьдралаа залах уу? Ухаарч ойлго гэж ухамсар заяаснаас биш Утаанд манантуулж архинд живүүл гэж бурхан чамд өгөөгүй. Ганцхан тохиолдох амьдрал чинь Гайхамшигтай байх ёстойг л сана.
VIEW FULL VERSION: Link